Мао Зедуны 20 метр хөшөө сүндэрлэнэ
2013-10-22

БНХАУ-ын агуу удирдагч Мао Зедуны мэндэлсний 120 жилийн ойг нүсэр тэмдэглэхээр болжээ. Тэрээр 1893 оны арванхоёрдугаар сарын 26-нд Хунань мужийн Шаошань хотод төрсөн билээ. Тиймээс түүний төрөлх нутаг Сянтань хот баярын үйл ажиллагаанд зориулж 2.5 тэрбум ам.доллар төсөвлөсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тус хотынхон удирдагчийнхаа төрсөн өдрөөр 16 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, барилга, зам өргөтгөх, хүүхдийн цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн барихаар болжээ. Мөн 20 метрийн өндөртэй Маогийн хөшөөг сүндэрлүүлэхээр болсон гэнэ. Гэвч хятадын блогчид Сянтань хотынхны санаачилгыг шүүмжилж байна. Хятадад экологи, ядуурал, эрүүлийг хамгаалах систем зэрэг шийдэгдээгүй олон асуудал байхад нэг хүний төрсөн өдөрт хэтэрхий их мөнгө зарцуулах гэж байгаад дургүйцлээ илэрхийлжээ. 1988 онд Бээжин хотод Мао Зедуны 7 метрийн өндөртэй хөшөө сүндэрлэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Eruul bus:
Ene nudnii bulaidaa hoshuu bosgodog hytad-uud bas sumtai garuudaa.
2013-10-22
дундад хүн:
өө монголд барихгүй яасан юм бэ? овоо мөнгө унана ш дээ...сэтгээч, дарга нар аа
2013-10-22