Саудын арабын оронд Иордан сонгогдов
2013-11-08

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн суудлаас сайн дураараа татгалзсан Саудын арабын оронд Иордан улс орохоор болжээ. Иорданы НҮБ дахь байнгын төлөөлөгч  Аюулгүйн зөвлөлд ямар байр суурь эзлэх талаар улс орныхоо удирдлагатай хэлэлцэхээр Амман явсан гэж хэвлэлд гарсан байна.

Өнгөрөгч сард Саудын араб анх удаагаа Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр элссэн ч  НҮБ-ын шинэчлэлийн ажил удаан явагдаж байгааг шүүмжлэн уг эрхээс татгалзсан билээ. Хэвлэлээр Саудын арабын оронд Кувейтийг сонгогдох байх гэж бичиж байсан ч ийнхүү Иордан сонгогджээ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин