МИ-8 нисдэг тэргэнд ноцтой зөрчилд гарсан гэв
2013-10-18

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт нисдэг тэрэг осолдсон гэж мэдээлж буй. Энэ талаар ИНЕГ-ын олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнгээс тодруулахад "Урьдчилсан байдлаар мэдээлэл ирж байна. А-Жет лимитид компанийн МИ-8 нисдэг тэрэг өнөөдөр 11.45 цагт Чингис хаан нисэх буудлаас захиалгад нислэг үйлдсэн. Нисэх багийн бүрэлдэхүүнд гурван хүн явсан бөгөөд онгоц 12.45 цагт газардахын өмнө хүчтэй салхины нөлөөгөөр онгоцны даах сэнс нь гэмтэж ослын буулт хийсэн.

өах

Уг онгоцонд 7 зорчигч явсан. Ослын буултаас үүдээд хүмүүс гэмтэж бэртээгүй, онгоц нь тодорхой хэмжээгээр эвдэрсэн гэсэн мэдээ ирлээ. Нэг зүйл тодруулахад, Иргэний нисэхийн олон улсын дүрэмд зааснаар онгоцны гэмтлийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй тохиолдолд нислэгийн үеийн ноцтой зөрчил гарсан гэж үздэг юм. ИНЕГ-аас комисс гарч, ослын газарт ажилласан. Комиссын дүгнэлт гарч байж, уг ноцтой зөрчил яг юунаар болсон эсэхэд нэгдсэн тайлбар өгнө" гэв.

өёы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Bayar :
Oorsdiinhoo hariutslaga, medleg chadvaraa shinjie, Mongolchuud aa. Onoodor huuli bus urelgen biznes dendej bna. Mergejliin humuus ali ch salbart yalgaagui ih sil, mash zambaraagui bna.
2013-10-19
Bataa:
Orosiin segnuudiig bolimoor yuma
2013-10-19