Г. Уянга: Чингис хаан хот гэж нэрлэсэн нь ёс зүйгүй үйлдэл
2013-11-19

“Чингис хаан” нэрийг төрийн мэдэлд шилжүүлж, их хааныхаа нэр хүндийг өргөх ёстой хэмээн УИХ гишүүн Г.Уянга тэргүүтэй гишүүд  хууль санаачлаад байсан юм. Гэвч Хэнтий аймгийн төв Өндөрхааны хотын нэрийг өөрчилж, “Чингис хаан” хот болгох шийдвэрийг өчигдөр тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зургаадугаар тогтоолоор дэмжиж баталсан. Уг шийдвэр гарсантай холбоотойгоор олон нийтийн санал бодол янз бүр байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгааас тодруулахад “Чингис хаан гэдэг нэрийг нь төр өмчлөх тухай хууль санаачилж, хуулийг хэлэлцэж, батлахаас өмнө Хэнтий аймгийн төвийг Чингис хаан хот гээд нэрлэчихлээ. Юм болгоноо Чингис гэж нэрлээд байгаа нь  зохимжгүй. Энэ бол эмх замбараагүй байдал. Уг нь УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх асуудлуудын нэг байсан гэж бодох юм. Төрсөн газар нь гээд нэг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж, шийдчихдэг байж болохгүй. Твиттер, фейсбүүкээр хүмүүс энэ асуудлаар дургүйцлээ илэрхийлсэн байсан. Хүмүүс “Чингис хаан” гэдэг нэрэнд дургүйцээгүй. Гол нь хэдэн мянган жилийн өмнө байсан энэ хүнээс өөр зарж идэх юмгүй болтлоо дордчихсон юм уу гэж байна. Уг нь “Чингис хаан” нэрийн тухай хууль хэлэлцэж батлагдсаны дараа энэ нэрийг хэн хэрэглэх ёстой юм, хэрэглэх эрхийг нь хэн олгох ёстой юм гэж хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой байсан. Тэр ч бүү УИХ-ын гишүүдээс  жалга довын үзэл гаргаж, аймгийн төвөө Чингис хаан гэж нэрлэх ажилд оролцсоныг би сайшаахгүй. Энэ бол хэтэрхий бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл болсон гэж үзэж байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
тодоо:
hentii aimagiig chingis gej nerlehgui bol oor ali aimagiig nerleh bileede erhem gishuunee
2014-05-28
zuv zuv:
yostoi zuv manai huvsguliig chingunjaw bolgono gej 76 maani yarij bna lee
2013-11-26
гана:
мөрөн хотыг мөнх хаан хот гэж нэрлэхэд яг тохирно.учир нь мөнх хааны гэрэлт хөшөө тэнд ойрхон арбулаг сумын нутагт байдгаас гадна мөнх хаан өөрөө хөвсгөлд төрж өссөн болой
2013-11-26
enkh:
энэ уянга чинь их хачин сэтгэхүйтэй юм байна. аливаад бодолтой, зөв байх хэрэгтэй ш дээ,. hэнтий аймгийн төвийг тэгж нэрлэсний төлөө бухимдах хаашаа юм бэ дээ,харин буянт -ухаа энээ тэрийг чингис хаан нэрээр нэрлэх ч дэндүү тэнэг л хэрэг байна даа. үүний төлөө нэр ашигласний татвараа харин өндөр тогтоож авч эхлэх хэрэгтэй ш дээ, төрсөн нутгийг нь нэрлэсний төлөө унтууцах нь хэрээс хэтэрсэн ухаан байхаа
2013-11-20
çî÷èí:
óÿíãàãèéí çºâºº. àéìãèéíõàà íýðèéã òýíä òºðñºí àëäàðòàíóóäààð íýðëýýä áàéâàë þó áîëîõ þì
