Ч.Сангарагчаагийн хэрэг шүүхэд шилжлээ
2011-01-11

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа   Мөрдөн байцаах албаны дарга асан Э.Амарбат,  Хяналт дүн шинжилгээний албаны дарга Б.Батсайхан  нарын өрөөнд хууль бусаар чагнах төхөөрөмж байрлуулсан,  тагнаж,  чагнасан  гэх үндэслэлээр буруутгагдан,  эрүү үүсгэн шалгагдаж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын асуудлыг шийдэж чадахгүй гацаад байгаад   шүүмжлэлтэй хандан хатуу үгс  унагаж байсан ч, хэрэг он дамнаад байгаа юм.   Хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан эл  хэрэг  Нийслэлийн Прокурорын газарт шилжсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл Ч.Сангарагчаад холбогдох хэрэг шүүхэд шилжсэн гэх мэдээлэл ирлээ.

Shuud.mn
Сонин хачин
Now we know who the sensblie one is here. Great post!
2011-12-30