Үхлийн урилга
2013-10-21

Өнөөдөр хар тамхины асуудал хаана ч хамгийн хурцаар тавигдаж байгаа. Энэ цагаан нунтгийн гайгаар олон ч хүн ажил амьдралаа золиосолсон. Санаатайгаар бусдын гараар могой бариулах нэгэн байхад санамсаргүйгээр тэдний хөлд чирэгдэх нь ч цөөнгүй. Зүүн өмнөд Азийн орнуудаас Хятад руу хар тамхи зөөвөрлөдөг Африкийн томоохон бүлэглэлийн гишүүнээр элссэн гэх монгол эгч дүүс Б.Хулан, Б.Халиун нартай холбоотой мэдээллийн мөрөөр миний бие урд хөршийн нийслэл Бээжин хотыг энэ сарын 12-ны өдөр зорьж, Улаанбаатараас хөдлөв.

Тэд  эрхбиш энэ буруу гарын наймаанд нутаг нэгтнүүдээ уруу татаагүй байлгүйдээ гэх бодол сэтгэл хоёрдуулж байсныг нуух юун. Гэхдээ л Бээжинд юу угтахыг урьдчилан тааварлашгүй. Хол биш ч гэсэн харь улсыг зорихын өмнөх өдөр УМБГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Болдтой уулзаж, анхныхаа мэдээллийг сонссон юм.

 5

Аравдугаар сарын 12-ны өдөр. Намрын оготор шар нар ээсэн дулаахан өдөр байлаа.

 5

Улаанбаатараас суусан  галт тэрэг өглөөний 6.50 цагт Замын-Үүдэд ирэв.  Галт тэрэгнээс буухад талбайд Бээжин руу явах унтлагын урт автобус зогсч байгаа харагдлаа. Тэр автобусанд сууж хилийн дээс даваад БНХАУ-ын Эрээн хотод хэсэг саатаад 14.00 цагаас Бээжинг зорьж хөдлөв.

 5

Эргэн тойрны хүмүүсээс холын аянд гангар гунгар хийх тохитой хүнийг нүдээр хайсны эцэст 40 орчим насны эхнэр, нөхөр хоёртой танилцлаа. Тэд  Бээжингээс бараа бөөндөхөөр явж байгаа юм байна. Эхнэр нь сард нэг удаа урагшаа явдаг гэнэ. Харин нөхөр нь ээлжийн амралтаараа эхнэртээ хань болохоор дагалджээ. Унтлагын автобусанд тухалсан бид  өдөржин  явсаар оройн 21.00 цагийн үед жолоочийн зогссон замын буудалд хооллоод  цааш довтолголоо. Ингээд шөнийн 02.25 цагт Бээжингийн Му Ши Ёон дахь автобусны вокзал дээр ирж буухад шөнө дундын их хотын хөл хөдөлгөөн тасрах шинжгүй, гудамж талбайд нь  өнгө өнгийн гэрлэн  чимэглэл анивчиж нэлхийсэн бүгчим агаар угтан авлаа.

 5

Аян замын танил бид гурвын хувьд  Монголоос өмсч гарсан хувцас халууцуулж эхэлсэн тул тайлж барьсаар вокзалаас холгүй “Хай Шин” гэх зочид буудалд хөл тавив. Замын танил Баясаа ах, Отгоо эгч  хоёртойгоо ярилцаж тохироод нэг өрөөнд орлоо. Хаашаа л харвал танихгүй барилга байшин, харь хэлийн  хотод тийм ч олон ирээгүй болохоор төөрөхгүйн тулд би буудлынхаа утасны дугаар, хотын газрын зураг сэлтийг аваад хотын төв рүү гарсан бол нөгөө хоёр маань үүрээр Бээжингийн зах руу бараагаа дарахаар явцгаав.

 5

Миний зорилго бол Б.Хулан гэгч монголчуудаар үнэхээр хар тамхи тээвэрлүүлдэг нь үнэн юм болов уу гэдгийг мэдэх зорилгоор мэдээлэл цуглуулахаар ирсэн болохоор мөрөө хөөхийг чухалчиллаа. Мэдээж би мэргэжлээ нууцалж, хар тамхи тээвэрлэхээр ирж буй  эмэгтэйн дүрээр  түүнтэй уулзах учиртай. Б.Хулан бол Гуанжоу, Хонконгод дамжин амьдардаг, Бээжинд сардаа нэг л ирдэг гэх. Тэгэхдээ тэндхийн гар хөл болсон өвөрмонголчуудаар дамжуулан хар тамхи зөөлгөчихмөөр хүмүүсийг судлаад Гуанжоу руугаа буцдаг гэсэн мэдээллээс өөр мэдэх зүйл надад байхгүй.

 5

Өглөөний 09.00 цагт буудлаасаа гарч Бээжингийн төвийн дүүргүүдийн нэг Ябуловыг зорилоо. Тэнд очоод Хулангийн хамгийн ойрын  хамсаатан болох  Бадралтай утсаар холбогдох ёстой. Бид гурвын буусан буудлынхаа ойролцоох газраас утсаар ярих нь дэндүү аюултай учраас би энэ дүүргийг сонгосон юм. Учир нь тэр дүүрэгт Монголын Элчин сайдын яам  байрладаг. Түүнчлэн тэндэхийн  Цагдаагийн газрынх нь байршлыг  хүнээр маш сайн заалгасан учраас эрсдэл тохиолдвол наад захын аюулгүй байдлаа хамгаалах үүднээс ингэж шийдсэн билээ. Одоо миний утсаар ярих хүн бол Өвөрмонголын Шилийн гол аймгийн  Баруун үзэмчин хошууны харьяат мөнөөх Бадрал гэгч. Тэр Бээжинд ирсэн  монголчуудыг онилж,  тамхи тээвэрлүүлэх ажлыг гардан зохион байгуулагчдын нэг гэсэн. Бадрал одоогоос арав гаруй жилийн өмнөөс Бээжинд суурьшжээ. Харин түүнээс өмнөх жилүүдэд Шилийн гол аймагт үйлчилгээ эрхэлдэг олон газруудаас татаас авдаг Мон Пин гэгчийн бүлэглэлд хар багаасаа зүтгэсэн ажээ.

 

.Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Shuud.mn
Сонин хачин