Нийслэлийн Иргэдийн спортын II наадам өндөрлөлөө
2013-11-18

Нийслэлийн Иргэдийн спортын II наадам гуравдугаар сараас 11 дүгээр сарын 17-ны хооронд спорт явган аялал, гэр бүлийн гишүүдийн, ширээний шагай, хийн дасгал, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн 7 төрлөөр таван үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

Энэхүү наадам нь Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор болсон.

Нийслэлийн шигшээ тэмцээнд нийлбэр дүнгээр 1-р байрт Багануур дүүрэг, 2-р байрт Баянзүрх дүүрэг, 3-р байрт Чингэлтэй дүүрэг, 4-р байрт Сүхбаатар дүүрэг, 5-р байрт Сонгинохайрхан дүүрэг, 6-р байрт Налайх дүүрэг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин