Ш.Лхагвасүрэн: Манай улсын 561 иргэн мансууруулах бодис хэрэглэдэг
2013-10-28

Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуулийг цаг алдалгүй батлуулах хэрэгтэй байгааг хэллээ.

dgf

Дэлхий дээр 230 гаруй сая хүн хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэдэг байна. Харин манай улсад энэхүү тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 561 хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Гэтэл нэг хэрэглэгчийн цаана дөрвөн хүн байдаг гэж үздэг байна.

das

Үүнтэй холбоотойгоор гарах гэмт хэрэг мөн өсч, 2011 онд 22 байсан бол өнгөрсөн оны судалгаагаар 38 гэмт хэрэгт 178 хүн холбогдсон нь тогтоогджээ. Манай улсын 34 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр ял эдэлж байгаа бөгөөд тэдний хоёр нь цаазаар авахуулах ял шийтгүүлсэн байна. Мөн 15 хүн 15 жилийн хорих ял авсан ба хоёр иргэн бүх насаараа хоригдох ял эдэлж байна.

fsa

Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг нь 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэдний хийсэн судалгаагаар манай улсын 15-25 насны иргэд хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэдэг байна. Мөн энэ хугацаанд 12 хүн үүний хор уршгаар нас баржээ. Тэд ихэнхдээ тун хэтрүүлж хэрэглэх, бодис олдохгүй бол амиа хорлох, хугацаа дууссан морфин хэрэглэснээр нас бардаг байна. Манай улсын ихэнх хэрэглэгчид өөрийн оронд ургасан өвсийг хэрэглэдэг. Эдгээр өвс устгалыг 2000 онд хийж байсан бол энэ онд нэг удаа хийжээ. Энэ өвсийг гурван жил тасралтгүй устгал хийсэн тохиолдолд бүрэн устах боломжтойг ШУА-ын эрдэмтэд хэлж байгаа аж.

das

Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн “Бид энэ чиглэлээр 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүстэй ажиллаж байна. Тэд муу зуршил, өвчнөөсөө салах хүсэлтэй байна гэж л бидэнд ханддаг. Тиймээс энэ асуудлаар нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага болгож өгөхийг төр засгаас хүсч байгаа юм. Мөн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж буй хүмүүсийн нас залуужиж, тоо өсч байна.

fdsa

Энэ асуудлыг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай болж байгаа бөгөөд хуулиа цаг алдалгүй батлуулах хэрэгтэй. Х.Тэмүүжин сайдтай уулзах цаг авах гэж хэдэн удаа очсон боловч боломж гарахгүй байна. Тиймээс бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй уулзахыг хүсэлтэй байна” гэж ярьж байлаа.

fas

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
MMMM:
MINII MEDDEG 1 AIMSHIGTAI YAVDALTAI HUUHEN TATDAG. YER NI JOOHON OHIDUUD BAS IH TATAAD BAIH SHIG. HAR TAMHI UNEHEER ASUUDAL SHUU ODOO L BARIJ AVAHGUI BOL. DEED TALIIN 3N MEDREL YAANAA.
2013-10-29
МОНГОЛ:
ХАР ТАМХИА ТАТАХ ДУРТАЙ НЬ ТАТАЖ БАЙГААД Л ҮХНЭ БИЗДЭЭ, МОНГОЛЧУУДА Д ЯМАР ХАМАА БАЙНАА, ЕР НЬ АРХИ ТАМХИ ГЭЖ СҮРЖИГНЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ, УУХ НЬ УУГААД ДУУСНА ШҮҮ ДЭЭ, УУХГҮЙ НЭГ НЬ УУХГҮЙ САЙН Л ЯВАГ Л ДЭЭ, КОНТОР АЛБАН ТАСАЛГАА БУЛААЛДСАН ЯВДЛАА НИЙТЭД СЕНСААЦЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ
2013-10-29
Yag unen:
Hudlaa sensatsia bolioch ee. Muu amlaad uuruu surtalchilaad bgaa yum shig sonsogdoj bn
2013-10-29
Болд:
Энэ нэг тэнэг авгай хар тамхи гэж сенсацалсаар байгаад залуусыг хар тамхинд оруулж байна. Мэдээж гаж зуршилтай хүн байж болно түүнийг тэгж дэвэргэхээр бусад хүмүүс тэр дундаа шилжилтийн насныхан гойд сонирходог юм. Би энэ авгайг өөрөө хар тамхи зөөдөг гэсэн яриа сонсож байсан шүү
2013-10-28