Х.Тэмүүжин: Өөрийнхөө буруутай үйлдлийг хаацайлах гэж хохирогчийн дүрд тоглох явдал байна
2013-10-18

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд нэгнээ гэмтээсэн хэрэг гарсан билээ. Уг мэдээллийг цагдаагийн байгууллагынхан нууцлах ихээхэн оролдож байгаа юм.

Харин хохирогч О саяхан хэвлэлүүдэд захидал бичиж “Тусгай ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Энхцогт, тусгай хэлтсийн дэд дарга, дэд хурандаа Батцагаан нар намайг бүлэглэн зодох үедээ төмөр турбагаар ар дагз руу цохин ухаан алдуулсанаас болж зүүн нүдний доод чамархайны яс хугарч, цус харвасан, нүдэнд цус харвалт өгч хараа бүрэлзэж, юм харахгүй болсон, хамарны яс дотогшоо хугарч цөмөрсний улмаас мэс засал хийлгэсэн. Баруун нүдний доод зовхи сэтэрч гурван оёдол, чихэнд сэтрэлт үүссэн тул таван оёдол тавиулж, баруун хоёр хавирга хугарсан. Миний бие Тусгай ажиллагааны хэлтэст 13 жил ажиллаж, Монголын цагдаа, хүчний байгууллагын залуусыг ур чадвар, хичээл сургуулилтаар сайн байж, эвсэг сэтгэлээр ажиллуулах гэж хичээж  ирсэн боловч цаашид ажиллах боломжгүй боллоо” хэмээсэн  билээ.

Энэ асуудлын талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс лавлахад “Хэргийг аль эрт лавласан, энэ асуудлыг нарийвчлан шалгаж байна. Өөрийнхөө буруутай үйлдлийг зөв болгох гэж хэвлэлээр хохирогчийн дүрд тоглох явдал ч бас байна аа” гэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ЦЕГ-ын Тусгай хэлтсийн даргаар томилогдсон дэд хурандаа Алтанбагана нь саяхан ахлах дэслэгч цолтой байсан бөгөөд богино хугацаанд хэд хэдэн цол алгасан ахлах офицер болсон нь хохирогч О-гийн дургүйг хүргэсэн байх магадлалтай гэнэ. Учир нь Алтанбагана нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хүн төдийгүй  болохоороо ажилтнуудтайгаа зүй бусаар харилцахдаа ч айдаггүй гэдгийг ЦЕГ-ын ажилтнууд жиг жуг хэлцдэг.

Ямартаа ч, уг асуудлыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
uhaantai said ner ni ch avral:
alivaa muu muuhai, gutgeleg, ner turuu kii tomruulah ene ter daldin daldasuudig ilruulek uhaan sekee baigaa bj magad bn
2013-10-19
туул:
инээсэн бүхэн нөхөр биш, ууралсан болгон дайсан биш гэдэг үг шиг зодуулсан отгонмөнх ёс суртахуун сайтай хүний итгэл даасан залуу байгаагүй, захирах захирагдах ёсгүй дээ ийм боллоо.өөрөөс нь дүү байсан залуус дарга нь болчихоор үхэх дөхөөд шарандаа бэлтгэл дээрээ чадахгүй зодуулчаад одоо нийгмээр нэг зодуулсан өрөвдмөөр цагдаа болж жүжиг тавихаа болимоор юм.
2013-10-18
zochin:
dandaa said baih uym shig setgeh uymaa. Ireeduid uy bolohiig hen ch medehgui shuu dee. Arai l heterhii hungun baidlaar asuudald handah uymaa
2013-10-18
zochin:
зодуулсан гэх тэр залуу өөрөө ер нь их дээрэлхүү гэх яриа байх юм. Даргаа дарга гэдгүй шинэ залуусаач хүндлээд байдгүй залуу гэсэн.
2013-10-18
......:
Энэ Сайд БИЛЭГТ согтуутай нийлээд хууль ЦАГДААГИЙН байгууллагыг нурааж байна даа. Одоо бур ЦАГДААГИЙН албан хаагч оорийгоо зодоод гэмтээдэг болжээ.
2013-10-18
ХА ХА ТЭМҮҮЖИНгийн шоу:
Шууд дэд хурандаа - арай хэтрүүлж орхисон байна. Цол нэмээд ухаан суух биш дээ
2013-10-18
Dondog:
Suhbaatar duurgiin tsagdaagiin heltest ajillaj baigaad tsagdaagaa zodoj gemteen gemt hereg uildeed tsagdaad ajillah sutrhuungui geed halsan huniig Bilegt darga erguulen abch Bayangol duurgiin tsagdaagiin heltsiin darga bolgoj tomilson baigaa ter tomilogdson huniig tand tsagdaagaa zodoj gemteegeegui yum bainalai tsagdaagiin huuchin darga udirdalguud buruu halsan bainlai gej taniltsuulsan yum uu
2013-10-18
fakt:
Temuujin mihdee nerteigeer ene ter zaluu chine ooriigoo zodood tiim gemtel uchuulsan geed helchihgui yasan yum
2013-10-18