Чингэлтэй хайрханд мод тарина
2013-10-19

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдрийг угтаж БОНХЯ-аас зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нэг сарын” аяны хүрээнд залуучуудын дунд ногоон хөгжлийг дэмжих, иргэний ухамсарыг дээшлүүлэх, дүүргийн иргэдэд байгаль орчноо хайрлах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, мөн Чингэлтэй хайрханд төгөл бий болгох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.

Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр Чингэлтэй хайрхан, Салхитын аманд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон Хууль сахиулах Их сургуулийн Хилийн сургуулийн багш, оюутнууд оролцож 300 мод тарихаар болжээ.

Мөг байгаль хамгаалах сарын аяны хүрээнд амьдарч буй орчин тойрон, гол мөрөн, нуурын орчмыг цэвэрлэх, нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах, бүх нийтээр мод тарих ажилд хүүхэд залуучуудыг идэвхтэй оролцуулах, эко аялалыг олон нийтийн оролцоотойгоор явуулах, ховордож буй амьтдыг хайрлан хамгаалах чиглэлээр сурагчдын дунд уралдаан зарласан байна.

Б.Цэрэн
Shuud.mn
Сонин хачин
jargal:
tegeed hezee boloh yum bee? Oroltsmoor bainashd
2013-10-20