Хуулийг гууль болгогчид иргэдийг догшруулж байгаа бус уу?
2013-10-19

Тусгай хамгаалалтай нутгийг онгичигч

6

Монгол улс “газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг тусгай хамгаалалтад авна” гэж дэлхий дахинд зарласан ч одоогоор манай орны газар нутгийн 16.4 хувь нь л Тусгай хамгаалалтад байдаг. Гэтэл тусгай хамгаалалттай газрыг чөлөөтэй ухаад сурчихсан том толгой байх юм. Ашигт малтмалын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гээд өч төчнөөн хууль, тогтоомжийг зөрчих хирнээ ямар ч ял, шийтгэлгүй явдаг “том” гар! Түүний нэрийг Ч.Чинбат гэдэг.

6

Б.Бат-Эрдэнэ аврагатай ноолуурын наймаанд хамтарч явсан энэ этгээд тусгай хамгаалалттай газар нутгийг онгичдог нь “байгальд хайртай” аврагын хараанд өртдөггүй бололтой. Ч.Чинбат Өсөх зоос, Монзол гэж хөтөлгөө морь шиг хоёр компаниа байгаль сүйтгэх, хууль зөрчихөд ээлжлэн ашиглаж ирсэн түүхтэй. Монзол ХХК-ийнх нь 25 хувийг Б.Бат-Эрдэнэ аврага, “эгчийнхээ хүү Ф.Баатарсүхийн нэр дээр эзэмшдэг” гэсэн нэвтрүүлгийг Но-той, ноцтой мэдээнийхэн бэлтгэж байсан байдаг. Энэ ч яахав хамгийн гол нь Өсөх зоос, Монзол гэж хоёр компанийн сүйрүүлсэн газрууд нь дандаа тусгай хамгаалалттай газар нутаг байх юм.

6

Эхнээс нь дурдвал Үндэсний Аудитын газраас гаргасан “2004 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу хийсэн байгаль орчны аудит” гэх тайланд: Говийн бага дархан цаазат газрын Сүүж ууланд 2004 оны 1 дүгээр сараас “Монзол” ХХК хууль бусаар алт олборлож, улмаар 250 гаруй машин, 1000 орчим хүн цуглуулан, хоногт 5 - 8 удаа тэсэлгээ хийн, 5 цооног үүсгэжээ. БОЯ-наас Сүүж ууланд байгаль орчны хохирлын үнэлгээ хийлгэхэд, “340 кг алт олборлож, 335 га талбайг сүйтгэсэн байна” гэсэн дүгнэлт гарчээ. Ч.Чинбатыг дагаад 800-гаад “нинжа” очиж Сүүж уулын байгалийг бүрэн сүйтгэжээ. Монзол ХХК байгаль орчинд 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч хохиролоо огт барагдуулаагүй яваа. Сүүж уулыг дархан цаазтай, тусгай хамгаалалттай газар гэдгийг нь мэдэлгүй Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хайгуулын лиценз олгосон, Хил хамгаалах газрынхан хилийн бүст газар ухахыг зөвшөөрсөн зэргээс төрийн байгууллагууд ажлаа хэрхэн хийдгийг харж болохоор байна. “Монзол” ХХК дархан цаазат газар алт ухсан явдлаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр “Бид лицензи авсан, ухах ёстойгоо мэдэхээс биш тэнд дархан цаазтай газар байгаа эсэхийг мэдэх албагүй” гэж мэлзсэн байдаг. Үнэн хэрэгтээ “Монзол” ХХК нь 2 дугаар сарын 4-нд АМХЭГ-аас хауйгуулын лиценз авсан хирнээ ашиглалтын үйл ажиллагааг хайгуулын лиценз авахаас 1 сарын өмнө эхлүүлчихсэн байжээ. Энэ балмад явдлын дараахан “Монзол” ХХК Сүхбаатар аймагт нутгийнхны шүтээн болсон Шилийн Богд уул, төрийн тахилгат Алтан овоо орчимд “Эрвэн хүдэр” гэх төмрийн ордыг ашиглахаар оролдож, бүр Алтан овооны ар дээр өрөмдлөгийн уралдаан зохион байгуулснаар нутгийнхантай муудалцаж байжээ.

Өсөх зоос ххк-ийн захирал Ч.Чинбат

6

Ч.Чинбат байгаль сүйтгэх ажилдаа улам гаршиж, 2010 онд ахин нэг тусгай хамгаалалттай газар - Хүннү гүрний соёл, түүхийн дурсгал оршдог Ноён уул руу 5584Х лиценз барин трактор асаан дайрч ухаж, сэдийчиж хаяжээ. Уул уурхайн салбарт олон жил ажилласан мэргэжилтнүүд, ахмадуудын ярианаас үзэхэд Ч.Чинбат нь уурхай ажиллуулах туршлага байхгүй, сонирхол ч байхгүй нэгэн гэнэ. Үүнийг нь ухаж төнхсөн газар болгоноо гадаадынханд зарж орхидгоос харж болно. Тэрээр Ноён ууланд авсан лицензит талбайгаа япончуудад зарсан. Харин Эрвэн хүдрийн лицензийг хятадуудад зарчихаад одоо Өмнөговь аймгийн Гурван тэст сумын ИТХ-аас тусгай хамгаалалтад авсан  15177Х, 15178Х тоот хоёр талбайг авах хятадуудыг хайж яваа гэнэ. Тусгай хамгаалалттай нутагт хууль зөрчихөд гаршсан “Өсөх зоос” компани 15177Х, 15178Х тоот талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авах явцдаа Монгол Улсын хууль, тогтоомжийг байнга зөрчиж ирснийг дэс дарааллаар нь тоочвол:

6

  1. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өмнө нь тусгай зөвшөөрөлтэй байсан талбайд дахин хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тохиолдолд сонгон шалгаруулалтын журмаар олгох ёстой байдаг. (Эрдэс баялаг, эрчим хүчнии саидын 2010 оны 4 дүгээр сарын 01–нии өдриин 76 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ) Гэтэл “Өсөх зоос” компани хуучинаар 1816Х, 7805Х тусгай зөвшөөрөлтэй байсан талбайг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг түр зогсоосон тэр цаг үед сонгон шалгаруулалтгүйгээр олж авчээ.

 7

  1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 33 тоот тогтоол гаргаж дээрх талбайг хуулийн дагуу орон нутгийн тусгай хамгаалалтанд авчээ. Гэтэл АМГ-ын Кадастрын хэлтэс Ч.Чинбатын хүсэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дэх заалтыг зөрчин тусгай хамгаалалтанд авсан талбайд 15177, 15178 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.

 7

  1. 15177Х, 15178Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль зөрчин олгосонтой холбоотой маргааныг 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэж 83 тоот тогтоол гаргасан. Үүгээр 15177Х, 15178Х лицензийн талбайнуудад хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, тэр ч бүү хэл энэ талбайд тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах ч эрхгүй болохыг тогтоосноор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байх юм.

 7

Мөн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн шүүх АМХЭГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргийг шүүн хэлэлцээд 70 дугаартай шийтгэх тогтоол гаргахдаа сонгон шалгаруулалтгүйгээр, журам зөрчиж олгосон 108 тусгай зөвшөөрөл байгааг тодруулан бүгдийг хүчингүй болгосон шийдвэр гаргахад дээрх хоёр талбай багтсан ажээ.

 7

Гэтэл АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Чинбаатар болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч Д.Дамдиндорж нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн “Өсөх зоос” компанид тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг үргэлжлүүлж байжээ.

 7

  1. “Өсөх Зоос” ХХК шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 7-р сарын 5-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, хяналтын шатны шүүхийн 83-р тогтоолоор хүчингүй болсон талбайн нөөцийг Ашигт малтмалын улсын нэгдсэн санд бүртгэж, хүлээн авах тухай ХХ-15-02 тоот дүгнэлт гаргасан нь Монгол Улсын хууль тогтоомж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албан тушаалтнууд өчүүхэн ч тоохгүй байгааг илэрхийлсэн хэрэг боллоо.

7

Түүнчлэн Ашигт малтмалын газрын дарга 15177Х тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг маш сайн мэдэж байсан мөртлөө 2012 оны 10 дугаар сарын 19-нд “Нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай” 614 тоот тушаалыг гаргасан байна.

7

Хуулиа барьвал Төрийн захиргааны байгууллага зөвхөн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайд, хуулийн дагуу хийгдсэн хайгуулын ажлын тайланг л хүлээн авах ёстой. Шинжээчид, ЭБМЗ дүгнэлт гаргахдаа, Ашигт малтмалын газрын дарга нөөцийг улсын нэгдсэн санд бүртгэх тушаал гаргахдаа зөвхөн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайд, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийн дагуу гаргах ёстой.

 7

Уншигч та Ашигт малтмалын тухай хуулийн 48.3, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 81-р тушаал зэргийг харахад л Ч.Чинбат албан тушаалтнуудаар яаж хууль зөрчүүлснийг тодорхой ойлгож болно.

6

Хуулийг гууль болгох технологи дараалал

8

Ч.Чинбат гэх ийм нэгэн эр алхам дутамдаа хууль зөрчиж, бусдаар зөрчүүлж байхад төрийн болон хууль шүүхийн байгууллагууд өөгшүүлээд байдгийн цаад учрыг тодруулахад “Ч.Чинбат – АМГ-ын Кадастрын хэлтэс – захиргааны хэргийн шүүх” гэсэн хуулийг санаатайгаар зөрчих сүлжээ үүссэн байх магадлал харагдаж эхэллээ.

6

Өсөх зоос компани, захирал Ч.Чинбат хуулийг гууль болгох замаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олж авдаг башир аргыг тайлбарлая.

7

Алхам 1. Өсөх Зоос компани хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хэрнээ АМГ-ын Кадастрын хэлтэст албан бичгээр хандан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүснэ. Ингэхдээ Ашигт малтмалын хуульд заасан тусгай өргөдлийн маягтыг бөглөх, дагалдах материалуудыг зориуд бүрдүүлээгүй байдаг. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар гагцхүү хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөрөөл эзэмшигч нь ашиглалтын лиценз эзэмших хүсэлт гаргах эрхтэй юм.

7

Алхам 2. АМГ-ын кадастрын хэлтэс урьдчилан тохирсон ёсоор тэдний албан бичигт хариу өгөхөөс татгалзаж, өргөдлийг хүлээж авах боломжгүйгээ мэдэгдэнэ.

7

Алхам 3. Тэгмэгц Өсөх Зоос компани АМГ-ын Кадастрын хэлтэсийг Захиргааны хэргийн шүүхэд яаран өгч, “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргана. Шүүгч Д.Дамдиндорж тэр даруйд нь Кадастрын хэлтэс рүү хүргүүлнэ.

7

 

Алхам 4. Өмнө нь өргөдлийг хүлээж авах үндэслэл алга гэж мэдэгдэж байсан АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга шүүхээс ирсэн нэхэмжлэлийн шаардлагыг уншиж ч амжаагүй байхдаа шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр мэдэгдэнэ.

7

Алхам 5. Тэр даруйд нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс Хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг баталж, Өсөх Зоос ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэн даруй олгохыг даалгасан шийдвэр гаргана.

7

Алхам 6. Шүүхийн шийдвэр гараад тамга нь хатаж амжаагүй шахам байхад нь Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хуудсанд Захиргааны хэргийн шүүгч гарын үсэг зурж, баталгаажуулна.

