Ч.Эрдэнэбат: “Avar” компани Японы шүүхийн шийдвэрийг л хүлээж байна
2013-10-24

Токио хотын төвд Монгол Улсын  компани 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг, 10 давхар барилгын хамт дуудлага худалдаагаар авсан гэх мэдээлэл сүүлийн үед зарим сайтуудаар цацагдаж байна. 

6

Нэр бүхий сайтад мэдээлснээр Токио хотын төвд 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг, 10 давхар барилгын хамт өндөр үнээр худалдан авсан компани нь  Монгол Улсад үйл ажиллагаа явуулах  "Avar Limited Liability Company"  буюу  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн ах Чуваамэдийн Эрдэнэбат  гэжээ. Мөн тус компани байгуулагдаад жил ч болоогүй байж ийм их хэмжээний хөрөнгөтэй байх учиргүй хэмээн Японы цагдаагийн байгууллага үзэж байгаа аж. Тиймээс "Avar Limited Liability Company"-ний цаана УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, түүний дүү Японы сумогийн их аварга Д.Дагвадорж нарыг холбоотой хэмээн таамаглах болсон талаар бичжээ.

6

Түүнчлэн, Японы шүүх уг хэрэгтэй холбоотойгоо их аварга Д.Дагвадорж болон "Avar Limited Liability Company"-ийг ч давхар шалгахаар болсныг мэдээллэсэн юм.

6

Тэгвэл өнөөдөр "Avar Limited Liability Company"-ийн захирал Ч.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр “Манай “Avar Limited Liability Company" байгуулагдаад 9-н сар болж байна. Манай компани өнгөрсөн хугацаанд Японд барилга барих газрын дуудлага худалдаанд оролцох төслийг боловсруулж, дуудлага худалдаанд оролцсон. Уг мэдээллийг анх хамтран ажилладаг хөрөнгө оруулалтын сангуудаас сонсож, судлан, дуудлага худалдаанд оролцсон. Дуудлага худалдааны шийдвэр өнгөрсөн мягмар гаригт Японы шүүхээс гарах ёстой байсан. Тэгтэл манай компанийн талаар худал, цуурхал Япон болон Монголын хэвлэлүүдээр гарч эхэлсэн юм. Уг мэдээлэлд “Avar Limited Liability Company" аль нэг улсын Засгийн газар, улс төртэй холбоотой, тэдний даалгавараар ажиллаж байгаа гэсэн байсан. Уг мэдээллийг Японы тал манай компанийг дахин судлаж үзэхээр болж, шийдвэрээ бага зэрэг хугацаагаар хойшлуулаад байгаа. Бид Японы шүүхийн шийдвэр гарсны дараа “Avar Limited Liability Company"-ийн хөрөнгө оруулалтын талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно. Дахин хэлэхэд манай компанийн үйл ажиллагаа ямар нэгэн улсын Засгийн газрын даалгавараар хийгдсэн ажил биш гэдгийг хэлмээр байна. Бид цэвэр бизнесийн үйл ажиллагааны дагуу уг дуудлага ажиллагаанд оролцсон” гэв.

5

Энэ үеэр сэтгүүлчид түүнээс сонирхосон асуултаа асуусан юм.

6

-Танай компанийн хаяг дээр нэлээд асуудал үүсээд байгаа. Японы хэвлэлд бичснээр “Avar Limited Liability Company"-ийн албан ёсны хаяг Нэгдүгээр  40 мянгатын 35 дугаар байрны 45 тоот боловч энэ хаяг дээр таны нэр байхгүй. Мөн ямар нэг компанийн үйл ажиллагаа  явуулдаггүй нь илэрсэн гээд байгаа шүү дээ. Энэ асуудалд та ямар тайлбар өгөх вэ?

-Тиймээ. Би тэр мэдээллийг уншсан. Би “Avar Limited Liability Company"-аа өөрийнхөө гэрийн хаяг дээр байгуулсан. Хэвлэл дээр бичээд байгаа Нэгдүгээр  40 мянгатын 35 дугаар байрны 45 тоотод би өөрөө амьдардаг. Би саяхан хэд хоног хөдөө яваад ирсэн. Намайг эзгүй байх хооронд Японы сэтгүүлчид ирээд явсан байсан. Бусад мэдээлэлд Японы шүүхээс шийдвэр гарсны дараа хариулт өгөх болно.

6

- “Avar Limited Liability Company" яг ямар бизнес хийдэг байгууллага вэ?

-Бид компанийнхаа нэр дээр ямар ч бизнесийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж болно. Бусад мэдээллийг дараа өгье.

6

-Байгуулагдаад есхөн сар болж байгаа компанид 5.1 тэрбум иенээр 10 давхар барилгын газрыг худалдан авсан гэхээр сонин байна. Энд ямар хөрөнгө оруулагчид хамтран ажиллаж байгаа вэ?

-Би гадаадын хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан 5,1 тэрбум иений төлбөрийг хийхээр болсон.

6

-Энэ асуудалд их аварга Д.Дагвадорж холбоотой юу?

-Холбоогүй.

6

-Тэгвэл яагаад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэр холбогдоод байгаа юм бэ?

-УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар бол манай дүүгийн нөхөр. Тиймээс хүн бүр энэ асуудалд түүнийг холбож ойлгоод байна. Үнэндээ Д.Сумъяабазар манай компанийн үйл ажиллагаанд гар бие оролцсон юм байхгүй. Яахав тодорхой хэмжээний зөвлөгөө бидэнд өгдөг.

6

-Танай “Avar Limited Liability Company"-ийг Монголд татвар төлөөгүй байж болзошгүй гээд байгаа. Энэ үнэн үү?

-“Avar Limited Liability Company" Монголд үйл ажиллагаа явуулаагүй. Харин Японы хуулийн компанитай хамтран ажиллаж, энэхүү дуудлага худалдаанд оролцсон байгаа.

6

-“Avar Limited Liability Company"-ийг БНСУ болон Хойд Солонгостой ямар нэг холбоотой юу?

-Гадны ямар нэг улс оронтой холбоотой биш. Манай компани 100 хувь монголын хөрөнгө оруулалттай. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Японтой хамтран ажиллана. Бусад мэдээллийг дараа өгье.Avar” компани Японы шүүхийн шийдвэрийг л хүлээж байна.

6

-Тэгвэл яагаад өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарласан юм бэ?

-Яагаад гэвэл сонин хэвлэлээр манай байгууллагатай холбоотой худал цуурхал тархаж байна. Тухайлбал, аль нэг улсын Засгийн газрын шахалтаар дуудлага худалдаанд оролцсон гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ бол 100 хувь худал мэдээлэл” гэв.

