Төвдийн ядуучуудын тоо 370 мянгаар буурчээ

Өнөөгийн байдлаар, улсын санхүүгээс ядуу иргэдийг тэтгэх гол салбаруудад гурван тэрбум 905 сая юаний хөрөнгө зарцуулсан байна. 2014 онд 128 мянган хүнийг ядуугаас ангижруулж, бага орлоготой хүн амын тоог 457 мянга болтол багасгахаар болжээ. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэн ургамлын шинэ сорт болох нохойн хошууг бараг 2413 га-гаар өргөтгөн тарьсны ачаар 100 гаруй иргэнийг ажлаар хангажээ. Мөн 2013 оны сүүлээр Түвдийн газар нутагт хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 15 бага дунд сургуулийг барихаар болсон байна. “Ройтерс” агентлагийн мэдээллэж буйгаар, Хятадын удирдлагууд хүчирхийллийн аргаас илүүтэй, эелдэг дотно харьцааг мэдрүүлж байгаа нь ямар учиртай нь таашгүй гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