7

Алхам 7. Ингэснээр АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын хувьд Ашигт Малтмалын тухай Хуулинд заагдсан өргөдлийн шаардлага, дагалдах бичиг баримтыг бүрдүүлэхийг шаардалгүйгээр “Шүүхийн шийдвэр биелүүлэх” нэрээр хайгуулын лиценз эзэмшигч бус “Өсөх зоос” компанид хүссэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь шууд олгоно.

7

“Өсөх зоос  ХХК - АМГ - Захиргааны хэргийн шүүх” гэсэн гурвалсан сүлжээгээр долоон алхамт мэхээ гүйцээсний дараа “Чоно цатгалан, Хонь бүрэн” гэх хэлц үгийн утгыг бүрэн илэрхийлэх үр дүн гарч “Өсөх зоос” компани хууль бусаар ашиглалтын лиценз авна.

7

Ийм цуврал алхмууд хийсний дүнд гарах хожоо нь: Ашигт малтмалын хуулинд заасан маягтын дагуу өргөдөл бөглөх, хавсаргах материал гэсэн наян хуудас зүйлийг бүрдүүлэх гэх мэт ажлууд товчлогдоно, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихгүйгээр шууд Ашиглалтын лиценз авна, Шүүгч Дамдиндоржийн шийдвэрийн талаар ирээдүйд хэн гуай нь ч гомдол нэхэмжлэл гаргах эрхгүй болж Өсөх зоосын хууль бус лиценз давхар хамгаалалтанд орно.

Мэдээж хэрэг хуулийг зөрчихөд нь туслаж, шуурхай үйлчилсэн шүүгч, албан тушаалтнууд сэтгэл хангалуун хоцорно.

Энэ хэргээс олон нийтэд үлдэж буй асуулт нь:

7

- Хуулийг сахиулж байх учиртай Захиргааны хэргийн шүүх, шүүгч Д.Дамдиндоржийн зүгээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, түүний даргыг Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчин байж тусгай зөвшөөрөл олгохыг даалгах эрхтэй юу?

7

- Д.Дамдиндорж гэх шүүгч ингээд л цохоод, даалгаад тусгай зөвшөөрөл өгүүлээд байдаг юм бол Ашигт малтмалын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон сайдын тушаалаар гаргасан журам энэ тэр ямар ч хэрэггүй бус уу?

6

- Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар хуулийг баримтлах бус шүүхийн зүй бус шийдвэр, Өсөх зоос компанийн хүсэлт хоёрт баригдан ажлаа явуулдаг болж таарч байна уу?

6

Дээрх хэрэг явдал олон хүнд эргэлзээ төрүүлж, ард нь асар том авлигын хэрэг нуугдаж байна гэх хардлагыг яалт ч үгүй дагуулж байна. Одоогоор Кадастрын хэлтсийн дарга асан Н.Чинбаатарыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, хуулийн байгууллага шалгаж байгаа нь олон нийтийн хардлага зүй ёсных байсныг харуулж байгаа байх.

6

Өсөх зоос компанийн захирал Ч.Чинбат ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан энэ л аргаараа Гурвантэс сумын ИТХ-ын 15177Х, 15178Х талбайнуудыг тусгай хамгаалалтанд авсан 33 тоот тогтоолыг өөрчлүүлэхээр улайрч байна. Энэ удаад тэрээр өөрийнхөө хамсаатнаар Өмнөговь аймгийн Засаг даргыг сонгожээ.

6

Засаг дарга Б.Бадраа нь “авлига, хөрөнгө идэж шамшигдуулсан, хууль зөрчсөн” гэх мэдээлэлд цаг ямагт нэр холбогдож, бичигдэж явдаг агаад сонгуульт хугацаандаа амжаад Өмнөговийн бүх нутгийг тусгай зөвшөөрөлд хамруулчих гэсэн туйлын зорилготой хүн бололтой. Гурвантэс гэх ганцхан суманд л гэхэд хайгуулын 59 лицензи, ашиглалтын 17 лицензи олгогдсон байдлаас нь ингэж дүгнэхээс өөр арга алга. 6

Таны амьдарч байгаа орчинд 17 уурхай зэрэг тоос хадаагаад эхлэбэл та яах вэ? Ээлж дарааллаар нь ашиглаж болохгүй гэж үү.

 6

Лиценз олгож л байвал яахаас буцахаа больсон Засаг дарга Б.Бадраа Гурван тэс сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд шахалт дарамт үзүүлж, тусгай хамгаалалттай газар нутагт бүртгэн авсан тогтоолоо цуцлах талаар шүүхэд тайлбар гаргахад хүргэсэн гэх мэдээлэл байгааг холбогдох байгууллагууд шалгах хэрэгтэй л байх.

 6

Еэвэнгийн нөгөө тал

6

“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын байгаль хамгаалагчдыг элдвээр зүхэх, буруутгах оролдлого ихсэж буй. Тэгвэл тэдний тэмцлийн нөгөө талд юу байгааг тогтож харах цаг болжээ.

6

Яг үнэндээ бол Ч.Чинбат, Д.Дамдиндорж, Н.Чинбаатар нар шиг хуулийг гууль болгогчдын үйлдэл нь орон нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийг хурцатгаж байдаг. “Гурвантэс-эх нутаг” хөдөлгөөн гишүүд гэхэд л өөрсдийнх нь дуу хоолойг сонсохгүй, хэрэгсэхгүй байгаа албан тушаалтнуудтай “амь насаа золиод ч хамаагүй тэмцэнэ, газар нутгаа хамгаална” хэмээн шулуудаж байгаагаас харахад хууль завхруулагч түшмэдийн балгаар иргэдийн бухимдал даамжирч, тэмцлийн хурц хэлбэрийг сонгох вий гэх болгоомжлолыг эрхгүй төрүүлж байна.

5

Хэрвээ зөрчил хурцдаж, эмгэнэлт үр дагавар үүсвэл хууль зөрчин лиценз олгосон Н.Чинбаатар, хууль зөрчихийг даалгасан Захиргааны хэргийн шүүгч  Д.Дамдиндорж, ИТХ-ыг дарамталж, тусгай хамгаалалтыг цуцлах гэж буй Засаг дарга Б.Бадраа, түүний хуульч Ш.Баярмаа, эдгээр албан тушаалтнуудыг ашиглан тусгай зөвшөөрөл авахыг санаархагч Ч.Чинбат нар хуулийн хариуцлага хүлээх үү?

6

Аливаа маргаантай, зөрчилтэй асуудалд нэг тал нь дангаараа буруутай байдаггүй. “Еэвэнгийн нөгөө тал” болох зөрчлийг бий болгож, өдөөгчид-төрийн албан хаагчид, шүүгчдийг олон нийт анзааралгүй, зөвхөн бухимдлаа илэрхийлэгч иргэдийг л буруутгахыг чармайж байгаа энэ үед гай таригчид, жинхэнэ буруутнууд руу харцаа чиглүүлээч хэмээн уриалмаар байна. Хуулийг гууль болгогчдыг хэн зогсоож, хэн хариуцлага тооцох, хэн шудрага ёсыг тогтоох юм бэ?

6

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоо! Хамар дор чинь Төрийн байгууллага шүүхтэйгээ хуйвалдан бусармаг этгээдүүдийг даваргаж байгааг “хууль, шүүхийн шинэчлэл” хийхээр зорьж буй гэх та хоёр минь анзаарч байна уу? Эсвэл хуулиа гууль болгон хувиргах нь “хуулийн шинэчлэлийн” утга учир юм уу?

6

Энэ асуултанд тодорхой хариулт өгөхийг, хууль зөрчигчид рүү хурц хараагаа хандуулахыг та бүхнээс хүсч байна.

 6

Монголын Нэгдсэн хөдөлгөөн

Гурвантэс-Эх нутаг хөдөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Vvniig unshaad zahialgaar l bichsen todorhoi bn. Mongoliin irged ervvl saruul uhaanaar setgeh heregtei. Er ni ashigt maltmaliin gazriig yagaad hedhen tom garuud awah estoi gej... jijig uul uurhai hogjij chadahgvi tor zasag, bolon tom gantshan kompani booj hol deer ni bosgolgvi bainga daramtlah yum. Zarlaa ch geh shig ter uls ornii ashigtai haiguul hiisen gazriig deer bga tengeriin amitanguud zaraad duusaad gadagshaa orgoh no orgood gedsee ileed hewteh ni hewtej bn. Nutgiin zowlol irged ch geh shig hedhen hvmvvs gar harj shantaachlan zvgeer l mongo awdag sh de. Tomchuudaas ni owoo hediig zalgij awchaad jijig ni yugaa ogohow dee. Tegeheer sarand hutssan nohoi shig barimtgvi yum bichij bhiin. Ichmeer yum huuliig argaldag geh shig irgen hvn huuliig argallaad yawdag vnegvidsen shvvh zasaglal ch bhgvi bh aa. Barimttai baij solior l doo gemeer bn
2018-08-28
Zochin :
Er ni manai . Suhbaatart yu hiij , yah gej gazar uhaj yawaa hariinhan be??!
2013-10-21
mjkl:
ene malig hed haruuldag ym be........???
2013-10-21
ЗОЧИН:
МӨНХБАЯР НАРЫН ҮЙЛДЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.СУЛЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.ЭХ ОРНЫ ЭРХ АШИГААС УРВАСАН БАЯРЦОГТ.БАЯР ТАНГУУДАД ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХАРИУЦЛАГА ТООЦ.НААД ХЭДДЭЭ Ч ГЭСЭН МӨН АДИЛ
2013-10-20
ЗОЧИН:
МӨНХБАЯР НАРЫН ҮЙЛДЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.СУЛЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.ЭХ ОРНЫ ЭРХ АШИГААС УРВАСАН БАЯРЦОГТ.БАЯР ТАНГУУДАД ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХАРИУЦЛАГА ТООЦ.НААД ХЭДДЭЭ Ч ГЭСЭН МӨН АДИЛ
2013-10-20
SUHBAATAR AIMAG HUN:
SUHBAATARCHUUD bugd mednee zahiin hunees asuu Dariganga sumand tiim uurhai bhgui Suhbaatarchuudiig teneg geed aimgaar n doromjilchihiin ba lda ene MAK iin zahialgat l biz ...
2013-10-20
zuvhun uneniig helii:
Altan ovoo SHIliin bogdiin ard geed bgaa uurhaid n ochij uzsen altan ovoo shiliin bogd DARIGANGA sumaas 200 garui km hol SUHBAATAR AIMGIIN UUR SUMAND bdag tegeer Altan ovoo shiliin bogd 200garui km urgeljilsen tom uul yum ba l da deerh ZAHIALGAT NIITLELEES harahad ARD TUMNII TARHIIG INGEJ UGAAHAA BOLIMOOR YUMAA
2013-10-20
zochin:
haraal idsen utaa bolon mashinii tvgchrel ene bvhen tor burutai hot zohoin baiguulalt muuu
2013-10-20
QWERTYUI:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.0 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-10-20
jiriin l irgen:
ene arai dendene nee gehdee iim yam gej baihgui bailgui dee irgenii hodolgoonuud arai bishee ingej nutgaa hamgaaldaggui baihaa nutgiin udirdlaga avah tuundee taarsan shiidverlhed l uchir baigaa baih
2013-10-20
Zochin:
Ene Chimbaa gegch er ni yamar nutting Hun be?. Yum argalahdaa argagui sain garshsan muu sanaatai nuhur bna .
2013-10-20
zochin:
Shuud dyyjil.
2013-10-20
Zochin:
Iim zahialgat niitlel uzmeergui bna.Osoh zoos iig demjij bna.Yagaad gevel jijig kompani bna
2013-10-20
Антарктид:
Нөгөө Антарктид явдаг нөхөр энд бас юу хийж байгаа юм болоо?
2013-10-20
Зочин:
Алах л болно Миний нутгийг онгичсон хэн ч бай та нар үеийн үед үхэж үрэгдэж үндэсгүй угсаагүй удамгүй болох цаг чинь ирэх болнодоо
2013-10-20
сандаг:
мөн хандаж хэлэх хүнээ оловоо наадуул чинь хэзээ ч ард түмний үгийг хүлээж авахгүй шүү дээ
2013-10-20
%%%%:
МАК сайн байна
2013-10-20
Ard Tumen:
Mongoliin gazar nutgiig baylgiig MAK-d bugdiig ny ogii doo
2013-10-20
112.72.13.177:
112.72.13.177 IP хаягнаас коммент бичээд байгаа хүн бол улаан Чинбаа гэгч мөнөөсөө мөн болой
2013-10-19
Irgen:
MAK-ZAXIALGAT EELJIT GYTGELGEE TARAAJ BAINA!!!! SHUUX,TSAGDAA BOLXOOR L XEDEN SETGUULCHDIIG XAXUULIDAJ GUTGELEG TARAADAG BUZAR ULSUUD GESEEN!!! NYAMTAISHIR,NOMGUIBAYAR NARIIN NUGEL NUDEEREE GEDEG BOLNO DOO!!!!!!!!!!!!!!
2013-10-19
Jiriin IrgenUnen :
MAK-in zahialgat niitlel bna.Mongoliin gazar baylgaas gants Mak l avch baih yoStoi ym uu.iim jijig kompaniudiig demjij bna.Osoh zoo sin zov
2013-10-19
batjargal:
ali negen hunii zahialaga uu Chinbat olon huniig aji;ltai amidraltai bolgoh gej yavaa jiriin heg hudulmurch hun shuudee Mongolchuudin tamin togooni ulgeree gej
2013-10-19
Зочин:
ОРОМДЛОГИЙН ХОЛБООНИЙ ЧИНБАТ АХЫГ ИНГЭЖ МУУХАЙГААР ГОРДОЖ БОЛОХГУЙ ШУУ ДЭЭ НЯМТАЙШИР гуай
2013-10-19
Enkh:
Chin baiting alaach. Ter avargad ni arga hemmjee a ah heregtei
2013-10-19
Тэмүүжинд:
Дамдиндорж мэтийн луйварчин шүүгчээ хараач ээ, улаан Чинбат гэх новшийг бүр даваргаж гүйцлээ
2013-10-19
Ulzii:
Ч. Чинбатын дотны найз сахал Дүгэржав зураг дээр цуг цохиж явна. Антрактид дээр МОНГОЛЧУУДАД авсан 20м бул чулуу юу болсон бэ.
2013-10-19
Zochin:
MAK-iim ZAXIALGAAR ix $ tolj bichuulsen ni todorxoi bainaa,shudraga Shuugch,Toriin albanii xumuusiig bitgii XEMMELDUUL buzar MAK Nyamtaishir,Nomguibayar natiin LUIVARCHDAA!!!!!!!!!!!!!!!!
2013-10-19
tsets:
mongold huuli baihgyi ni deer
2013-10-19
1115:
MAK iin zahialga baina sh dee...
2013-10-18
........:
Шинэчлэлийн засгийн газар САЙД тэмуужингийн ХУУЛИЙН шинэчлэл энэ уу. ДАМПУУРАЛ энэ.
2013-10-18
peedger ah:
ix xurliin gishvvn Ganxuyagiin dvv,nadaa xench yum yarixgui gedeg peedger hun dee.Anagaah arai gej tugssun.Arhangainh gedeg.
2013-10-18