Дамаскийн гол сууринг эзэлжээ

img

Сирийн нийслэл Дамаскийн захын дүүргийн “Хатетат Аль Туркман” сууринг эзэллээ гэж тус улсын Засгийн газрын арми мэдэгдэв. Засгийн газрын армийн офицерын үгнээс иш татаж “Хатетат ал-Туркман суурин бол Дамаск хотоос онгоцны буудал хүрэх авто зам дээр байдаг террористуудын эзэмшилд байгаа эцсийн бай юм. Засгийн газрын арми уг суурин руу дайрч, 48 цагийн дотор эзлэн авлаа. Энэ удаагийн ажиллагаагаар “Жабхат ал-Нусра” фронт, “Иракийн Ислам улс” зэрэг бүлэглэлд харяалагдаг 100 орчим этгээдийг устгаж, 150 орчим террорист этгээдийг шархдуулсан байна. Одоо сууринд нуугдаж байгаа террористуудыг Засгийн газрын армийнхан шахалтад орууллаа” гэж “ВВС” агентлаг мэдээллээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bubaa :
tegeed terroristuud yum uu bosogchid yum uu,esvel siriin erh chuluunii tuluu yemtsegchid yum uu?!!!!barak obama bolohoor ali ali n geed ergvvteed baihiin xaxaxa
2013-11-12
okey:
terroruudiig ustgah hergtei
2013-11-12
bataa:
tegeed duusgasan ni deer baihoo.
2013-11-11