Парламентын сэтгүүлчид номын дуу сонсов
2013-10-20

“Нээлттэй парламентад нэгдэцгээе” сэдэвт сургалт өчигдөр боллоо. Энэ сургалтыг УИХ-ын Тамгын газраас парламентын сэтгүүлчдэд зориулан зохион байгуулсан юм. Сургалтад УИХ-ын даргын зөвлөх Д.Одхүү, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа,  МПХ-ны тэргүүн н.Алтангэрэл, нар оролцлоо. Сургалтаар УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны талаар болон хуулийг хэдэн үе шаттайгаар хэлэлцүүлэг өрнүүлдэг, парламентын сэтгүүлчдийн баримтлах зарчмын  талаар Тамгын газрын хэлтсийн дарга  нар мэдээлэл хийсэн юм. Мөн сэтгүүлзүйн нийгэмд гүйцэтэх үүрэг, өнөөгийн чиг хандлага, парламентын сэтгүүлзүйн онцлог сэдвээр МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч, сэтгүүлзүй судлаач, доктор, профессор Ж.Батбаатар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Түүнчлэн гадаадын орнуудын парламентын сэтгүүлчдийн үйл ажиллагааны талаар ярилцаж, цаашид харилцан туршлага солилцож байх талаар санал солилцов.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин