“Залуучуудын үйлчилгээний цогцолбор” байгуулна
2013-10-24

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/963 тоот захирамж гаргажээ. Захирамжийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны А блок буюу Улаанбаатар чуулгын барилгыг “Залуучуудын үйлчилгээний цогцолбор” болгон өөрчлөхөөр болжээ.

Үүнтэй холбогдуулан 2013 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн засварын ажилтай уялдуулан, шинээр хийгдэх ажлын зураг, төсвийг өөрчлөх ажлын хэсгийг байгуулжээ. Засварын ажлын захиалагчийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тавьж, ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин