Гишүүд хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх үү
2013-10-21

УИХ-ын гишүүн парламентын танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Энэ бол бичигдсэн хууль. Тиймээс ч сөрөг хүчнийхэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын талаар Ерөнхий сайдыг мэдээлэл хийх цагаар урьдаас бэлтгэсэн сценаритай орж ирсэн. УИХ дахь МАН-ын гишүүд  “Ам.доллар 1389-1705 боллоо”, “Шатахуун, дулааны үнэ өслөө”, “Гурилын үнэ 20 хувь өслөө” “Атар талх 850” гэх зэрэг бичгийг ширээн дээрээ тавилаа. Ийн сөрөг хүчний байр сууриа илэрхийлсэн гишүүд Засгийн газрын мэдээллийн цагаар зөвхөн Ерөнхий сайдаас хариулт авахыг шаардаж, салбарын сайдын харилтыг үл тоон чуулганы хуралдааныг орхин одсон. Гэхдээ Засгийн газрын цагаар зөвхөн Ерөнхий сайд хариулна гэсэн заалт Дэгийн хуулинд байхгүй л дээ.

6

УИХ дахь МАН-ын гишүүдийн ширээн дээрх үнэ ханшийн өсөлт бол бодитой тоо. Гэхдээ бодит бус зүйл ч бас гарч ирсэн нь Эрчим хүчний сайд М.Сономпилийг ганцаар мэтгэлцэхэд хүргэсэн билээ. Гишүүн Ч.Хүрэлбаатар эрчим хүчний үнэ өссөнийг ширүүхэн хэлж байв. Түүнийг үгээ хэлж дуусгаад бусдынхаа араас хуралдааны танхимыг орхин гарахад  “Хаана эрчим хүчний үнэ нэмэгдээд байна вэ, хэлээд өг” хэмээн салбарын сайд хариу нэхэн үлдсэн. Харин тэрбээр М.Сономпил сайдын өөдөөс явуут дундаа хэлээ гаргачихаад гүйж одно лээ. Нэгэнт УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй хойно гишүүд яаж ч улс төржсөн тэдэнд хууль үйлчлэхгүй. Харин хийсэн үйлдлийнх нь төлөө хариуцлага тооцох болов уу.

6

УИХ-ын чуулганы танхимд лоозон барьж, эсэргүүцэж үзүүлж байгаа тохиолдол анхных бус. Тэртээ 2000 оны парламентаас эхтэй. Тухайн үеийн парламентын гишүүн Л.Гүндалай чуулганы танхимд лоозон барин эсэргүүцлээ илэрхийлдэг байсан. Нэг гишүүн чуулганы танхимыг орхин гарах нь хуралдааны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Харин нэг бүлэг хуралдааныг орхин гарах нь ирцэд, цаашлаад хэлэлцэх асуудал хойшлогдох, хугацаа алдах зэрэг сөрөг нөлөөтэй.

6

“Хуралдаан танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт хамгийн сайн хэрэгждэг, манай гишүүд мөн ч сайн “ашигладаг.” Шинэ парламент бүрдээд удаагүй, эрх баригч хүчин ялалтандаа бялуурч, сөрөг хүчний ялагдлын бухимдал тайлагдаагүй байсан үе. Хоёр намын гишүүд чуулганы танхимд маргалдахад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “МАН-ыг шоронд хийж, шороонд хатаана” хэмээн тавьтаргүйтсэний хариуг экс гишүүн У.Хүрэлсүх эр хүний шанаагаар өгсөн. Тухайн үед ч Г.Баярсайхан гишүүний хувьд “Дааганаас болж унадаггүй, даравгараасаа болж унадаг” гэгч болж байв.

