Олон улсын стандартад нийцсэн “ТҮЦ”-тэй болно
2013-10-30

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй “Хашаа” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “ТҮЦ”-үүдийг энэ сарын эхнээс буулгасан.

Тэгвэл өнөөдөр “Киг” гэх компаниас нийслэлд шинээр стандартын шаардлага хангасан “ТҮЦ” оруулж ирж буй талаар мэдээлэл хийлээ.

Тус мухлагийг “Киг” компани БНХАУ-ын Гуанжоу хотын үйлдвэрт захиалан хийлгэж байгаа аж. Мухлаг нь 18,5 м.кв талбайтай, дотроо 00, амрах өрөө, хүнсний болон сонин хэвлэл борлуулах хоёр төрлийн зориулалттай юм байна.  Нэг бүрийн үнэ нь 25 сая 950 мянган төгрөг.

Энэ талаар тус компанийн захирал Д.Мөнхбат “Манай компанийг нийслэлийнхэнтэй тохиролцож, хүчээр “ТҮЦ”-үүдийг буулгуулаад өөрийн мухлагийг оруулж ирж байна гэсэн хардлага иргэдийн дунд байна. Энэ бол худлаа зүйл. Тэр битгий хэл бид өнөөдөр шинэ мухлагуудаа байрлуулах зөвшөөрлөө нийслэлээс авч чадаагүй байгаа. Энэхүү мухлаг бол олон улсын стандартад нийцсэн, Бээжин, Москва зэрэг өндөр хөгжилтэй нийслэлүүдэд байдаг. Бид Гуанжоугийн үйлдвэрт захиалахдаа өөрийн орныхоо эрс тэс уур амьсгалд тааруулан хийлгэсэн” гэлээ.

Эхний ээлжид 45 захиалагч 30 гэрээ байгуулан, 30 хувийн урьдчилгаа өгч, мухлагаа авахаар болжээ. Тэд үлдсэн 70 хувийг нь лизингээр гурван жилийн хугацаатай төлөх аж.

 Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
magnai:
TvTS-chin Bagii mini zailaa. 1 bol gazar deeremdene.odoo bvr Tvtsinii gazruudiig deeremdeed ehellee. ardchilal yrisan ardchilsan deeremchidee deeremee zogsoo.
2013-10-31
Энхээ:
Хөөрхий ядарсан иргэдийнхээ түц-ийнг хөөгөөд ,нураагаад байсан гаднаас ийм түц оруулж ирэх гээд л ингэж авирлаж байжээ.3-р эмнэлгийн буудал дээр нэгийг байрлуулсан байсан,яахав дүгээр харахад зүгээр л юм байна лээ .Гэхдээ 1-рт үнэтэй,2-рт автобусны буудлын ойролцоо түц байх ер нь хориотой гээ биз дээ ,3-рт бас хуурч байгаад хэдэн хүнд зарж нөгөөдүүл нь бас жилийн дараа хураалгаж нураалгана даа. Хот дотор түц ажилуулахгүй юм чинь тэгээд наадахыг чинь хэн авах юм.Хашаанд бол байшингаасаа нэг хаалга гаргаад түцээ та нартай та наргүй байгуулчихна.
2013-10-31
стандарт:
олон улсын гэж шоудахаа боль тэр стандартаа олоод харуулаадах
2013-10-30
Zochin:
Arai l unetei baina daa
2013-10-30
joohon buhimdal hurev:
olon ulsiin standart gehee bolioch dee yamar hezuu ium be heden tugrug ugaaj bgaagaa medej baina uu ta nar naad standartaar tegeed standartaa er ni oilogdog ium uu daa ugui ium uu er ni medehgui
2013-10-30
zochin:
Manai mongolchuud zoblonztoi ulsuud yumaa. Heden tsaraigui ambaariig buulgalaa geed hel am bolood baisan. Odoo standartad tohiroh TUTS-diig oruulaad ireheer nuguu muu sanaa ny hardaad ehleh yum daa. Uursduu hubia bodohoos bish niigemd buteesen yu baigaa yum be?!
2013-10-30
Bas negen mungu ugaah arga:
Ene TUTS nertei ambaaraar yasan ih mungu ugaadiin bee. Odoo boliochee
2013-10-30
erhes:
“Манай компанийг нийслэлийнхэнтэй тохиролцож, хүчээр “ТҮЦ”-үүдийг буулгуулаад өөрийн мухлагийг оруулж ирж байна гэсэн хардлага иргэдийн дунд байна.hoorhii unenee l helsen bna
2013-10-30
TUYA :
Z UGEER DAJGUI SANAGDLAA ABMAAR B.NA YAJ ZAHIALAH VE
2013-10-30