Сирийн ерөнхийлөгч Башар, Лахдар Брахимитай уулзжээ

Эх сурвалжид мэдээллэснээр, Башар болон Брахимийн хэлэлцээ нэг цаг орчим үргэлжилсэн байна. Сирийн үндэсний телевиз Башарын үгнээс иш татаж “Холбогдох талууд терроризмд туслахаа зогсож, террористуудад хөрөнгө мөнгө, зэр зэвсэг, арын албаны туслалцаа үзүүлж байгаа улс оронд дарамт үзүүлбэл хэлэлцээ сая амжилтад хүрч чадна” гэж мэдээлжээ. Лахдар Брахими Сирийн нийслэл Дамаск хотод хүрэлцэн очиж, Сирийн асуудлаарх Женевийн хоёр дахь хурлын бэлтгэлийг хийхээр болжээ.
Брахими өнөөдөр Сирийн гадаад хэргийн сайд болон Сирийн сөрөг хүчний төлөөлөгчтэй хэлэлцээ хийж, эрх зөрчигдөж байгаа хүүхдүүдийн талаар ярилцахаар болжээ. Сири улсад сүүлийн үед 14 жилийн өмнө бүртгэгдэж байсан “Саа” өвчний дэгдэлт эрчимтэй нэмэгдэж 15 тохиолдол бүртгэгдсэн нь түүний сэтгэлийг маш их зовоож байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