Экспортын бүтээгдэхүүний 25,3 хувь нь нүүрс байна
2013-11-07

Гаалийн ерөнхий газрын мэдээгээр гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 227.9 сая ам.доллар буюу 11.1 хувиар буурсан байна. Нийт экспортод нүүрс 25.3 хувь, зэсийн баяжмал 22.1 хувь, төмрийн хүдэр 15.7 хувь, боловсруулаагүй газрын тос 11.5 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 7.6 хувь, бохир ноолуур 5.6 хувь, цайрын хүдэр, баяжмал 2.9 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.1 хувь үлдсэн 7.2 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин