Цэргийн нууц материалууд задарлаа
Аргентин улсын цэргийн нууц материалууд Бонус Айрес хотоос олдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Нийтдээ 1500 орчим материал байгаа бөгөөд 1976-1983 оны хооронд батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Агустин Российн үед хийсэн цэргийн уулзалтын мэдээллүүд юм байна.
Эдгээр баримтуудад мөн хар жагсаалтад орсон алдартай уран бүтээлчид, суут хүмүүсийн нэр ч байгаа гэнэ. Тус улсын хэд хэдэн алдартнууд Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэнийхээ төлөө шахалт дарамттай тулгарч байжээ. Материалуудыг анх цэргийн зориулалтаар хадгалж байсан юм. Олон жил хадгалагдаж, хуучирсан тул ангилж, ялгахад бэрхшээлтэй байгаа гэнэ. Аргентины дарангуйллын дэглэмийн улмаас 30 мянган хүн амь үрэгдсэн гэсэн тоо бий. Тус улсын эрх баригчид уг мэдээллийг олон нийтэд дэлгэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