Ерөнхий сайд дэд Ерөнхийлөгч нарын хэлэлцээ амжилттай боллоо
2013-10-31

Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте манай улсад айлчилж байна.

“Ерөнхий сайд миний урилгыг хүлээн авч манай оронд албан ёсны айлчлал хийж байгаад ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте танд талархаж байна” гэж уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд Монгол оронд тавтай морилохыг эрхэм зочиндоо хүслээ.

.

Уул уурхайн салбар нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг эзэлдэг. Энэ чиглэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгааг Ерөнхий сайд уулзалтын үеэр дурдаад энэ салбарт хамтран ажиллах, харилцан туршлага судлах сонирхлоо илэрхийлж байлаа.

.

ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте арьс өнгөөр алагчлах үзлийн эсрэг тэмцэж, үүнээсээ болж шоронд хоригдож байжээ. Энэ үеэрээ Монголын түүхийн тухай ном уншиж, Монголд очихыг мөрөөдөж байсан. Энэ мөрөөдөл минь өнөөдөр биелж байна гэж Ерөнхий сайдтай уулзахдаа хэлж байлаа.

.

Уулзалтын дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээнд Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Гадаад харилцааны яам, ҮХААЯ, ССАЖ-ын дэд сайд нар оролцлоо. ӨАБНУ-аас Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд, Эрдэс баялгийн дэд сайд, Эрчим хүчний дэд сайд болон Дэд Ерөнхийлөгчийг дагалдаж ирсэн төлөөлөгчид оролцлоо.

.

Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулах нь Монголыг Өмнөд Африкт, Өмнөд Африкийг Монголд таниулахад чухал ач холбогдолтой гэж Ерөнхий сайд хэллээ. 20 жилийн босгон дээр тохиож буй энэ айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж  байна. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Дипломат төлөөлөгчийн газрыг харилцан нээх нь чухал гэлээ.

.

Монгол Улс, ӨАБНУ-ын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, хоёр орны хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, холбоо тогтоох, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх нь чухал гэлээ.

2010 онд ӨАБНУ эх орондоо Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсныг дурдаад Монгол Улс ийм томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй гээд энэ талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийллээ.

.

Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте хэлэлцээний үеэр ”ӨАБНУ-д ардчилал бий болсны 20 жилийн ойг ирэх жил тэмдэглэнэ. Энэ үеэр  манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буйг хэлээд ардчиллынхаа ойд Монголын соёл, урлагийнхныг оролцуулах хүсэлтэй байна. Соёл, урлагаар дамжуулж харилцаагаа өргөжүүлэх нь чухал. Африк тив дэх Монголын гүүр болж ажиллахдаа манай улс талархалтай байх болно гэлээ.

.

Нүүрсийг шингэрүүлсэн түлш болгох технологийг SASOL гэж төрийн өмчит компани гардаж хийдэг. SASOL зэрэг уул уурхайн нэр хүнд бүхий томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцах, хамтарч ажиллах нь зүйтэй. Спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад туршлагаасаа хуваалцахад таатай байх болно гэдгээ хүндэт зочин илэрхийлж байлаа. 20 жилийн ойгоо угтаж хоёр тал Дипломат төлөөлөгчийн газраа нээх нь чухал. Олон улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж бие биенээ дэмжиж, харилцан туршлага судалж ажиллахаа илэрхийлж байлаа.

.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцээний дараагаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийхдээ ӨАБНУ нь уул уурхайн салбарт тэргүүлэх технологитой, баялгийн ордыг ашиглах, нөхөн сэргээх арвин туршлагатай, гэрээ хийх нарийн дэг журмуудтай. Нүүрс шингэрүүлсэн түлш гаргах технологийг судлах өргөн боломж байгааг хэлэлцээний үеэр ярилцаж, бодит ажил хэрэг болгохоор хамтран ажиллахаар тохирлоо.

.

Бүс нутагтаа төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт үүрэг оролцоо, нэр хүнд нь улам бүр өсч буй ӨАБНУ-аас дээд хэмжээнд айлчилж, яриа хэлэлцээ хийсэн нь Монгол Улс, Өмнөд Африкийн харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй манай улсаас Африкийн улс орнуудтай хөгжүүлэх хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ гэж хэллээ гэж

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Yun Africiim ded
2013-10-31