Обамагийн нэр хүнд унажээ
АНУ-ын “NBS news” цахим хуудас болон “Уолл Стрит Журнал” сониноос явуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд америкчуудын 51 хувь Ерөнхийлөгч Барак Обамагийн баримталж буй бодлогыг дэмжихгүй байгаа ажээ. Харин америкчуудын 32 хувь Обамаг дэмжиж, үлдсэн хувь нь санал өгөхөөс татгалзжээ.
Мөн “ABS” агентлагийн судалгаагаар “цаг үеийн хамгийн муу ерөнхийлөгчөөр Обама” тодорсон байна. Тиймээс түүний нэр хүнд сүүлийн үед эрс унасныг харуулж байгаа юм. Мэргэжилтгүүдийн үзэж буйгаар Обамагийн нэр хүнд унасан нь олны анхаарлыг татсан тагнуулын хэрэг, Сирийн химийн зэвсгийг тойрсон маргаан, тус улсын төсөв болон эрүүл мэндийн шинэчлэлтэй холбоотой шийдэгдээгүй асуудалтай холбоотой гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