Золиос
2013-11-14

Монгол хэлний зөв бичих дүрмэнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэнэ, өвгөд. Эдээрээ оролдвол эвдлэхийн цондон гэдгийг илүү ихээр мэддэг хүмүүс ийм зүйл хийж суудаг, тэд зөнөө юм болов уу. Үнэн хэрэгтээ хэсэг бүлэг хүмүүсийн гаргасан тэнэглэл нийт олонд халтай байдаг. Дунд сургуульд байхад манай дээд үеийнхэн бичиг үсэг тайлагдаагүй шахам төгсч байсныг санаж байна. Учир нь тэднийг кирилл үсгээ арай ядан тайлж байхад нь монгол бичиг зааж жинхэнэ золиос болгосон. Кирилл ч үгүй, монгол ч үгүй нөхдүүдийг багш нар нь мал хэмээн цоллож, улсын шалгалтаа арай ядан давж байсан баримт өнөөдөр ч сургуулийн архивт бий. Сургуулийн түүхэн дэх хар толбо гээд устгачихаагүй бол шүү дээ. Энэ түүх дахин давтагдах бололтой. Дөнгөж сургуульд орж байгаа хүүхдэд 35 үсгийг цээжилж, өөр хооронд нь холбох амар даваа биш. Гэтэл арай гэж наана цаанатай болж байтал Ь, Ъ, Щ, Й гэсэн үсэг орсон үг бүр буруудаж, улаан балаар эрээчүүлэх нь. Төгсөх ангийнхан ямар азаар тест бөглөдөг болсон юм. Дээхнэ үеийн шиг бичгээр шалгалт авдаг байсан бол хуруугаар өлгөх нэгэн олдохгүй дээ. Үр хүүхдийнхээ мэдлэг боловсролоор ингэж л тоглох бололтой.

6

Ер нь 2.9 сая монголчуудын нийтээрээ хэрэглэдэг дүрмийг хэдхэн хүн өөрчилдөг нь ямар учиртай юм. Хэсэг байж байгаад л өөрчлөгдсөн, та нар ингэж бич гэх. Бичиг үсэг гэдэг хэдхэн хүний зугаагаа гаргадаг тоглоом юм уу, хаашаа юм. Ажил хийсэн нэр зүүхийн төлөө бусдын эрх ашгийг хөндөх нь зүйд нийцэж байна уу? Бичиг үсэг чинь улс орны тусгаар тогтнолтой холбогддог гээ биз дээ. Тэгвэл энэ хэдэн өвгөд чинь Монгол Улсын тусгаар тогтнолоор оролдоод байгаа юм биш үү. Өөрсдийгөө эрдэмтэн мэргэд гэж нэрлэж болно. Гэхдээ Дамдинсүрэнгээс давж сэтгэнэ гэдэг юу л бол. Ямар нэг зүйл хийж байгаа, хийсэн мэт харагдахыг хүсээд байгаа бол одоогийн дүрмээр хэрхэн зөв бичихийг яривал илүү хөрсөнд буух биш үү. Үнэн хэрэгтээ бид 20, 30 жил мөрдсөн дүрмээ хэрхэн хэрэглэдэг билээ. Авах юмгүй алдаатай бичдэгээ хүлээн зөвшөөрнө биз дээ. Бүгдийн нүдэнд ил байдгаараа сэтгүүлчид л гоочлуулдаг болохоос бүгдээрээ зөв бичиж чаддаггүй нь бодит үнэн. 1980-аад оноос хойш гартаа оруулж чадаагүй дүрмийг өөрчилж, бичиг үсэг тайлагдсан тайлагдаагүй нь мэдэгдэхгүй иргэдээр дүүрэх нь, Монгол Улс.

6

Тэгж баихаар бүгдээрээ дор бүрнээ өөрсдиин гэсэн бичигтэи болии. Дур дураараа л бичицгээе. Нэгэнт л дуртаи нэг нь хүссэн цагтаа өөрчилдөг юм чини дүрэм энэ тэрд баригдаж яадгиин. Зөв буруу гэж биенээ ч чичлэхгүи. Тэгээд бас бүгдээрээ гадаад нэртэи болии, англи ч юм уу. Өөрчлөгдөхгүи ш дээ, амар. Хэл шинжлэл энэ тэриин ч хэрэггүи. Юу хиихээ мэддэггүи хүмүүсээр юугаа ч шинжлүүлэхиин. Ер нь дунд сургуулиин хичээлиин  програмаас монгол хэлнии хичээлииг авах хэрэгтэи баина. Юугаа заахын, шал дэмии хүүхдүүдиин толгои эргүүлэхиин нэмэр. Зоргоороо л амидарии, саихан ардчилсан ниигэм ш дээ.

6

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
uvuu nart:
odoogiin ene uvuu nar uu ta nar hiij giiguuldeggui ymaa gehed zugeer baisan ymiig zugeer l bailgaldaa yamar uchirtai hiih yumaa olj yadsan yum shig delchigneed baidag yum be zugeer l nambaigaad l baij baildaa tehuu
2013-11-18
баагий:
энэ 4 үсгийн учрыг олохгүй, алдаж будилаад, ад үзээд байгаа хүмүүс чинь ном уншдаггүй учраас зөв бичиж чаддаггүй л хүмүүс шд. тэгээд алдаатай бичсэн нь мэдэгдэхээр ичсэн нүүрэндээ энэ хэдэн үсгийг буруутгаад, хална солино гэж дайрдаг. үнэндээ угаасаа л ном уншдаггүй хүмүүс энэ 4 үсгийг хассан ч буруу бичсээр л байх болно.
2013-11-15
баагий:
монголын хэл бичгийн хүмүүс гадаадаас өдөр тутам орж ирж байгаа гадаад үгнүүдийн монгол хувилбарыг бодож олох, түүнийгээ сурталчилж хүмүүст таниулах талаар яагаад юу ч хидэггүй юм бэ? өдөр тутам хэрэглэдэг маш олон үг гадаадаараа явж байна шүү дээ. хийх ёстой юмаа хийхгүй байж шал дэмий хүмүүсийн дургүй хүргэсэн юм хийж байх юм. дамдинсүрэнтэй барьцах хэн бэ? муис-ын багш баянсан тэнэг. саваагүй * саранд хуцав
2013-11-15
nud chixee nee:
xerleng buruutgaxaar niitleliig sain ynsh. xelmegdsen 4 usgiig oruulaxgui bol yag ingej bichne de . ali ni deer bna
2013-11-15
nud chixee nee:
ene arai dendenee bas nogoo xogiin yyt shigee baaxan bichig barimt xevlej mongo urex ni de oor xiix yum alga u daruulgagui ailiin shouchin xuuxduud shig xen durtai ni xereggui zuiliig chuxal met yarij mongo urdegee bolimoor yum mongoliin buyan baragdax vii de
2013-11-15
suusai:
herlen mash zuv. dahiad bur sain bicheerei. busad setguulchid hevlel medeellinhen ni demjeed ug. damdinsuren guaigaas davj durem yarih tolgoi 100 jiliin daraa ch turuhgui l bolov uu.
2013-11-14
zorig:
удахгүй хятад ханз үсгээр бичдэг болгохын өмнөх кирилл монгол бичгийн эсрэг алан хядах арга ажиллагааг явуулж байна гэж үзэж байна. гэхдээ ардчилсан хужаа нарт монголчуудын хэл бичиг , соёлын эсрэг хорон муугаа хийх цаг хугацаа байхгүй.
2013-11-14
hhхх:
мөнгө хийж байгаа нь энэ гэнэ дээ
2013-11-14
batаа:
дэмжихгүй байна.35-хан үсэгтэй манай сайхан монгол хэл хуучнаараа үлдсэн нь хамаагүй дээр.олон мянган ханзтай хятад солонгосчууд болоод л байгаад байхад.хүүхдийнхээ аав ээжийхээ өөрийнхөө нэрийг өөрчилж бичиж хэзээ ч чадахгүй.эсэргүүцэж байна.