6

УИХ-ын Дэгийн тухай хуулиар УИХ дахь бүлгүүд хугацаагүй завсарлага авдаг байлаа. Хугацаагүй завсарлага нь чуулганы үйл ажиллагааг тасалдуулж байсан учраас хуульд өөрчлөлт оруулж завсарлагааны хугацааг ажлын тав хоног хүртэл болгосон. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд орохгүй бол чуулганы ирц бүрдэхгүй.  Арай ядан бүрдсэн ирц нь тасалдвал хуралдаан зохион байгуулагчдын ажил үр дүнгүй болж байгаа юм. Саяхан УИХ-ын Тамгын газрын тайланг хэлэлцэх үеэр гишүүн Г.Бурмаа зарим ажилтнуудыг ирц бүрдүүлж, санал тоолохоос өөр ажилгүй гэж шүүмжилж байсан. Хуралдааны ирцийг бүрдүүлнэ гэдэг ямар их хугацаа, мөнгө урсгадгийг гишүүд өөрсдөө мэдрэх байтугай мэддэггүй юм бол уу гэж гайхсан.

6

Чуулганы хуралдааных биш юм аа гэхэд байнгын хорооны хуралдаан болох үеэр зохион байгуулагчид зогсоо зайгүй утас цохино. Эхлээд гишүүдийн туслах руу хандан, хуралдаантайг дуулгана. Дараагаар нь гишүүд рүү ярина. Ирц бүрдэхгүй бол дахин дахин залгаж, “та одоо хаана явна, хэдэн минутын дараа ирэх бол” хэмээн их л найрсгаар “урина”. Уг нь  хэлэлцэх асуудлын төлөвлөгөө  өмнөх долоо хоногийн сүүлчээр гарчихсан, гишүүдийн туслахуудын гар дээр хүрэхээс гадна, парламентын сайтад тавигдчихдаг.  Гэвч хуралдааны үеэр дахин дахин утасдуулж, “уриулах” хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу. “Утас цохино” гэдэг чинь ард түмний татварын мөнгө урсч байгаа гэсэн үг. Засгийн газраас зөвхөн яам, тамгын газрынхны хэрэглээний зардлыг өнгөцхөн хасахад л 200 тэрбум төгрөгөөр танагдсан байна лээ. Хэрвээ байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал дээр өөрийн биеэр байгаагүй тохиолдолд “намайг эзгүйд энэ саналыг дэмжчихсэн байна лээ. Би уг нь эсрэг саналтай байсан юм” хэмээн зөрөх нэгэн ч гардаг.

6

Яамны ч юм уу албан байгууллагын ажилтнууд бол ирцээ бүртгүүлэх байтугай нэг минут хоцрохоос ч “айна”. Учир нь ажлаас хоцорвол бидэн рүү утсаар урьж залахгүй, шууд л цалинтай нь “ярина”, цаашлаад ажлын байрны асуудал сөхөгдөнө. Цалин, ажлын байр гэдэг ажилтан хүний амьдралын баталгаа. Харин гишүүдийн хувьд энэ нь “сонин биш”. Тэд хуралдаан тасаллаа гээд цалингаасаа “хасуулахгүй”, хасуулсан байсан ч тоохгүй. Зарим гишүүн хэдэн төгрөгийн цалин авдгаа мэддэгүй бол зарим нь цалингаа авахаа “мартаад” зургаан сарын дараа  авч байна ч гэж хүртэл яригддаг байлаа. Одоо бол техник, технологи хөгжөөд, цалин нь виза картад орчихдог болохоор нягтлангуудын ажил ч хөнгөрөө биз ээ.

7

Ирц гэснээс 2004-2008 оны парламентад Чингэлтэй дүүргээс сонгогдсон “симба” Ц.Батаа гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуралдаанд огт оролцоогүй эрхэм.  Дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажил нь гэвэл Эх орон эвслээс сонгогдоод тухайн үеийн МАХН-д гишүүнээр элссэн байлаа. Энэ удаагийн парламентад ч Д.Арвин гишүүн МАН-аас сонгогдоод АН-д элссэн. Баянзүрх дүүргийн сонгогчид МАН-д саналаа өгсөн үү, Д.Арвин гэдэг нэр дэвшигчид саналаа өгсөн үү гэдэг маргаан нээлттэй үлдсэн. Гишүүд сонгогдсоныхоо дараагаар ямар авир гаргах нь тэдний “дурын хэрэг” болдог. Хуулин дээр сонгосон гишүүнээ эгүүлэн татах эрхийг сонгогчдод олгосон байдаг ч  цаасан дээр бичигдсэнээс цаасгүй  зүйл.

6

Энэ мэтээр гишүүдийн хэлсэн үг биш юмаа гэхэд хууль зөрчин хийсэн  үйлдлүүдэд жижиг гэлтгүй хариуцлага хүлээлгэмээр юм шиг ээ. Асуудлыг томруулсны дараа бус жижиг дээр нь арга хэмжээ авдаг биз дээ.

6

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
хэнтийхэн:
ер нь хуучин намаас гэгээрсэн арай өөртөө дүн шинжилгээ хийж муу зуршилаасаа салж чаддаг хүн л ардчилал руу явчихдаг .эсвэл бүр аль ч нам руу явахаа болидог.АРВИН бол сөхөрч унаагүй өндийн боссон эмэгтэй
2013-10-22
хэнтийхэн:
ер нь хуучин намаас гэгээрсэн арай өөртөө дүн шинжилгээ хийж муу зуршилаасаа салж чаддаг хүн л ардчилал руу явчихдаг .эсвэл бүр аль ч нам руу явахаа болидог.АРВИН бол сөхөрч унаагүй өндийн боссон эмэгтэй
2013-10-22
хэнтийхэн:
ер нь хуучин намаас гэгээрсэн арай өөртөө дүн шинжилгээ хийж муу зуршилаасаа салж чаддаг хүн л ардчилал руу явчихдаг .эсвэл бүр аль ч нам руу явахаа болидог.АРВИН бол сөхөрч унаагүй өндийн боссон эмэгтэй
2013-10-22
БУЛГАН:
МАН-ЫН УИХУРАЛ ДАХЬ ГИШҮҮД БОЛИМООР ЮМ. ХЭЗЭЭ ТА НАРЫН ҮЕД БҮХ ЮМ САЙХАН БАЙСАН . УЛС ОРНЫГ МААНЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН МАН-ЫН ТӨР БАРЬСАН УРТ ХУГАЦААНЫ ГАЙ БИШ БИЛҮҮ БОДМООР ЮМ
2013-10-22
Irgen:
Boon tulaan temtseen bolj baij garch irchiheed huraldaa suuhgui heregtei hereggui zuileer dalimduulaad taslaad baidag gishuuntseruudiig tatan buulgagah huuli gargah heregtei. 3-4 udaa shaltgaanguigeer huraldaa ireegui tohioldold shuud gishuunii erhiig hasah ni zov. Orond ni ulsiinhaa toloo ajillaya gesen unench setgelteng gargah yumsan.
2013-10-21
Заяат:
Их хурлын гишүүд ялангуяа МАН-ын нөхөд төр барьж байхдаа өөрсөддөө зориулсан хууль гаргасан. Тэд "үйлдэл дээрээ баригдаагүй бол" ч гэх шиг хэрэг хийчихээд шалгаад ирэхээр "тийм хуулийн заалт байгүйгээс " ч гэх шиг "төрөл төрөгсөд бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй" ч гэх шиг "зөвхөн шүүхээр шийдвэрлэсэн" тохиолдод гэмт хэрэг хийсэнд тооцно" гэх шиг Шийдчихээр нь "ерөнхийлөгчийн шүүгч буруу шиййдлээ" ч гэх шиг Мөрдөн байцаах ажиллагаа чинь угнь эд мөрийн баримтыг шинжлжэн тогтоодог кримналистика гэгч шинжлэх ухааны үндсэн дээр гэмт хэрээг хийснийг тогтоочихдог юм шүү дээ. Энэ бүхнийг заврхуулагчдаас бид салмаар байна.
2013-10-21
ардтүмэн:
эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашнаа гэж эргүүлэн татах нь ард түмний эрх бусуу чи сонгосон тул одоо болоо гэж болохгүй байхаа
2013-10-21
zochin:
tiim shu bi l lav Ariund sanal uguugui namiig ni harj songoson
2013-10-21
бантан:
халбага гозойм тэмээн бантан гэж энэ
2013-10-21