Самсун хотод Монгол Улсын өргөмжит консулын газар нээгджээ
2013-11-05

БНТурк Улсын Самсун хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгджээ. Нээлтийн ёслолын үеэр Самсун мужийн захирагчийн орлогч О.Чобанолу, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Монгол Улсын Өргөмжит консул М.Сунгур нар үг хэлж, тус консулын газар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцолсон байна.  Ёслолын үеэр Монгол орны тухай гэрэл зургийн болон монгол үндэсний хувцасны үзэсгэлэн гарчээ. Самсун хот нийслэл Анкарагаас 410 км зайд, Хар тэнгисийн эрэгт байдаг бөгөөд энд Монголын 20 гаруй оюутан суралцдаг аж. Дашрамд дурдахад, Түркийн Истанбул, Измир, Бурса, Анталиа, Кайсери хотуудад Монгол Улсын Өргөмжит консулууд ажилладаг юм байна.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
gadaad yam:
urgunjit konsul gedeg zoloo turkuuded buyu bayachuudad hudaldakhaa zogsoo azi europeiin gazariinkhan ene business chin butekhgyuee tamkhi zaraad ta nar bayajaagyu odoo zol zarakhaa bolio
2013-11-05