Төрийн албан хаагчийн тангараг өргөв
2011-12-01

Мэргэжлийн хяналтын төв, орон  нутгийн байгууллагын 29 албан хаагч төрд үнэнчээр ажиллахаа илэрхийлж төрийн захиргааны албан хаагчийн тангарагыг ёслол хүндэтгэлтэйгээр өргөлөө. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд МХЕГ-ын удирдлага, даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм. Тангараг өргөх арга хэмжээг нээн МХЕГ-ын дарга Р.Содхүү “Төрийн жинхэнэ албан хаагч хэмээх нэр маш өргөн утга илэрхийлдэг. Ямар өндөр хариуцлагыг та бүхэнд өгч байгааг төдийгүй монгол төрд зүтгэх болсны гэрчилж байгаа хэрэг юм. Энэхүү тангараг өргөх ёслол бол нэр төрийн асар том, хариуцлага юм гэдгийг цохон тэмдэглье” гэлээ.
Shuud.mn
Сонин хачин