Түшиг, Цэнгэл суманд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоов
2013-10-30

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийн санал авах өдрийг товлон зарласантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ  сарын 28-ны өдрөөс эхлэн ирэх сарын 8-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Түшиг сумын хэмжээнд түр зогсоожээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ-ын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийн санал авах өдрийг товлон зарласантай холбогдуулан шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ны өдрөөс эхлэн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харуул багийн хэмжээнд түр зогсоосон байна.

Үүнтэй холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн дэвтрийг заасан хугацаанд тасалбар болгон баталгаажуулж, нөөцөд байгаа иргэний улсын бүртгэлийн маягт /ИУБ-22/-ыг  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст татан байршуулж, арга хэмжээ авч, тайлагнахыг дээрх аймгийн хэлтсийн дарга нарт үүрэг болгожээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин