Улсын бүртгэлийнхэн сүлд дуутай боллоо
2011-12-01

Улсын бүртгэлийн ажилтны баярын өдрийг угтаж нийт ажилтан, албан хаагчдын дунд бүртгэлийн нэрэмжит шүлэг, дууны уралдааныг зарлаад байсан билээ. Тэгвэл энэхүү уралдаанд төв, аймаг, нийслэлээс нийт 20 гаруй бүртгэгч бүтээлээ ирүүлснийг энэ сарын  23-нд буюу “Улсын бүртгэлийн ажилтны өдөр” дүгнэж байр эзлүүлэв. Уралдааны шүлгийн төрөлд  Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Ширэндэвийн “Төрийн алтан аргамжаа” тэргүүн байр эзэлсэн бол дууны үгийн төрөлд  тус газрын бичиг хэргийн ажилтан Н.Найдансүрэнгийн “Гэгээн үйлсийн эзэн бид” бүтээл шалгарч,  Хөгжмийн зохиолч,  Урлагийн гавъяат зүтгэлтэн /УГЗ/ Д.Цэвээнравдан аялгууг хийж, Төмөр замын дуу бүжгийн чуулгын залуу дуучин Н.Дашдэмбэрэл дуулж олны хүртээл болгоход бэлэн болжээ.
Shuud.mn
Сонин хачин