Хөрөнгө оруулалтын зээлээс айх хэрэггүй
2013-11-11

Монголын эдийн засаг хямарсан гэх ойлголт олон иргэний дунд байна. Энэ нь ч аргагүй юм. Учир нь экспортын орлогын гол тулгуур болсон эрдэс бүтээгдэхүүний эрэлт буурч, үнэ унасан. Уул уурхайг дагасан хөрөнгө оруулалт царцаж, хууль эрх зүйн орчны хувьд ч тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа билээ. Тиймээс энэ бүхэн нь эдийн засгийг сульдааж байгаа хэмээн олон иргэн үзэж буй юм.

6

Гэхдээ манай улсын эдийн засаг хямраагүй. Хямрал гэдэг нь тухайн улс өрийн дарамтад орж, төсвийн алдагдал нь хэмжээ хязгааргүй нэмэгдэн, инфляци нь огцом өсч, ажлын байраа иргэд алдаж, эдийн засгийн өсөлтгүй болохыг хэлдэг. Өнөөдрийн Монголын нөхцөл байдал үүнээс эсрэгээр байна. Инфляци буурсан, гадаадын өрийн хэмжээ зохистой түвшинд, ажлын байр хадгалагдсан төдийгүй шинээр ажилд орсон хүний тоо огцом нэмэгдэж, төсвийн алдагдал зохистой буюу бага хэмжээнд байгаа юм. Уул уурхайн салбар уруудаад байхад манай улсын эдийн засаг сайн байгаагийн шалтгаан нь дээрх хүндрэлээс үүдэлтэй бэрхшээлийг Засгийн газар, Монголбанк оновчтой мэдэрч, хариу хүчтэй бодлого хэрэгжүүлсний үр дүн юм. Ингэснээр эдийн засаг унах бус харин ч 10 гаруй хувийн өсөлттэй гараад байна.

5

Арилжааны банкуудад хамгийн том дэмжлэг болов

5

Гадаад зах зээл муудаж, эх үүсвэр ховордож, нүүрсний үнэ унаж байгаа өнөө үед арилжааны банкуудын эх үүсвэр муудах байсан. Ингэснээр банкуудын зээл олгох чадвар сулрах байлаа. Одоогоос 4-5 жилийн өмнө тохиож байсан хямралын үед банкууд эх үүсвэрийн хомсдолд орж, зээл олголт буурч байсан. Үүнээс үүдэн аж ахуйн нэгжүүдэд зээл олдохгүй, улмаар эдийн засгийн цусны эргэлт удааширч эхэлсэн юм. Тухайн үед Засгийн газар болон Монголбанкнаас эх үүсвэр өгч чадаагүй.

5

2010 оноос дотоодын эдийн засгийн уналтын дараа харьцангуй сэргэснээр зээлийн өсөлт түүхэнд анх удаа 70.8 хувьд хүрч байжээ. Ингээд 2013 онтой золгон дахин нэг хямрал, дахин нэг зээлийн удаашралыг амсах байв. Хэрвээ Монголбанк, Засгийн газар 3.1 их наяд төгрөгийг банкуудаар дамжин эдийн засагт нийлүүлээгүй байсан бол өнөөдрийн зээлийн өсөлт 46.6 хувь бус 3.9 хувийн уналттай гарах байв. Зээл ийнхүү тасрахад компаниуд эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтын зээлгүй болж, бизнесүүд тэр чигээрээ царцах байсан. Иймээс зөв эдийн засгийн бодлого бүх салбарт өгөөжөө өгдөг нь харагдаж байна. Монгол Улсын санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар дангаараа бүрдүүлдэг. Ихэнхи аж ахуй нэгж хөрөнгө оруулалтынхаа эх үүсвэрийг арилжааны банкнаас хүүтэй зээл авах замаар босгож байна. Тиймээс банк бол манай эдийн засгийн толины тусгал юм. Банкуудын нийт актив өсч, үйл ажиллагаа нь тогтворжин, өргөжин томорч байвал аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт бизнесийн боломж нэмэгдэж, өндөр үр ашигтай ажиллах хэв шинж бүрдэж байна гэсэн үг. Хувийн сектор чадвартай байна гэмээнэ эдийн засаг эрүүлжин, төрөлжинө. Өнгөрсөн оны эцэст нийт арилжааны банкуудын активын хэмжээ 12 их наяд төгрөг байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 18.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ хугацаанд нийт 6.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкуудын нийт активын хэмжээ 18.2 их наяд төгрөгт хүрсэн нь энэ оны ДНБ-ийн хүлээгдэж буй гүйцэтгэл болох 16.8 их наяд төгрөгөөр давсан үзүүлэлт юм. Тэгэхээр энэ онд арилжааны банкууд ихээхэн томорч, энэ хэмжээгээр эдийн засаг өссөн гэсэн үг юм.

6

Дашрамд дурьдахад, тухайн улсын эдийн засаг хүндэрч буй эсэхийг магадлахын тулд банкуудын үзүүлэлтүүдийг харан дүгнэж болно. Банкуудын өөрийн хөрөнгө өсөхгүй, зээл гаргахаас цааргалаад эхэлбэл эдийн засаг хүндэрч байгаагийн хамгийн том дохио билээ. Харин өнөөдрийн байдлаар банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар зохистой хэмжээнээс 60 хувиар илүү, чанаргүй зээлийн хэмжээ зохистой хэмжээнээс 40 хувиар бага байгаа нь эдийн засгийн мөн чанарыг илтгэж байна.

6

“Уул уурхай байхгүй бол Монгол модоо барьдаг” гэх ойлголтыг халах болсон

5

Өмнөх Засгийн газруудын үед төсвийн алдагдал өндөр байсаар ирсэн. 2011 онд төсвийн алдагдал 529 тэрбум төгрөг, 2012 онд 1,1 их наяд төгрөгт хүрч байжээ. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд 2013 оны төсвийг өөрсдөө зохион, өөрсдөө захиран зарцуулалтаа хийсний дүнд өнөөдрийн байдлаар дээрх онуудаас хэд дахин бага буюу 93 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ нь олон улсын жишгээс 4-5 дахин бага үзүүлэлт юм. Улсын өрийн асуудал, Чингис бонд төсвийн алдагдлыг нөхөх зориулалтын зээлүүд бол өр биш. Дэлхийн улсуудаас Монголтой ойролцоо хүн ам, эдийн засагтай улсуудыг аваад үзвэл өрийн хэмжээ болон ДНБ-ийн харьцаа 50-70 хувьтай байхыг хэвийн гэж үздэг. Харин 100-аас дээш давсан бол эрсдэлтэйд тооцдог байна. Монгол Улсын өр, ДНБ-ийн харьцаа 2012 онд 53.3 хувь, 2013 онд 49.8 хувьтай байгаа. Засгийн газар нэмж 2.1 тэрбум ам.долларын зээл авбал энэхүү харьцаа 2014 онд 50 хувьтай байхаар байгаа. Энэ бол зохистой хэмжээ. Өөрөөр хэлбэл, бидэнд асар их нөөц, зах зээл байгаа учир нэмж бонд гарган, стратегийн ач холбоглолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай байна.

5

Улс орнуудын хурдан хөгжлийн загвар нь гагцхүү гадны хөрөнгө оруулалт, зээлээр явдаг гэдгийг судлаачид дуу нэгтэй хэлдэг билээ. Нөгөө талаас уул уурхайн салбарын эрч буурч, дэлхий нийтээр эдийн засгийн эрч буурч байгаа энэ үед манай улс гараа хумхиад суух бус хөрөнгө оруулалтыг далайцтай хийж байгаа нь аж ахуйн нэгжүүдийг ажлаар хангах, улмаар ажлын байруудыг нэмэгдүүлж байна. Энэ нь “Уул уурхай байхгүй бол Монгол модоо барьдаг” гэх хэвшмэл ойлголтыг халах, цаашлаад олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх суурь хөрсийг бүрдүүлж байгаа нь сайшаалтай.

5

Ер нь хөгжилд хүрэхийн тулд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хэрэгтэй. Харин хөгжилд хүрэх, бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг хэн нэгэн алган дээр зүгээр тавиад өгөхгүй. Бусдаас зээлнэ, түүнийхээ төлөө хүү төлнө. Энэ бол хөгжлийн код хэмээж болно. Гол нь хөрөнгө оруулалтаа алсыг харсан, хамгийн чухал бүтээн байгуулалт, салбартаа зарцуулж буй эсэхээс хойшдын үр дүн хамаарна. Тиймээс ч манай улсын амин сүнс болсон салбар, бүтээн байгуулалтдаа хөрөнгө оруулалт хийж байна.

6

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
jargald:
henii zahihalgaar tarhi ugaagaad baigaa um be? zeel heregtei gazraa heregtei gehdee, yr dyngyi ergej mungu boldoggyi salbar luu tsatsaad yygeeree damjuulj idej uudag baival ustoi hereggyi um chini ter shyy dee1
2013-11-11
зочин:
өр үхэл хоёр яг адилхан даа. оросууд шиг чөлөөлөхгүй. өр төлөх үед алтанхуяг үхчихсэн байна. мөн хэцүү еэ
2013-11-11
zaluu:
tusuvuu batalj chadahgui ard tumnii tarhiig ugaahaa zogsooy an iihaan ene uyed zeeleer amidaraad daraa uyed urund oroh ni gehdee ta nar avah yumaa husaad bayjsan baina bid urund unaad yaduurna
2013-11-11
zaluu:
tusuvuu batalj chadahgui ard tumnii tarhiig ugaahaa zogsooy an iihaan ene uyed zeeleer amidaraad daraa uyed urund oroh ni gehdee ta nar avah yumaa husaad bayjsan baina bid urund unaad yaduurna
2013-11-11
irgen:
avligachid hurtel mash ih hemjeenii or zeeltei shuu dee? uls tor hiij bolno. delhii deer orgui hun gej baidgui yom shuu dee?
2013-11-11
захиалгат бичлэг:
хүмүүсийн тархи угаах зорилготой захиалгат зохион бичлэг байна. хэн ч үнэмшихгүй.зөвхөн монгол банкны захирал л үнэмших юм байна.
2013-11-11
yu ve:
amidral ulam dordood yumnii une tengert hadaj 10myanga mungu bish bolj bhad ta nar yun amidral saijraad bna gej yariad bgan ichdegguin bhda ene sudalgaad ovoo zuudeldeg nuhduud gargasan yum bishuu huchtei bodlog yavuulsan ch geh shig dundaj orlogtoi humuus yaduuchuudiin egneeruu gerliin hurdaar yavj bna
2013-11-11
zochin:
hechneen ih gargadg um hn unemshihiin tarhibugaah gjbyadahiin
2013-11-11