Улаанбаатар
Урам хайрлаж амьдрая
2013-11-15

Монголчууд бид “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэдэг. Энэ юутай үнэн. Өөрийгөө нэг ажаад байсан чинь урмаар дутсандаа “унтаа” байдалд орчихож. Бүр энэ байдалдаа дасан зохицох шинжтэй болчихож.  Онож хэлсэн ганц үг давшиж яваа дайсныг ч буцаадаг гэдэг.

ыб

Агуу их найрагч Т.Очирхүү гуай “Урам хайрла” хэмээх сайхан шүлэг тэрлэж олон хүнийг урмыг сэтгээж байсан үе саяхан мэт санагдавч олон жил өнгөрч. Энэ сайхан шүлгийг тэрлэсэн их найрагч өнөө алга. Бурхны оронд байгаа хүмүүст урам хайрласаар яваа биз.

“Хүмүүс ээ бие биедээ урам хайрла

Хүсэл сэтгэл бадраах бүлээн дулаан үг хайрла...”

Тийм ээ, урмын үг гэдэг бол цэцэг услах ус л гэсэн үг.

бйы

Хүнд урам өгөх хамгийн энгийн арга бол сайхан мэндэлж, үнэн сэтгэлийн инээмсэглэл. Саяхан инээмсэглэлийн тухай нэгэн сургамжит өгүүллэг уншсанаа уншигчидтайгаа хуваалцмаар санагдлаа. Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

өый

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв. Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ.

ыб

Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ. Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв. Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. Өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ”.

бы

Энэ бүхэн инээмсэглэлийн ач тус байсан гээд бод доо. Үнэхээр гайхалтай. Урамтай үйлдэл бол таны сайхан мэдрэмжээс үүдэлтэй байдаг.  Бид ямар нэгэн үйлдэл хийж, түүнийгээ тогтмол хийхэд тодорхой үр дүнд хүрдэг. Та аливаа урам өгөгч үйлдлийг хийж, түүнийгээ тогтмол зуршлаа болгоход маш олон ер бусын үр дүнд хүрэх болно. Танд шинэ зүйлс тохиолдож, өөрийн итгэл үнэмшлийг өөрчилж чадах болно. Урам зоригтой байх тусмаа бид илүү сайхан мэдрэмжтэй болдог. Сайхан мэдрэмжтэй байх тусмаа та илүү сайхан зүйлсийг амьдралдаа өөд нь татах болно. Хүн өөрөөсөө ямар эрчмийг ялгаруулна, түүнийгээ эргүүлэн татдаг гэдэг дээ.

йөы

Та урам зориг оруулдаг үйлдлээ давтан хийсээр байвал амьдралдаа хэвшүүлж, өөрийгөө сонсож сурах нь дамжиггүй. Урам зоригтой үйлдэл нь таны амьдралыг өөрчилж, итгэл үнэмшлийг тань зөв тийш чиглүүлнэ гэдгийг үргэлж санацгаая.  Ганцхан амьдрах хүмүүн заяагаа дээдэлж бие биедээ урам өгч, хайрлан хүндэтгэж,итгэл сэтгэлээр дүүрэн амьдарцгаая.

аы

П.Наран

 
Shuud.mn
Сонин хачин
oogii:
Uram hairlaj amidartsgaay. Hvmvvsee zvgeer l bayarlalaa geed setgeleesee. Ineeh d l nogoo hvndee mash saihan sanagddag shvv. ENE postiig bichsen ta bvhend mash ih bayarlalaa
2016-01-17
deegii:
talarhsan setgelee helehgui yavsaar odor honog ongorch jil ulirah vii.bayarlsan setgelee ter dor ni heleh shig shan zuil bhgui eee.biye biyedee uram hairlah undesnii odortei baij yagaad bolohgui gej.
2014-01-26
зочин:
тийм шүү. ядарч яваа нэгэндээ чамд сайхан ирээдүй байна. чи энэ бүхнийг давж гарч чаднаа гээд л хэлчихэж байя даа. бас чадах чинээгээрээ туслаж байя хүмүүс минь. сэтгэд сэргээсэн гэгээлэг зүйл бичсэн таньд баярлалаа.
2013-11-15
oogii:
saihan urmiin vg bna thank. bi uramaar tetgvvleh durtai
2013-11-15
thks:
bayarlalaa haaya iim sanyylga abah zvgeer shuu
2013-11-15
emch:
yamar saihan uram hairlasan zuil bichsen yum be mash ih bayrlalaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
2013-11-15
zochin:
bi neg hunees zeelee hehej hatuuhan yrih gej baisnaa boliloo ! tegej baigaad ogoh biz dee ! ug ni hun ni dajgui hun ym baigaa ym ! bolomj ni l bolohgui baigaa ym bailgui dee !
2013-11-15
uram hairla:
bayarlala yram hairlasand
2013-11-15
humuusee:
uram mash chuhal shuu
2013-11-15