Германы өсвөр үеийнхэн Сирид байлдаж байна
2013-10-20

ХБНГУ-ын насанд хүрээгүй лалын шашинтай хөвгүүд Сирийн иргэний дайнд оролцож байгаа тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Байлдааны талбарт очихоор зөвхөн өнгөрсөн сард 20 залуу Туркээр дамжин явсан байна. Тэдний дунд насанд хүрээгүй таваас доошгүй хөвгүүд байсан гэжээ. Майн дахь Франфуртын цагдаагийн газар  хүүхдүүдээ алга болсон гэх таваас доошгүй өргөдөл эцэг эхээс нь ирсэн байна. Үндсэн хуулийг хамгаалах Холбооны албаны мэдээний  дагуу энэ жил Германаас зуугаад бага насны хүүхдүүд Сирийн дайнд оролцохоор эх орон, гэр бүлээ орхисон аж . Цагдаагийн ажилчдын мэдэгдэж буйгаар  хэн нэгний өдөөн хатгалгад орж, ийм амь өрссөн шийдвэр гаргасан байж магадгүй гэж  үзэж байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
барууны хүний эрх яригчдаа одоо боливол яасан юм бэ, францаас хүн очоогүй байна уу, ингэж жүжиг тавихаа болимоор байна, өрнөдийнхөн аль колонийн үеэс л бусдын дотоод хэрэгт хошуу дүрж байх юм аа
2013-10-21