Үйлдвэрчин, ажил олгогчдын төлөөлөлтэй уулзав
2011-11-30

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Монголын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэд цалин хөлстэй холбоотойгоор нийгэмд өрнөж буй үйл явдлын талаар Улсын Их Хурлын даргад дуулгаад төсөвт байгууллагуудад ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх цаг хугацааны асуудлаар зөвлөлдөж, боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдад олгох нэмэгдлийн хуваарилалтыг оновчтой болгох талаар саналаа солилцов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин