УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр нийслэлийн Сүхбаатарт дүүргийн шүүхэд "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтээ хүргүүлжээ. Уг хүсэлтэд "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаярыг өөрийн хувийн байдал, хувь хүний мөн чанарыг харгалзан үзэж, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд мөрдөн байцаагч дуудсан цагт саадгүй ирүүлж, хэрэг шалгах ажиллагааны явцад төлөв томоотой байлгахыг батлан даах хүсэлт гаргаж байна" гэжээ. Шүүх уг хүсэлтэд 72 цагийн дотор хариу өгөх юм байна.
Төрийн ордон руу буу барин ирсэн “Гал үндэстэн ” холбооны тэргүүн Ч.Мөнхбаяр болон түүний хэсэг нөхдийг хориод хоёр сарын хугацаа өнгөрч байгаа. Гэвч яллах дүгнэлт гараагүй байхад, тэдгээр нөхдийг зандалчид хэмээн буруутган шоронд хорьж, эх орноо хайрласан үйл ажиллагааг нь зориуд харлуулж олон түмэнд буруу ойлголт төрүүлж байгаа хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянга үзэж байгаа билээ .Тэрбээр, Ч.Мөнхбаярын зэвсэг хэрэглэсэн үйл ажиллагааг зөвтгөж чадахгүй. Гэхдээ нутаг ус, газар шорооны төлөөх тэмцэл маш их эрсдэлтэй байдаг гэсэн юм.
Д.Цэцэг