Ноосны хялгасаар барилгын дулаалгын материал үйлдвэрлэнэ
2013-10-22

Монголын ноосны салбарынхан өнөөдөр цуглаж, ирээдүйн хөгжлийнхөө талаар ярилцлаа. “Ноос ба ирээдүй” хэлэлцүүлгийн үеэр монгол ноосны өрсөлдөх чадварыг сайжруулах, тус салбарын хөгжлийн чиг хандлага, экспортлох болон хүний нөөцийн асуудлаар мөн хөндөн ярилцав. Хэлэлцүүлэгт ҮХААЯ, энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчид, эрдэмтэн мэргэд гээд 60 гаруй хүн оролцсон юм.

6

6

Боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх шаардлагатай тулгарчээ

6

Ноос бол уул уурхайтай харьцуулахад эргэн нөхөн төлжигддөг баялаг. Гэтэл 2010 он хүртэл манай улсын ноос боловсруулах үйлдвэрүүд жилдээ дөнгөж 4000 орчим тонн ноосыг боловсруулж хивс, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Иймээс энэ чиглэлийн үйлдвэрүүд жилийн 8-9 сар нь сул зогсдог байв. Харин 2012 онд Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу 34 үйлдвэрт 40 тэрбум төгрөгийн зээл олгож, үндэсний үйлдвэрт хонины болон тэмээний ноос тушаасан малчдад 2000 төгрөгийн урамшуулал олгох болсон. Үүний дүнд нийт ноосны 90 гаруй хувийг буюу 16400 тонн ноосыг үндэсний үйлдвэрүүд авч чаджээ. Одоогийн байдлаар ноосны чиглэлийн үйлдвэрлэл явуулдаг 300 гаруй үйлдвэр манайд ажиллаж байна. Түүнчлэн, тус салбарын борлуулалт өмнө нь жилдээ 20 орчим тэрбум төгрөг байсан бол өдгөө 50 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна.

6

Үүнээс гадна Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан угааж, самнасан ноосыг экспортод гаргаснаар манай улсын ноос, ноолууран бүтээгдэхүүнийн экспортын дүн мэдээ бодитой гарах нөхцөл бүрджээ. Гэхдээ манай улсад ноос угаах, самнах буюу анхан шатны боловсруулалтын үйлдвэрлэл түлхүү хөгжсөн. Үүнтэй холбоотойгоор дээрх худалдаж авсан 16 мянган тонн ноосны тал орчим хувь нь /6000 тонн/ зөвхөн анхан шатны боловсруулалт хийгдэн экспортлогджээ. Иймээс цаашдаа хялгас ялгах, ээрэх, будах гэх мэт боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай байгааг тус салбарынхан хэлж байв.

56

Монгол хонины ноос муу гэх ойлголт үгүй болжээ

5

Чингис бондоос хөрөнгө гарган ноосны үйлдвэрүүдийг дэмжиж байгаа. Одоогийн байдлаар төлөвлөгдсөн мөнгөний 40 орчим хувь нь гарчээ. Үүнтэй холбоотойгоор өмнө нь малчны хотонд хог болж хөглөрөхдөө тулан үнэгүйдэж байсан ноосны үнэ цэнийг нэмэгдүүлж, ноосноос нарийн ноолуурлаг ширхэг гаргаж авах болсон. Мөн гэрийн бүрээсийг угаасан ноосоор хийж байгаа нь өнгө, үнэрийг нь сайжруулжээ. Түүнчлэн хаягдал хялгасаар нь хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж буй юм. Тухайлбал, өмнө нь зөвхөн “Эрдэнэт” зэрэг томоохон үйлдвэрүүд ноосны хялгасаар хөнжил үйлдвэрлэн, Япон, Солонгос руу экспорлодог байсан. Тэгвэл Чингис бондын хөрөнгөнөөс дэмжлэг авсан “Эко ноос” үйлдвэр Японтой хамтраад барилгын дулаалгын материалыг хонины ноосны хялгасаар үйлдвэрлэхээр болжээ. Тус үйлдвэрийг Дарханд байгуулахаар болсон бөгөөд эхний ээлжинд шууд Япон руу гаргах юм байна. Үүний шалтгаан нь манайд барилгын дулаалгад шилэн хөвөн, хөөсөнцөр зэргийг түлхүү ашигладаг тул худалдан авалт олдохгүй гэж үзсэнтэй холбоотой гэнэ. Гэтэл хонины ноос дотроо хөндий учир дулааныг сайн хадгалдаг давуу талтай. Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй болгож буй талаар ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрлэл бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа хэлсэн. Хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь нэгдүгээрт, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ, дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтайг япончууд хэдийнэ судлан тогтоожээ. Ингэснээр өмнө нь монгол ямааны ноолуур сайн, хонины ноос нь хамгийн муу гэх үнэлэмж үгүй болж, ямар ч хаягдалгүй болж буйг тус салбарын мэргэжилтнүүд хэлж байв.

5

Ноосны боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс Улаанбаатараас энэ чиглэлийн үйлдвэрүүдийг гаргаж, малчны хотонд ойртуулах бодлого баримтлаж буй аж. Тодруулбал, Архангай аймгийн Хотонт суманд ноосны үйл ажиллагаа явуулах парк байгуулахаар болжээ. Мөн Завхан, Баянхонгор аймгуудад ийм үйлдвэр байгуулагдаж буй аж. Энэ хэмжээгээрээ зөвхөн уул уурхайгаас биш малаасаа бүтээгдэхүүн гарган авч боловсруулаад экспортлох боломж байна. Мөн үүнийгээ дагаад ажлын байр ч нэмэгдэх боломжтой юм.

5

Япончууд дүрэмт хувцсаа Монголд үйлдвэрлэнэ

5

Энэ жилээс манай улс дотооддоо сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх болсон. Энэ хүрээнд үндэсний жижиг үйлдвэрүүд сэргэж, суманд хүртэл сүлжмэлийн үйлдвэр ажиллаж буй юм. Энэ жилийн хувьд гэхэд 130 гаруй үйлдвэр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажилд оролцож байгаа. Уг ажил гэрээнд заагдсан цаг хугацаандаа явагдаж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдэрчээ. Гэхдээ сурагчийн дүрэмт хувцасны талаар гадуур ташаа мэдээлэл их байгаа нь борлуулалтад сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Учир нь монгол хонины ноос бусад улсынхыг бодвол ширүүн, богино ширхэгтэй байдаг. Иймээс ч шинэ хивснээс хэсэгтээ богино ширхэгүүд нь ялгардаг. Үүнтэй ижил хонины ноосоор үйлдвэрлэгдсэн ноосон майк, задгай энгэртэй цамц болон дүрэмт хувцасны үндсэн иж бүрдлүүд нь эхний ээлжинд бөөсрөх үзэгдэл гарч буй аж. Энэ нь ганц, хоёр угаалтын дараа үгүй болдгийг үйлдвэрлэгчид эцэг, эхчүүдэд анхааруулж байв. Учир нь хонины ноосоороо дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцас чанаргүй гэсэн мэдээлэл их байгаа нь энэ чиглэлийн үйлдвэрүүд хохирох, ажилчид нь ажилгүй болох гэх мэтээр сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа аж. Цаашдаа ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрлэл бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас дүрэмт хувцас өмсдөг төрийн байгууллагуудын дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөж буй юм. Одоогийн байдлаар нисэх болон төмөр замынхантай гэрээ байгуулан энэ чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Үүгээрээ энэ төрлийн үйлдвэрүүдийг тогтмол захиалгаар хангаж, ажлын байрыг нь хадгалахад хувь нэмрээ оруулах юм.

5

Энэ мэтээр дүрэмт хувцсаа дотооддоо үйлдвэрлэж эхэлбэл бидэнд даавуугаа дотооддоо үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй гарна. Манайд 520 мянган дүрэмт хувцас үйлдвэрлэхэд 1.3 сая тууш.метр, цэрэг, цагдаа, зэвсэгт хүчний байгууллагад 300 гаруй мян.тууш метр, бусад хэрэгцээнд 900 гаруй мянган тууш метр даавуу шаардлагатай байна. Иймээс Белорус улстай хамтран хөвөн даавууны үйлдвэрийг оруулж ирэхээр болжээ. Ингэснээр бид өдөр тутам өмсдөг хувцсаа дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Мөн Япон улс энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүхий эдийн дутагдалд ороод буй тул манай улстай хамтран Монголд даавууны үйлдвэрээ байгуулах санал ирүүлжээ. Хэрвээ энэ нь хэрэгжвэл тус улс сурагчийн дүрэмт хувцсаа Монголд үйлдвэрлэх юм байна.

6

А.Энхжаргал

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
Tungaa:
Ajil hiideggui hun aldaa gargadaggui gedeg bizdee. Yamarch baisan ene zasg yum hiigeed bgaa. Hajuud ni delhiin ediin zasag niiteeree hezuu bgaa . Manaih zun boroo orood gudamj hatsani daraa salhivchaa ongoilgodoggui bsan, mashinuud unguruh bolgond shoroo orj irdeg baiv.Getel yadaj gudamjaa ceverledeg bolsnoos hoish shoroo ni hurtel bagassan.Tom yum chini joohon yumnaas eheldeg baihaa.
2013-10-23
зочин:
ЗГ-ийг шүүмжилдэг хүмүүс энэ засгийг үнээс илүү яаж сайн ажиллуулна гэж шүүмжилдэг байнаа, та нар өөрсдөө ардын намаа чирээд юм хийж сурцгаа, бүтээн байгуулалтыг эхлүүлснээс хойш анхны өвөлтэйгээ золгож байгаа ЗГ энэ эрчээрээ сайн ажиллаарай
2013-10-23