Т.Батдулам: Бүх хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог
2013-11-13

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдуламтай ярилцлаа.

ёя

-Хөгжлийн бэрхшлээтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа дэд бүтэц, боловсрол, эдийн засгийн асуудал байнга яригддаг сэдэв. Салбарын яамнаас энэ бүхнийг шийдвэрлэх ямар арга хэмжээ авч байна?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүрэн авч байна уу, бүх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургууль цэцэрлэгт хамрагдаж боловсрол эзэмшиж чадаж байна уу, бүх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдаж чадаж байна уу, бүх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн бүхий л арга хэмжээнд орж хамрагдаж чадаж байна уу, өөрсдийнх нь эрх ашигт нийцсэн санал хүсэлт нь хууль тогтоомж шийдвэрүүдэд гарч чадаж байна уу гэж асуухад бүрэн гүйцэт хангаж чадахгүй  гэдэгт санал нэгдэж байгаа. Тэгэхээр манай яам, хэлтсийн хамгийн гол зорилго бол эдгээр зүйлүүдийг хангахын тулд НҮБ-ын Хүний эрхийн тухай конвенци, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, энэ конвенцийг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгох нь чухал юм.

өй

Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал ганц манай яамны, Эрүүл мэндийн яамны асуудал биш. Олон талын салбарын хамтын ажиллагааны нэгдэл байх ёстой. Тийм учраас конвенцийн 33 дугаар зүйл дээр энэ конвенцийг соёрхон баталсан улс орнууд үндэсний механизмийг  бий болгох үүрэг хүлээдэг. Үндэсний механизмийг бий болгохдоо Ерөнхий сайдын хүрээнд авч үзэн сайдуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлж боловсрол эрүүл мэнд, хууль эрх зүйн орчин сайжруулахад анхаарч эхэллээ. Эхний алхам бол өмнө нь манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс гэж байгаагүй. Яамдуудын дэргэд олон салбар хариуцсан мэргэжилтний нэг үүрэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал ордог байсан. Олон асуудал давхцахаар чанар, үр дүн хэр байхав.

өбый

Одоо бие даасан хэлтэстэй болж, бусад яамны мэрэгжилтнүүдтэй хамтран ажиллаад ирэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах  ажлыг эхлүүлж, хамгийн эхэнд нийгмийн дэд бүтцийг бий болгож орчин нөхцлийг нь бүрдүүлж, хэн ч хэзээ ч хаашаа ч гараад явахад саад бэрхшээл учрахгүй, гэрээсээ гараад явах боломжтой, хүртээмжитэй байж, хүмүүс тэднийг хүлээн авдаг болоод ирвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хангагдаж, оролцоо нь сайжирч хөгжөөд явна. Ингэж чадахгүй байгаа учраас заавал хэн нэгний цаг завыг хүлээж, бусдын оролцоотой аливаа үйл ажиллагаанд хамрагдаж байна.

йыяө

-Төрийн үйлчилгээний байгууллагуудын хэдэн хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарах боломжийг бүрдүүлсэн байдаг юм бэ?

-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаанаас харахад хүртээмжийн асуудал 50 хувиас доош байгаа. Тийм болохоор Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 02-ний 288 дугаар тогтоол  дээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг сайжруулах”  гэдэгт хүртээмжтэй байдлыг хангах гэж тусгайлан оруулж өгсөн байгаа. Мөн “НҮБ-ын  хөгжлийн брэхшээлтэй иргэдийн  үйлчилгээ авахад зориулж орц, гарцыг хүртээмжтэй болгох” гэдэг журмыг гаргасан энэ дээрээ ч анхаарч ажиллана.

ыяөй

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн хэдэн төгрөг өгч байна.  Цалин тэтгэвэр өөрчлөгдөх талаар ярьж байгаа үүнтэй холбоотойгоор халамжийн мөнгө нэмэгдэх үү?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрийн чадвар алдалтад зориулан 103 мянган төгрөг олгож байгаа.  Энэ мөнгө хэвээрээ байгаа. Халамжийн төсвийн мөнгөнд тусгагдаад ороод явдаг. Мэдээж энэ мөнгө хангалтгүй. Өнөөдөр нийгмийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор энэ мөнгийг нэмэгдүүлэх олон санал санаачлалыг ТББ-уудаас гаргаж байгаа. Бид цаашид хууль эрх зүйн байдлыг улам болвсронгүй болгох саналыг оруулж өгсөн.

йыө

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд одоо баригдчихсан байгаа барилгуудад орох, гарах гарцыг өөрчлөх асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Аль болох энэ асуудлуудыг шийдэхдээ тухайн байгууллагын төсөвт нь тусгахыг зорьж байгаа. Баригдчихсан бол төсөв дээрээ суулгаад өөрчлөх, барьж  байгаа бол төсөвтөө суулгах зөвлөмжүүд хүргүүлж байна. Мөн барилга байгууламжийг улсын комисс хүлээн авах бүрэлдэхүүнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгон Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн н.Чулуундолгор орсон нь нэг том амжилт юм.

ыый

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх ямар ажил хийж байна?

-Ар гэрт нь зориулж одоогийн байдлаар нийгмийн халамжийн хуулиараа асран хамгаалагчийн тэтгэмж олгож байгаа. Үүнээс гадна бид Төрийн бус байгууллагуудтай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийг дэмжин, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, өөр хоорондоо өөртөө туслах бүлгэм байгуулах, гэрийн хувийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Үүнээс гадна хүүхэд багачууд нь энгийн сургууль цэцэрлэгт явах боломжтой бол  сургууль цэцэрлэгт хамруулаад эцэг эхийг цалинтай ажилд оруулах ажлыг зохион байгуулсан.

бй

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрөөсөө тусдаа бүлэг хүмүүс хэмээн ойлгодог хүн цөөнгүй байдаг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү их хайрыг зориул хэмээн бурхнаас илгээсэн бэлэг хэмээн үздэг хүмүүс ч байдаг. Ер нь Хөгжлийн брэхшээлтэй хүнийг та юу гэж боддог вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг бол тусдаа асуудал биш. Бүх хүн хөгжлийн  бэрхшээлтэй болдог. Жишээ нь, би гэхэд нүдний шилээ  аваад гурван метрийн цаана байгаа хүний нүүр царайг бүрэн харж чадахгүй. Тэгэхээр  би харааны бэрхшээлтэй болчихож байгаа юм. Хүмүүс нас ахих тусам сонсгол, хараа муудаж ирдэг. Энэ бол хөгжлийн бэрхшээлийн нэг хэлбэр. Шил зүүж, сонсголын аппарат ашиглах нь сэргээн засч байгаа хэлбэр юм. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүн  гэдэг та биднээс тусдаа ойлголт биш.

й

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн харагдаж байгаа дүр, хэрэглэж байгаа эд зүйл нь, ярьж байгаа нь л арай өөр болохоос бусад бүх зүйл нь ижилхэн. Та бидэнтэй л адил. Та бид хоёр өмссөн хувцсаараа ялгагдахаас адилхан л хүн. Үүнтэй адилаар тэр хүн тэргэнцэр дээр сууж байна. Харин би сандал хэрэглээд сууж байна. Бид хөлөөрөө явж байна. Тэр хүмүүс тэргэнцэрээрээ явж байна. Гэхдээ бид ижилхэн явж, сонсож, ярьж байна. Тийм болохоор харагдах хэлбэр, эдэлж хэрэглэж байгаа нь л ондоо болохоос өөр ямар ч тусдаа асуудал биш. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм юу гэж ойлгох ёстой гэхээр хэн ч, хэзээ ч ийм болох боломжтой гэдгийг  ойлгох хэрэгтэй. Иймд хойч ирээдүйгээ хараад бидний хэний маань ч ар гэрт байдаг, нийгмийн асудал гэж ойлгож анхаарч эдгээр хүмүүст шаардлагатай ерөнхий бүтцийг нь эхлээд сайжруулах хэрэгтэй.

бйы

Таны хамгийн түрүүнд хийх алхам бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагаа өөрчилж, тэдэнд яаж туслаж болох вэ гэдгээ бодох ёстой. Ингэхийн тулд хамгийн түрүүнд тэднийг өөр шигээ адил гэдгийг хүлээн зөвшөөрч,  харьцаанаасаа эхэлж өөрчлөх хэрэгтэй. Тэднийг хүн гэдэг эрхэм зэргийг хүндэтгэж, нэр төрийг нь  хүндлэх ёстой. Тэрнээс биш хөгжлийн бэрхшээлтэй хүн гээд хэн нэгнээс тусдаа, тусгаарлуулж тусламж авахыг хүсээд байдаггүй зөвхөн ижил харьцахыг л хүсдэг.

өйы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hugjliin berh*eltei humuusiin asuudliig yriad bdag atlaa tulbur mungiig ni tuluud oyutan bolgohod surguuliud avahgui, hungej uzehgui handlaga bna. ug ni tedniig hamt olnii dotor oruulj niigemshuuleh hereg bdag. hugjliin berh*eltei zaluusiig suraltsuulj bgaa surguulid uramshuulal olgoh ch yum uu ymar negen mehanizm heregtei yum shig
2013-11-15
zochin:
sergeen zasalt hogjliin undesnii tuviin ajil nurlaa ene tal deer anhaarmaar ymaa. 4 sar d zahialsan gutlaa avch chadsangui baisaar uvul bolloo odoo uvliin gutal zahialbal zun boltol garahgui baihdaa hoorhii.zahiral ni huuchin mashinaa budaad nomeriig ni soloiod baiguullagadaa shahsan gesen uuniig shalgaa*e dargaa yu hiigeed bainaa
2013-11-14
zochin:
gadyyr yawaj bxad temee ynaad yawaj bgaa yum shig l xarzagaadag yum yadag yum bol tergenzertei l xvn yawaj bgaa biz ygn
2013-11-13
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-11-13
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-11-13
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-11-13