Япон улс 50 сая ам.долларын тусламж үзүүлнэ
2013-11-14

Япон Улсын Засгийн газар Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцид 50 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Тодруулбал, тус станцын эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор 50 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан маргааш Гадаад хэргийн яаманд 14.30 цагт  хоёр орны Засгийн газрын хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурах ёслол болох аж.

Ёслолд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар оролцох ажээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
сүүдэр шийч:
/112.72.13.132/ эрхэмийн үгээр бол адуучин гоньчигт мангардуу монголд 8 нүдтэй нүдний шил шахаж дулаан дахыг нь авсан нэгэн киноны үзэгдэл болсон юм уу
2013-11-15
tuslamj bish:
tuslamj bi*e. zeel yum baigaa yumaa. jaahan ur dun muutai yuman deer avch baigaa yumaa. urid ni 2 udaa 4 dugeer stantsad avsan zeel bol mash chuhal zeel baisan. ene udaagiin zeel jaahan ur dun muutai, japanii mitsubishi heavy industry geh met uildverlegch zutguulseer baigaad uguulj baigaa zeel yum shuu. ur gesen ug. tuslamj bi*e
2013-11-14
муур багш:
оготны хавханд үнэгүй бяслаг байдаг гэж хэн хэлэв?
2013-11-14
ябөахи:
шинэ станцаа л хурдан барих хэрэгтэй. энэ 3-4р станцууд гэж мөнгөний мангасууд л байна
2013-11-14
hunnu:
bid nar ch ih avah yumdaa...erguuleed yaj hariu barih ve? muuhai yumdaa...!!!
2013-11-14