2013-11-14
....,:
эх хэлээрээ битгий тоглооч дээ.
2013-11-14
helmongol:
mongol hel min hetsuu bosgo undur baih heregtei
2013-11-14
helmongol:
mongol hel min hetsuu bosgo undur baih heregtei
2013-11-14
helmongol:
mongol hel min hetsuu bosgo undur baih heregtei
2013-11-14
helmongol:
mongol hel min hetsuu bosgo undur baih heregtei
2013-11-14
zochin:
demjihgui bnaa useg hasna gedgiig. huuhdiinhee neriig yaj bichihiin
2013-11-14
ссссс:
хэрлэн гуай та эхлээд зөв бичээд сурчих
2013-11-14
атэнт:
битгий тэнэгт ийм найруулгагүй бичдэг сэтгүүлч гэж юу байсан юм....
2013-11-14
атэнт:
битгий тэнэгт ийм найруулгагүй бичдэг сэтгүүлч гэж юу байсан юм....
2013-11-14
би ч бас монголоороо баймаар байна:
элбэгдорж нь шагнах гэсэн чинь хийсэн бүтээсэн юм байхгүй болохоор нь юу ч хамаагүй нэг юм зохиогоод ир гэсэн юм байлгүй. өнөөх нь нөгөө дуучидтай нь адилхан хуучны дуунуудыг өөрийнхөө стиллээр дуулж шагнуулдаг шиг бодоод монгол хэлийг өөрийнхөөрөө хийг шагнуулна гэж бодож байгаа юм байлгүй.
2013-11-14
би ч бас монголоороо баймаар байна:
дүрмээ шинэчилчихээд дараа нь хамгийн их эх хэлээ мэддэггүй хүнтэй улс гээд гиннест орох гээ юу. энэ хэрвээ батлагдвал монголд ганц ч хүн ойрийн 50 жилдээ зөв бичиж сурахгүй шүү дээ.
2013-11-14
gydd:
энэ өөрчлөлтийг удирдаж байгаа баянсан гэдэг хүн хэдэн үеэрээ хараагдах болтугай.
2013-11-14
би монголоороо баймаар байна:
в.хэрлэн сэтгүүлчээ маш зөв ярьж байна. эрдэмтэн мэргэд нь ингэж туулбаргүй хандаж, авирлаж байгаа нь явж явж тусгаар тогтнолын маань илэрхийлэл гэгдээд байгаа эх хэл үгүй болж цаашилбал монгол оршихуй эс оршихуй дээрээ тулаад байна. 80-иад оныхоо дүрмийн шинэчлэлийг ард олондоо бүрэн ойлгуулж, соён гэгээрүүлээгүй байж ийм алхам хийж болмооргүй санагдах юм. харамсаж байна. их гүрний явуулга л ийм байдаг байхдаа гэсэн бодол төрж байна. энгийн номхон ард бид яах ёстой юм бэ. энэ тэнэглэл, хийрхэлийг зүгээр хараад суугаад л байх уу
2013-11-14
зочин:
чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл минь хэдхэн анархистын гараар орж дуусах нь дээ.ер нь тэгээд монгол хэл шинжлэл,шу гэж байх шаардлага байгаа юмуу.энэ асуудал чинь шинэчилсэн зг-ын бас л нэг шинэчлэл биз дээ.монгол хэл бичгийн тухай асуудал чинь хөшөө нураах,ман-ынхыг ажлаас халахтай адил биш гэдгийг шинэчлэгч зг-ын гишүүн гантөмөрт сануулая
2013-11-14
зочин:
хэн нэгэнд хийх юм олдохгүй байгаа юм байлгүй дээ. тэгээд зөв бичих дүрмийг өөрчилсөн гээд удалгүй эрдэмтэн доктор энэ тэр болох биз дээ.
2013-11-14
zochin:
dandaa l 1 hachin balai ym hiij baih ym da baisan ym baigaagaaraa. l b.san ni deer de hiih ajil ni oldohgvi ym shig soliortsgooj b.h ym
2013-11-14
зочин:
аль аймгаас гэдгийг*аймгаас, амьдан гэдгийг амтан гэж бичиг юм байна даа
2013-11-14
tsoomoo:
tiishd oor xiix yum oldoxgui bgamuu xaishain
2013-11-14