Ажилчиддаа хаягдал бүтээгдэхүүнээр хоол хийж өгдөг гэв
2013-10-21

Өнөөдөр хэвлэлийн хүрээлэнд Монгол улсад олон жил үйл ажиллагаа явуулж байгаа Хятад улсын барилгын компаниуд Монгол улсын хуулийг дагаж мөрддөггүй, ажилчдын эрүүл мэнд амь насыг хохироосоор байгаа талаар Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэн Ч.Мөнхцэцэг мэдээлэл хийлээ. Учир нь түүний нөхөр хүү хоёр нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тод чоно” барилгын компанид ажиллаж байхдаа эрүүл мэндээрээ хохирсон гэнэ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

.

-Танай гэр бүлийн хүн Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тод чоно” барилгын компаниас болж эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм. Манай нөхөр болох В.Батсүх, миний хүү Б.Очгэрэл нар “Тод чоно” барилгын компанийн  эзэд болох Хятад улсын Жу Зиан мужийн иргэн Сун Жи Хуа, Цай Зун Ши нарын хариуцлаггүй үйл ажиллагаа, хүнлэг сэтгэлгүйн улмаас эрүүл мэндээрээ хохироод байна. Манай нөхөр 2007 оноос хойш “Тод чоно” гэдэг компанид орчуулагчийн ажил хийхээр анх орсон. Тэр цагаас хойш тасралтгүй ажиллаж байгаад өнгөрсөн есдүгээр сард ажлаасаа халагдсан юм. Халагдах шалтгаан нь эрүүл мэндийн доройтол байсан. Нөхөр маань энэ компанид ажиллаад эрүүл мэндээрээ хохирохоос гадна амь нас нь хутганы ирэн дээр байна. Ходоод нь цоорч, элэгний хорт хавдар туссан гэсэн оноштой байгаа. Бас манай хүү Очгэрэл энэ компанид жолоочийн ажил хийгээд дөрвөн жил болж байна. Манай хүү энд ажилласнаасаа хойш нэг ч удаа ажлыг нь тасалж үзээгүй. Тэгтэл аавыг нь хорт хавдар туссан гэдгийг сонссон Сун Жи Хуа, Цай Зун Ши нар хүүг маань гурав хоногийн дараа ямар ч шалтгаангүйгээр ажлаас нь халсан. Мөн л ходоод нь цоорох шатандаа орж үрэвссэн гэсэн онош тогтоогдсон. Ингээд эрүүл мэндээрээ хохирч эмнэлгээр явтал Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нь огт төлөгдөөгүй нь илэрсэн юм. Уг нь Хөдөлмөрийн гэрээндээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, Хүн амын орлогын албан татварыг компаниас төлөх заалттай байдаг ч бүгдийг нь зөрчиж нэг ч даатгал төлдөггүй байсан юм.

:“Тод чоно” гэдэг компани бол хууль бус олон зүйл хийсэн гэдгийг би мэднэ.

.

-Танай гэр бүлийн хүмүүс шиг эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс өөр бий юу?

- Энэ компанийн ажилчдадаа асуудалтай хоол хүнс өгдөг. Хятад ажилчдаас нь 2-3 хүн зуны гурван сар ажиллаад л ходоод нь цоорч нутаг буцдаг. Манай хүү компанийнх нь жолооч учраас бүгдийг нь вокзал дээр гаргаж өгдөг байсан. Гурван жилийн өмнө нэг хятад хүн ходоод нь цоорч, дотуур цус алдаад нас барсан юм. Түүний шарилыг чандарлаж, үнсийг нь гэр рүү нь буцаасан. Мөн өнгөрсөн жил Дорнод аймгийн иргэн н.Түвшин гэж залуу хонож ажиллаж байгаад унтаагаараа нас барсан. Ер нь энэ бүхэн тэр компанийн гал тогоотой холбоотой. Шөнийн цагаар “Дотно сэтгэл” гэдэг 300 төгрөгийн үнэтэй бэлэн гоймон өгч өдөр нь хаягдал бүтээгдэхүүнээр хийсэн хоол өгдөг байсан юм билээ. Энэ компанид хүмүүс байнга л өвдөж зовж байдаг, амь насны баталгаагүй газар.

.

-Ер нь ажилчдаа их шахаж дарамталдаг, хээл хахуулиар асуудлаа шийддэг компани гэж ойлгож болох уу?

-Болно. Тэд ажилчдаа их дарамталдаг. Тэр бүү хэл “Монгол хүүхэн олж ир. Тэгэхгүй бол ажлаас чинь хална” гэж дарамталсан тохиолдол ч байдаг юм.

:

-Та “Тод чоно” гэдэг компанийн хууль бус олон зүйлийг мэднэ гэлээ. Тэд ямар ямар хууль бус үйлдэл хийж байсан юм бэ?

-Тэдний авлигын хэргийг нь бүгдийг нь манай нөхөр мэддэг. Хууль хяналтынхан шалгаад эхэлбэл, мэргэжлийн хүмүүсийг нь дагуулж очоод, авлига авдаг, өгдөг хүмүүсийг нь зааж өгөх боломжтой. Манай нөхөр одоохондоо ухаан санаа эрүүл байна. Хүү маань жолооч нь байсан учраас НӨАТ-ын падаан яаж авдаг, хэнд хэдэн төгрөг өгдөг байсныг нь мэднэ. Мөнгийг боодол боодлоор нь цацдаг байсан. Дандаа авлига хээл хахууль, хүний хөдөлмөрийг шулах байдлаар мөнгөнд хүрснийг нь гэрчлэх хүмүүс байгаа. Монголд бол Гурвалжингийн гүүрний 44-ийн зах, Зуун айлын худалдаачид эхнэр Цай Зун Шиг нь танихгүй хүн байхгүй болсон. Байнга үнэгүй юм хайж явдаг гэдгээр нь мэднэ. Хаягдал труба байсан ч л барилга дээрээ авчраад будаад ашиглачихаж байгаа юм.

:

-Энэ компанид ажиллаж байгаагүй байж та ямар итгэлтэй энэ компанийн талаар ярьж байгаа юм бэ?

- Манай нөхөр чинь даргынхаа жолоог нь барьж, орчуулагчийг нь хийдэг байсан юм. Хүү маань бас нууц амрагийг нь зөөдөг байсан юм билээ. Энэ компанийн талаарх хууль бус үйлдлийг манай нөхөр, хүү хоёроос илүү сайн мэдэх хүн байхгүй. Тийм болохоор энэ талаар итгэлтэй ярьж байгаа хэрэг.

...

-Тэд бусдад авлига хэрхэн өгдөг байсан баримт танд бий юу?

-Байгаа. Утасны бичлэг бий. Хамгийн сүүлийн жишээг би яръя. “Тод чоно” компанийн барилга барьж буй газар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хамаардаг. Тэгээд хорооных нь Засаг дарга энэ оны наймдугаар сарын 26-ны өдөр “Тод чоно” компанийг шалгаж өгөөч ээ гэдэг хүсэлтийг дүүргийнхээ Мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлсэн байдаг. Тэгээд Мэргэжлийн хяналтын хэлтсээс ажлыг нь зогсоож, 74 хятад ажилчных нь бичиг баримтыг хурааж, Монгол ажилчдынх нь Нийгмийн даатгал,  Эрүүл мэндийн даатгал, Хөдөлмөрийн гэрээг шалгасан юм. Тэгтэл ажил нь зогсонгуут сандрахдаа Мэргэжлийн хяналтынханд авлига өгөх боломж бололцоог хайж эхэлсэн байгаа юм. Ингээд хүнээр зуучлуулан хоёр байцаагчид авлига өгсөн байдаг. Баасан гаригт ийм үйл явдал болоход ирэх долоо хоногийнх нь даваа гаригаас энэ компанийн ажил нь эхэлчихсэн байдаг:

.

-Хэн хэн гэдэг байцаагч ингэж авлига аваад байна вэ?

-Б.Энхмаа, Д.Хорлоо гэсэн хоёр хүн бий. Бид Мэргэжлийн хяналтын хэлтэс дээр нь очоод “Тод чоно” компанийг шалгуулах гэтэл хоёр хүүхэн “Би авъя. Би авья” гээд гүйж ирээд авна лээ. Үүдэнд нь гараад нэрийг нь хартал Б.Энхмаа, Д.Хорлоо гэж байсан. Өмнө нь энэ хоёр хүн тэр компанийг шалгаж, авлига авч байсныг би мэддэг юм.

