Ангела Меркелийг чагнадаг байжээ
2013-10-24

АНУ-ын тусгай албаныхан Германы канцлер Ангела Меркелийн гар утасны яриаг нууцаар чагнасан байх магадлалтай гэнэ. Энэ талаар Ангела Меркель өөрийн биеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама руу утас цохиж, тодруулга авахаар болсон тухай ХБНГУ-ын төрийн төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдлээ.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн болох нь нотлогдвол хоёр улсын хоорондын харилцаанд багагүй нөлөөлөх магадлалтай болжээ. “АНУ, ХБНГУ шиг анд нөхөрлөлийн харилцаатай улсуудад сүүлийн арваад жилийн турш төрийн тэргүүнийг нь энэ мэтээр ажиглаж хянах нь хүлцэн тэвчихийн аргагүй зүйл. Хэрвээ ийм явдал үнэхээр болсон бол хоёр улсын хоорондын харилцан итгэлцэлд томоохон цохилт болно” гэж Ангела Меркелийн Тамгын газрын мэдэгдэлд дурьдсан гэж “ВВС” агентлаг мэдээллээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
fffff:
delhiin dain ANU-gaas bolj garnashuu
2013-10-24
Х.ЕСVХЭЙ.:
Ногоо хvсээд байсан АРДЧИЛАЛ гэдэг чинь энэ дээ. Америк манайхыг Тогооны алчуур болгон хэрэглэдэг. Бид тvvнд нь баярлан хашгирч 2 хоршлvvгээ нулимаж, хvvхэд шиг хэлээ гарган хоорцоглон тоглодог тэнэгvvд шvv дээ!!! Тэд биднийг байнга сонсож, харж элэглэн инээлдэж суудаг юм. Бид гэдэгт 76 мануухай, 3 ондор, Алтантуяагийн баг гэх хэдэн мал, дээр нь"сэтэртэй" хэдэн хонинууд ордог юм даа.