Шенгений бүсэд аялах жуулчны визэд өөрчлөлт оржээ. Тус бүс нутагт зорчих нэгэнд гурван сараас дээшгүй хугацаагаар хагас жилд нэг удаа виз олгоно. Еврокомиссын тодотгосноос үзвэл энэ нь техникийн чанартай үзүүлэлт болохоос виз олголтыг чангатгаж байгаа хэрэг биш гэжээ.
Шенгений бүсийн гишүүнчлэлтэй 26 улс байдаг. Европын холбооны 28 орноос 23 нь тус ордог. Үүнээс гадна Европын холбоонд багтаагүй Исланд, Норвег, Швейцари улс энэ бүсэд нэгддэг.
Д.Од