.

-Тэднээс өөр авлига авсан албан тушаалтнууд бий юу?

- Сун Жи Хуа, Цай Зун Ши нар 2010 онд “Цайз” захын орчимд “Саруул тэнгэр” цогцолборыг барьсан юм. Ингэхдээ улсад огт татвар төлөлгүй байж байгаад тэр оныхоо арваннэгдүгээр сард нутаг буцсан байдаг. Ингээд дараа оных нь гуравдугаар сард эргэж ирээд нэг сая юанийн авлигыг татварын байцаагчид өгсөн байдаг юм. Үүнийг нь манай нөхөр сайн мэдэж байгаа.

.

-Энэ компани санхүүгийн тайлан тооцоогоо яаж бүрдүүлдэг юм бол. Бас л авлигаар асуудлыг шийдэх үү?

-Лаборатори, мэргэжлийн хяналт, татварын байцаагч нарт авлига өгдөг. Сун Жи Хуа, Цай Зун Ши нар “Тод чоно” компанийн нэрийг түрээсэлдэг юм. Орж ирснээсээ хойш нэг ч удаа татвар төлж байгаагүй. Тэгсэн хэрнээ баримтаар баахан мөнгө төлсөн гэж тэмдэглэгдсэн байдаг. Энэ хуурамч тайланг нь Сүхбаатар дүүргийн Татварын байцаагч н.Жавзандулам гэдэг хүн гаргаж өгдөг юм билээ.

 

Б.Цэрэндэжид  

Shuud.mn
Сонин хачин
МХГ байцаагчдыг халаачээ:
Хяналтын байцаагчид гэж аймшигтай цайрцан луйварчид байнаа. Аймшигтай дээрэлхүү, хүнд сурталтай, байнга мөнгө харж ажилаа явуулдаг. Монголд засаг захиргаа хууль гэж байна уу? Хүрэлсүхээ-чи ажилаа хийж чадахгүй бол болиочээ.
2019-05-28
мао зе дүн:
Ван овогтой Вошохэ Батсүх ...хүний хувь заяа гэж, тэхдээ дэмжиж байнаа.
2013-10-22
Чимгээ:
Солонгос хоолны газар орохгүй байхыг монголчууддаа захья СБ дүүргийн Сеүлийн гудамжинд буюу Наран дэлгүүрийн зүүн талд байдаг * korea haus* ресторан урьд талаасаа гял цал болсон харин ар талдаа шал өмхий,ёстой заваан байдаг. Нийслэлийн мэрэгжлийн хяналтын газраас 2 жилийн өмнө 2 ч удаа хааж байсан боловч нэг хоёр хоноод л ахиад нээчихдэг, муусайн авилгач хяналтынхан мөнгө олохоо бодохоос монголчуудын эрүүл мэндийг бодох ухамсар алга даа,
2013-10-21
зочин:
Хятад Солонгос гуанз ресторанууд хамгийн муу ногоо мах захаас бүр барсаас авдаг шүү орохоо л больчих хэрэгтэй би хэзээ ч ордоггүй үнэр нь хүртэл бузрын шүү би дотор нь ажилладаг найзаасаа мэдээд гутарсан даа
2013-10-21
зочин:
Мэргэжлийн хяналтынхан улаан авилгач ш тээ 2008 онд Жаргалан сургааулийн захирал нэг байцаагчид Микро автобусаа шууд өгч байхыг би нүдээрээ харсан даг аймаар
2013-10-21
kkk...:
gomdol gargagch batsukh ni uuruu hyatad yum bish uu?Erliizuud yah ni manid yamar hamaa bna aa?
2013-10-21
Должин:
Гадаадын байгууллагуудад хяналт муу тавигдаж байна. Гадаад гэхээр хөлөө хуглах шахдаг нь харагдаж байна. Үүнийг зогсоох хэрэгтэй. Мэргэжлийн хяналтынхан нэг юм бодох байлгүй...
2013-10-21
zochin:
mmm... gomdol gargagch batsukh ni uuruu hyatad yum bish uu? Irgenii unemleh deer ni duraigaad baij bh yum... Novsh shal demii yum unslaa. Erliizuud yah ni manid yamar hamaa bna aa?
2013-10-21
pvvjee:
zavaan xujaa nariig delxiigees zailuul
2013-10-21