6

Б.Цэрэн

Shuud.mn
Сонин хачин
Shhhh:
Ene barzgar nuhur hunii gar hul bolj mungu ugaah heregt orj bgaan bn da, 50 saya nogoontoi bj Nurah shahsan balgasand amidraad bhdaa yahav de, Ene bol bohir mungu ugaaj bgaa heregt Dolgorsurengiin huuhduud l tuuniig mallajee dee?
2013-10-25
зочин:
50 сая ногооноор байшин авах хүний нурах шахсан байшинг хараад Монголчууд ямар даруухан амьдардагийг хараад гайхсан байх оо
2013-10-25
зочин:
50 сая ногооноор байшин авах хүний нурах шахсан байшинг хараад Монголчууд ямар даруухан амьдардагийг хараад гайхсан байх оо
2013-10-25
иргэн:
Ойлгомжтой...
2013-10-25
bbbggt:
50 onii nurah dohson baishind amidarchaad 50 say nogoontoi gene uu,ene barzgar nohor demii yumand oroocoldoj baihaar morooroo moomoo unjuulaad yavsan n deer baisiin
2013-10-25
Mongol:
Mongol uls ene asuudal deer ankhaaralaa khanduulakh yostoi!!! Mongold zunduu l gadny companiud duudlaga khudaldaa, tender, bas ul khudlukh khurungu khudaldan avch baigaa. 40 mayngat bolon khotyn tuviin barilguud bugd l gadnykhan khudaldan avsan baigaa sh dee.
2013-10-25
mgl zaluu:
ene harvaas NO toi nuhur baina. yagaad geheer baiguulagdaad jil boloogui baij 50 say dollartai baidag. za herev mongoliin company bol mongoldoo tatvaraa tulsun uu tuluugui yu. ene company yaj ch bodson gadnii har mungiig ugaaj baina. tegeed asuuh bolgond daraa hariu uge ch geh shig. manaihan ene deer mash sain shalgah heregtei, gadniihnii bohir mungiig mongoloor damjuulaad ergeed japand ul hudluh hurungu bolgoj alban esnii bolgood ergeed teriigee zarj tsever mungu bolgoj baina.
2013-10-25
Haramch:
50 say dollartai mortloo nurah shahsan bairand amidardag,ih haramch nohor baih n dee,kk kk kk
2013-10-25
bill:
Shudraga erunxiilugchtei ,shudraga xuulitai uls gej saixan yum aa .Aldar ner mungu tugrugtei ni sonin bish olon ulsiin xuuli dyremee barij ajillaj baina shyy dee tur ni tungalag xuulichid ni ariun baigaagiin shinj manai xuuliinxan bol jaaxan neenteglej baigaad xeden $ salgaad avaxiig l bodox baix daraa ni xuuliig ni doromjilj baina uu uls orniig ni doromjilj baina uu ter ni padgyi baix bailgyi.Nuguu talaar anxnaas ni byx yumiig xuuliin daguu xiij baina uu ygyi yu gedgiig gadniixand medryylj bui xereg ene ni tom anxaaruulga .Manai xuuli zavxruulagch 76 ,Shudraga bolox gej yadsan erunxiilugch maani toti shig dongodood baixaar xariin ornioos xeregteig xaraad yzeed avaasaidaa .MONGOL TUR
2013-10-24
Zzz777:
Medeej bohir mongo n todorhoi,,,,...,!,,,,
2013-10-24
Жинжиймаа:
энэ ч нэг их цэвэр биш дэг ээ сонин л юм байна
2013-10-24
Zochin:
ЯАСАН ЭХ ОРОНЧ БУС УЛСУУД ВЭ ИЙМ ИХ МUНГUUР ЭХ ОРОНДОО БУТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙСЭН БОЛ ТОМ ХОРООЛОЛ БОСГОЖ БОЛНО
2013-10-24
Зочин:
Япончууд ийм Монголын хахуульд бохирдсон нийгэм байдлаар бус Сумогийн аврага ч байсан үнэн мөнийг нь булайг нь ингэж дэлгэж дэлхийн сонорт хүргэж нийгмийнхээ хир буртгаас ийм түргэн салж чаддагийг нь Монголчууд харж сурч авах хэрэгтэй. Японы ёс төрт нийгэмд гүнээ талархая!
2013-10-24
anda:
ter ih mongoro mongoldo eum hiigeech
2013-10-24
3545:
хөөе Ч,Эрдэнэбатаа та гэрийнхээ хаягаа зөв хэлээч таны худлаа хэлсэний балагаар нэг айлыг япончууд хэдэн өдөр шөнөгүй хаалга нүдээд бөөн бөөнөөрөө ирж зураг аваад амгалан тайван байдал алдагдуулаад байна хаягаа зөв хэлж тайлбар хий битгий гэмгүй айл хүндрүүлээд бай ахиад хүмүүс ирж хаалга нүдвэл цагдаад ханданашүү
2013-10-24
terrosist:
nuguu terroristuudiig shalgadag amerik, dagaj daldgandag manaihan yaasan be.
2013-10-24
2787:
bayan hun goe yumaa
2013-10-24
ЗОЧИН:
монгол мөнгийг угааж байна ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-10-24
МОНГОЛ ХҮН:
9-н сар болсон компани ийм их мөнгтэй байна гэж байхгүй Монголын авилгалтай тэмцэх газар ч шалгаж эхлэх хэрэгтэй энэ бол авилга хээл хахуулийн хөрөнгө мөнгө явж байна. ШАЛГАЖ ҮЗЭХ ХЭРГЭТЭЙ
2013-10-24
иргэн:
1.мөнгө угаахын эсрэг хуулийн заалтаа зөрчөөд байхуу.
2013-10-24
china gaas:
za avch chadval sain bna shuu amjilt husie,mongoliin soyoliin tov zochid buudal ,mongol town neegerei amjilt amjilt
2013-10-24
үнэн:
монгол хүн мөнгөтэй байж болохгүй юу. японы мафтай холбоогүй бол болоош дээ.
2013-10-24
irgen:
japanuudtai holbootoi bol davgaagar l damjij ene horongiig bosgiishdee medej
2013-10-24
хөөхөө:
энэ муу долгорсүрэнгийн хүний мөс жудаггүй новшнуудыг яая дээ байз. тэднийхэн монголд юу ч хийгээгүй, хийх ч үгүй шүү дээ. хүний мөсөөр хөлийн чигчий хуруу болсон гэдгийг нь монголчууд андахгүй ээ
2013-10-24
zochin:
Mingolchuud yagaad eedtei yavaj boldoggui yum bol
2013-10-24