“Mongolian Mining Summit 2013” хурал болно
2013-10-29

Австрали улсад өнөөдөр “Mongolian Mining Summit 2013” хурал нээлтээ хийнэ. Энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх уг хурлыг Монголын бизнесийн зөвлөл зохион байгуулж байгаа аж.  “Mongolian Mining Summit 2013” хурлаар уул уурхайн салбарын талаар хэлэлцэх бөгөөд хурлын үеэр манай уул уурхайн салбарын зах зээлд шинээр оролцогч болоход учирч болох бэрхшээл, байгаль орчны асуудал, ажиллах хүчнийг сургаж дадлагажуулах, дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцах аж.

Хуралд Монголын эрдсийн салбарын ирээдүйн хөгжил, хандлагын талаар “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ын гишүүн Ч.Отгочулуу илтгэл тавих гэнэ. Түүнчлэн Монгол дахь гадны хөрөнгө оруулалтын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар Монголын бизнесийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Жим Двайер, Монголын коксжих нүүрс Хятадын зах зээлд ямар байр суурь эзлэх талаар “Англо Американ” компанийн Монгол дахь салбарын Ерөнхийлөгч Грэм Хэнкок илтгэл тавьна. Мөн Монголын уул уурхайн салбарын өнөөгийн болон ирээдүйн бүтээн байгуулалтын талаар Монголын үндэсний уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алгаа нар илтгэл тавих юм байна. Мөн “Дэлхийд хамгийн хурдтай хөгжиж байгаа зах зээлд нэвтрэхэд тохиож буй саад бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэг болох юм байна. Уг хэлэлцүүлэгт “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Аспайр Майнинг” компанийн дэд захирал Дэвид Пол болон бусад компанийн төлөөлөл оролцох юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин