Марк Цукерберг өдөрт зургаан сая ам.доллар олдог
Facebook сошл сайтыг үндэслэгч Марк Цукерберг АНУ-ын хамгийн өндөр орлоготой захирлуудыг манлайлдаг. Түүний орлого өдөрт зургаан сая ам.доллар хүрдэг гэнэ. Тэрбээр 2,27 тэрбум ам.доллараар баян амжилттай удирдагчдыг тэргүүлсэн бол удаах байрт “Kinder” компанийн гүйцэтгэх захирал Ричард Киндер 1,1 тэрбум ам.доллараар бичигджээ. Гуравдугаарт, “Sirius XM Radio”-ийн тэргүүн Мел Кармазин орсон байна. Тэрбээр 225 тэрбум ам.долларын орлоготой гэнэ.
Рейтингийг гаргасан мэргэжилтнүүд хувьцаа нь зах зээл дээр эргэлдэж байдаг 2259 компанийн 2250 захирлын орлогыг харьцуулсан үзүүлэлтээр гаргажээ. Цукерберг, Киндер нарын жилийн шагнал тэрбум ам.доллараас давж гардаг аж. Сонирхуулахад, Цукерберг жилийн цалингаа хагас сая доллараас нэг доллар болгож буулгасан юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