МИАТ-ын зарим нислэг хойшилжээ
2013-10-21

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас МИАТ компанийн өнөөдрийн зарим нислэг хойшлогдоод байна. Энэ талаар тус компанийн Олон нийттэй харилцах албаныхнаас тодруулахад “Өнөөдөр манай компанийн зарим нислэг хойшлогдсон нь үнэн. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн /14.20 цагаас нисэх/ OM302 аялал, Токио-Улаанбаатар чиглэлийн /14.40 цагаас нисэх/ ОМ502 аяллын дугаартай онгоц өнөөдөр цаг агаарын нөхцөл байдлын улмаас түр саатсан. Нислэгийн хуваариудыг цаг агаарын байдалтай уялдуулан цаг тухайд нь мэдэгдэх болно” гэв. Онгоцны нислэгийн талаарх мэдээллийг та 11-333999 дугаарын утаснаас лавлаж асуух боломжтой.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин