Актлагдсан барилгыг буулгаж 640 хүүхдийн сургууль барина
2013-11-01

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар  “Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмших эрх олгох тухай” асуудлыг хэлэлцлээ. “Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/63 тоот захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 1000мкв газрыг төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлж байна. Баянгол дүүргийн ЗДТГ байрлаж байгаа барилгын багтаамж, хүчин чадал хэтэрсэнээс харъяа хэлтэс, албад болох дүүргийн Онцгой байдлын алба, Боловсролын хэлтэс, Цэргийн штаб нь түрээсийн байранд, Соёлын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Дотоодын аудитын алба, Нэг цонхны үйлчилгээний нэгж нь үйл ажиллагаа явуулах байргүй байна.

Энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор одоо байрлаж байгаа конторын барилгын урд талд 1970мкв газарт Нутгийн удирдлагын ордны зориулалттай барилгыг авто машины зогсоол, гадна тохижилтын хамт барихаар төлөвлөж. одоогоор Нутгийн удирдлагын ордны зураг, төсвийг боловсруулахад 120 сая төгрөг төсөвлөсний дагуу зураг төсөл хийгдсэн талаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулсан байна. Улмаар Баянгол дүүргийн боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 38-р дунд сургууль хамаарагдаж байгааг холбогдох байгууллагуудтай зөвшилцөн тохиролцоонд хүрсэн. Баянгол дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг төвлөрсөн байранд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үзүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн байгууллагын хэрэгцээнд Нутгийн удирдлагын ордны барилгыг барихад зориулан газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна” гэж танилцуулжээ.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ "38-р дунд сургуультай зөвшилцсөн гэлээ. Сургуулийн барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тохиролцсоныг" тодруулахад Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “38-р дунд сургуулийн барилгыг ашиглах боломжгүй гэж акталсан. Байрыг нь шинээр барих шаардлагатай байгаа. Тиймээс энэ асуудлыг давхар шийдвэрлэн дүүргийн Нутгийн захиргааны ордонтой зэрэгцүүлж 38-р сургуулийн байрыг шинээр өргөтгөн, сурагчдын багтаамжийг нь нэмж 640 хүүхдийн сургуулийн барилга барихаар төлөвлөсөн” байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга газар эзэмших эрхээ аваагүй хэрнээ барилгын зураг төслийн ажил хийгдэж байгааг шүүмжилж, харилцан уялдаа холбоотой ажиллахыг анхааруулжээ.Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1970мкв газрыг Нутгийн захиргааны ордон, 38-р сургуулийн барилгыг барихад эзэмшүүлэхээр болжээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
cxvcxv:
ta nar 38-r surguuliin gazraas xulgai xiixeer shiidee yu odoo bairniixaa urid zamd tulgaad orgotgol xiij baigaa biz dee bairaa bish xeregtei xeregui oron toogoo tsoolooch
2013-11-02