Урьдчилан хорих байрууд дэлхийн стандартад нийцсэн гэв
2013-11-11

Монгол улсын хүний эрхийн комиссоос өнгөрсөн сард хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус байгууллагын зүгээс урьдчилан хорих байруудад ихээхэн анхаарал тавин ажилласан байна. Энэ газарт саатуулагдаж байгаа хүмүүсийн эрх ихээр зөрчигддөг байсан. Тухайлбал, 10 мкв хүрэхгүй байранд 10 хүн хоригддог нь эрүүл ахуйн болоод бусад шаардлага хангадаггүй байжээ. Энэ мэт хүний эрх зөрчсөн зүйлүүдийг үгүй болгож,  урьдчилан хорих 461 дүгээр ангийг тодорхой хэмжээнд ахуйн шаардлагад нийцүүлэн тохижуулсан байна. Үүнийг олон улсын хүний эрхийн ажилтнууд ирж үзээд дэлхийн стандартад хүрсэн байна гэж дүгнэжээ.

Мөн хэд хэдэн аймагт стандарт нийцсэн урьдчилан хорих байрыг барьж ашиглалтад оруулсан байна.

Өнгөрсөн 10 дугаар сард болсон Катарын Доха хотод болсон Ази номхон далайн бүсийн орнуудын хүний эрхийн чуулга уулзатад манай ХЭҮК оролцжээ. Ингэхдээ 2015 онд энэхүү чуулганыг өөрийн улсдаа зохион байгуулах эрхийг авчээ. Энэ уулзалтыг зохиосноос хоёр жилийн дараа буюу 2017 он хүртэл манай улсын ХЭҮК Ази номхон далайн бүсийн орнуудын хүний эрхийн комиссын орлогч даргаар ажиллах юм байна. “Энэ нь манай орон хүний эрх дээдлэх үйл ажиллагаараа олон улсад өндөр түвшинд байгааг илтгэж байгаа юм” гэж ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хэлж байлаа.

Б.Буд    

Shuud.mn
Сонин хачин
oyun :
shoron er hend kheregtei yum be durtai yum bol bariad bgaa bariulaad bgaa khumuus ni uursduu orooch ternii orond ni ireeduidee yum khiigeechee
2013-11-14
хихихи:
хихихи хихихи хихихихи
2013-11-11
ghhvvv:
orond ni 1 uildwer baria*e
2013-11-11
kkkkk:
surguli tsetsereg bariachee 2.5 saya hunee horij duusgah ged bnuu
2013-11-11
зочин:
хэрэг хийсэн хүн зовох шаналах юмгүй болж байгаам бн.орох орохгүй , идэх хоолгүй хүмүүст таатай юм блж дээ.нэг удаа хулгай хийгээд хэд хоноод гарна дхахиад хулгай хийнэ хэд хоноод гарна. дулаан газар сэтгэл амар тэдэнд бол амралтанд очих хэмжээний л юм блждээ өвөл бол очиж дулаан газах хэдэн сар амрахыг л бодно доо гоё гоё
2013-11-11