Зарим барааны үнэ өсчээ
2013-11-15

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 11-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 16 нэрийн барааны үнэ тогтвортой, 7 нэрийн барааны үнэ буурсан, 9 нэрийн барааны үнэ өссөн байна гэсэн судалгааг Нийслэлийн Статистикийн газраас гаргажээ.
Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6756 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7811 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 2 хувиар буюу 155 төгрөгөөр өсч, үхрийн цул мах 0.4 хувиар буюу 34 төгрөгөөр буурсан байлаа. Үхрийн мах “Хүчит Шонхор”, “Хар Хорин”, “Макс” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7000 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байсан байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.0 хувиар буюу 134 төгрөгөөр нэмэгдэж, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Хонины мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 5700 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна. Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 950-1250 төгрөг, 1-р зэргийнх 650-900 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 950-аас 1050 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.
2013 оны 11-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.4 хувиар буюу 10 төгрөгөөр, монгол лууван 2.1 хувиар буюу 20 төгрөгөөр өсч, харин монгол байцаа 1.7 хувиар буюу 16 төгрөг, монгол манжин 1.0 хувиар буюу 12 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zobogch:
ard tumnii amidral aimar bna yah ve jiliin omno 100000 togoor bolood l bsan yum odoo yagaad hurehee bgaad bna uund hen negniig buruutgamaargui aigaad
2013-11-16
hudalcuudaa:
vlger yariad bh yum 1 ni 10r buurlaa gehed nogoo ni 1000r nemeed,1 baraani vne buuhad 1000 baraani vne osoj bhad....hudlaa medee taraah yum...
2013-11-15
hudalcuudaa:
vlger yariad bh yum 1 ni 10r buurlaa gehed nogoo ni 1000r nemeed,1 baraani vne buuhad 1000 baraani vne osoj bhad....hudlaa medee taraah yum...
2013-11-15
хариуцлага:
за наад мэдээ чинь засгийн газар есыг гүтгэсэн боллоо шүү хариуцлага тооцно гэж хариуцлагатайгаар мэдэгдэж байна лаа
2013-11-15