"Авлига"-тай төсөв хийгээд хамгаалалт
2013-10-17

Олон гишүүн энэ оны төсвийг ийн дүгнэв. Өмнөх онд зураг төсөлгүй объектод мөнгө суулгасан, төсвийн орлого бүрдүүлээгүй, хөрөнгө оруулалтыг тасалдуулсан, авлига үнэртсэн, хулгайч төсөв гээд Засгийн газар руу хандсан шүүмжлэл өөд уруугүй урсаж, чуулганы уур амьсгалыг ширүүсэж байв. Үүнд Засгийн газрын гишүүд ээлж дараалан тайлбар хийж, бие биерүүгээ түлхсээр байлаа. Эдийн засгийн өсөлт, хөөсрөлт Сангийн яаманд хамааралгүй гэнэ. Эдийн засгийн хөгжлийн яамны  сайд гадаадад айлчлал хийж яваа тул дэд сайдаасаа эхлээд  салбарын удирдлагууд нь баахан тоон үзүүлэлт дурдахаас цаашгүй.  Ерөнхий сайд энэ оны төсөв дээр бичигдсэн тоо бол зөвхөн цаасан дээр бууснаас амьдралд хэрэгжээгүй  хэмээн зөрж ярина. "Та нар намайг юу ч гэж хэлж болно. Монгол гэдэг айлын төлөө явж байна. Бодитой тоо бус байсан, байхгүй мөнгө байсан. Цаасан дээр л мөнгө байсан. Зургийн мөнгийг өсгөж тооцдог, тендэрийн 10 хувийг авдаг бүхэл бүтэн тогтолцоо бий болжээ. Үүнийг л халъя гээд байгаа юм" хэмээн Засгийн газраа хамгаалж, төсвийн тодотголоо хэлэлцүүлж байна.

Ийнхүү чуулганы хуралдаан завсарлав. Үдээс хойш төсвийн тодотголын хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
......:
Энэ засаг юу ч хийгээгуй юу ч хийж чадахгуй юм байна даа.
2013-10-17