Улстөрчид гар утаснаас татгалзлаа
2013-10-30

Европын орнуудын нэр нөлөө бүхий улстөрчид АНУ-ын талаас чагнахаас сэрэмжлэн гар утас хэрэглэхээсээ татгалзаж эхэлсэн гэнэ. “ВВС” агентлагийн  мэдээлснээр Белги улсын Ерөнхий сайд Элио ди Рупо танхимынхаа бүх сайдад Засгийн газар  чухал асуудал хэлэлцэж байхад, албан өрөөндөө цаашид гар утас хэрэглэхгүй байхыг үүрэгдсэн байна.

Эдвард Сноудений нийтэд ил болгосон АНУ-ын тусгай алба Европын улстөрчдийг чагнадаг тухай мэдээллийн дараа үүнээс сэргийлэх арга хэмжээнүүдийг улс орнууд авч эхэлсэн гэнэ. Белгитэй хөрш орнуудад ч гэсэн гар утас хэрэглэх талаар зарим өөрчлөлт хийж эхэлсэн тухай мэдээллэжээ. Франц, Нидерланд, Польш орнуудын дээд тушаалтанууд гар утсандаа  хамгаалалтын систем ашиглах болсон гэнэ. Мөн Холбооны Германд хамгаалалтын программ бүтээх талаар ярилцаж эхэлсэн байна. Шинэ төхөөрөмжийг ирэх сарын дундуур туршиж үзэхээр болжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сүртэйштээ угаасаа манай төрийн дээд албанд чагнасан чагнаагүй хэдэн цаасны бараа харагдвал юу ч хийхээс буцахаа байчихсан нөхөдүүд захаасаа аваад л байгаа даа.
2013-10-30
kkkkk:
bugd shdeee
2013-10-30
Hereglegch:
Mobikom Yoponii tagnuuliin heregsel, Skytel Solongosiin tagnuuliin heregsel, Unitel Hyatadiin tagnuuliin heregsel aliig n bolih yum bol doo he he.
2013-10-30
САРАА:
МОНГОЛД НЭВТРҮҮЛЭЭСЭЙ
2013-10-30
zochin:
manaihmon,adil ih hural,zasgiin gazar yam,agentlag hotyn udirdlaga bugd tatgalzah heregtei shuu .
2013-10-30