2013-11-20
aldaa:
buruu shiidber bn. uih-s urssun yarsan shiid bn. haanii ner ne niit mongol tuuragtand hamaatai. ternees heden gariin shiideh asuudal bi*e. hentiin ith-n nuhuduud uursdiinhuu urdahia sain hiitsgee. yamarch romantic garuud be
2013-11-20
ххххх:
москваг шатааж байсан бат хааны нэрээр нэрлэвэл яасан юм
2013-11-20
ххххөөө:
бээжингийн нэрийг өгөөдэй хааны нэрээр нэрлэх шийдвэрийг гаргавал яасан юм бэ?яагаад гэвэл өгөөдэй хааны мин бариулсан хааны ордон тэнд бэлээхэн байж байнадаа
2013-11-20
өлзийбат.о:
"чингис" хааны мин нэрийг битгий шороотой хутгаараа гэж хан хэнтий аймагт захъя.өвөг дээдсээс мин "чингис" хааны мин нэрийг хайрлаж хүндэлж байсныг монголчууд бүгд мэднэ.гэтэл онгоцны буудал,одон медаль,архи,пивонд хүртэл хамаа намаагүй өгөөд байдгийг цэгцлэх хэрэгтэй.нэр өгөх лицензтэй болгож өндөр татвар байнга авч "чингис" хаан фонд байгуулж түүнийг захиран зарцуулах эрхийг хэнтий аймагт өгч онгон дагшин газрыг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэхэд зарцуулвал яасан юм.гадаадын аялагч нарыг өндөр үнээр харин монголчууддаа үнэгүй үйлчлэх тийм газар бий болговол яасан юм.монголчуудаа бид монгол улсаа сайн сурталчилах "чингис" хааны төрсөн онгон дагшин газрыг бий болгоё.хятадууд яаж хөгжүүлж байгааг та бүхэн бүгд очиж харсан байх бид тэднээс юунд нь дутах вэ?бид хөдлөвөл бүгдийг бүтээж чаднашүүдээ...
2013-11-20
zochin :
уянгэ минь нэг зангаараа бай. иргэдтэйгээ ядаж нэг ирээд уулз даа
2013-11-20
cingisiin huu:
zuv ene bol baharhal. minii aavaar baharhaj bahdaj b,gaa mongol hun buhend bayarlalaa. odoo uguudei nadaar baharhaarai minii huuheduud. bayarlalaa uhaantai ursdee!!!
2013-11-20
хүннү:
зөв шүү, та бүгд бүү бачуурцгаа, төрсөн нутгийн хамгийн том төвийг чингис хот гэсэнд юу яачихаад байна, ямар ч л байсан өөр газрыг нэрлэчихээгүй дээр нь хадгалж л байг, цагаа олсон нэрээ хадгалж үлдсэн том үйл явдал боллоо, харь сэтгэлтэнгүүд уйлах нь..!!
2013-11-19
дүгэр:
зөвөө зөв, одоо өвөрхангайнхан морины нэрээ сольж гэндэн хот, намнансүрэн аймаг гэе /манай даргын эхнэр намнан биш шүү/
2013-11-19
mtyt:
яасан айж ичдэггүй тэнэгүүд вэ? нэг муу сарапай тосгоныг чингис хааныхаа нэрээр нэрлэхээсээ сэтгэл нь зовдоггүй дуракнууд юм байх даа. их хааны маань нэр улаанбаатарт ч томдоно шүү. наад завхарлаа даруйхан засахгүй бол тэнгэр хилэгнэнэ шүү, малнууд минь. ичихгүй тэнэгүүд юм даа.
2013-11-19
санаа:
өндөр хаан гэдэг гэдэг чинь чингис хаан гэсэн үг яахав соцын үед тэгээд нэрлэчихсэн юм. одоо өндөр хаанаараа үлдвэл яасийн, ер нь аймаг хошуу ч бай газар усны ч бай нэрийг эрх мэдэлтнүүд зоргоороо өөрчлөх нь буруу түүхэнд халтай. гашуун туршлага бий шүү.
2013-11-19
иргэн:
монголчууд минь нэр ямар ч байсан яахав дээ чингис нь байна уу сүхбаатар нь байна уу багабанди нь байна уу энхбаяр нь байна уу баяр нь байна уу алтанхуяг батүүл нь байна уу хамаа алга даа хамгийн гол нь ард иргэдийнх нь амьдрал аятайхан боломжтой ажил төрөлтэй зам барилга сайхантай л сэтгэл тайван амьдрах нь чухал байна гэтэл энэ дээдэсүүд нэг хот аймаг сумын дүүргийн нэр хөшөө баримал гээд л хэрэлдээд байх юм өөр хийх ажил зөндөө л баймаар юм ядаж л нэг ч гэсэн сургууль цэцэрлэг бариад авах юмсан гэж хэрэлдэхгүй юм даа
2013-11-19
cheka:
yu gej nerleh ni hamaagui gol ni gadniihan guigeed ochdog nudnii bulai gadaadiin jijig tosgonoos doloon dor yum baival ertontsiin shivshig
2013-11-19
уншигч:
уянгаа авгай бол анархист анархистуудад үндэсний бахархал бдаггүй
2013-11-19
зочин:
чингис хаан хотыг харийхан нэрлэхээс амжаад төрсөн нутгийнхан гал голомтыг чингис хаан гэж нэрлэсэн нь зөвдөө. харин энэ эсэргүүцээд байгаа нь харийнхны захиалгыг биелүүлэх гээд хөөцөлдөөд байгаа юмуу даа. нэгэнт нутгийн ард түмэн шийдсэн галт тэрэг хөдөлчихлөө. бас дээрээс чингис зарлигдсан ч байж мэдэх юм даа. сүнстэйн холбогддог бөө нь үгээ хэлсэний дагуу болоо байлгүйдээ. гэмгүйдээ зөв шийдэлдээ. хэнтийн ард түмэнд баяр хүргэе. чингис хааны унаган нутгын газар бүхэн чингисийн дэлхийн бренд болтлоо хөгжихийн төлөө нутгийн хүн тус бүр зүтгэх хэрэгтэй. энэ нэрний хажуугаар та бүхэнд ийм өндөр хариуцлага ноогдож байгааг унамсарлаарай. амжилт хүсье. хурай хурай хурай. их хааны сүр хүч бадартугай. өлгий нутгийн ард түмэн та бүхэн үүний төлөө бүхнээ зориулахыг уриалж байна.
2013-11-19
zowoo zow:
arxind chingis gedeg ner xaramgvi xairalchixaad aimagiin neriig yagaad tegj nerlej boloxgvi gej xarin ch bvr tvvx ni terteegee xolbood vzwel ilvv bodit ym bishvv
2013-11-19
zochin:
bayanhongor bas lamiin gegeen geheer bolj bga surag bna‘
2013-11-19
ee chaavaas:
tiim yum bodoj hiij suudag erguu garuud yum da
2013-11-19
зочин :
батлагдах хуулийг чинь хүлээсээр байтал өвөр монголчууд нэг хотоо энэ нэрээр нэрлэчихвэл юу хэлэх вэ гишүүнээ
2013-11-19
зочин:
чингис хаан хот биш "чингис" хот шүү энэ нэрийг эзэмших эрхтэй аймаг нь эзэмшиж байна. тэгээд өвөр монголын нэг хотыг энэ нэрээр нэрлэснийх нь дараа юу хэлэх юм бол хугацааны хувьд яаравчлаад өрссөн сайн байна юм болгонд энэ нэр өгөх зохимжгүй гэдэгт санал нэг ч хэнтий аймаг юм болгонд гэдгээс шал өөр ту*а асуудал шүү гишүүнээ
2013-11-19
ob-78:
өндөрхаан гэдэг нь чингис хаан гэсэн үг бөлгөө.
2013-11-19
hyn-125:
одоо жорлонгоо л чингис гэж нэрлэх үлдлээ дээ
2013-11-19
ooroo ymar es zuitei gishuun bilee dee:
arhi bj l bna...
2013-11-19
zochin:
хэнтийгийнхэн л аймгаа тэгж нэрлэхгүй бол өөр хэн тэгж нэрлэхийн, али эсвэл хужаа нарт энэ нэрийг өгөх гэсэн далд санаа агуулаад бн у
2013-11-19
есүхэй:
эцэг, эхчүүдээ, шинээр мэндэлсэн хүүдээ "тэмүүжин", охиндоо "өүлэн" гэж нэр өгөөд улсаа "чингис" гэж нэрлэе.
2013-11-19
shak:
uynga hudlaa sensatsi degdeeged umnu yaj uih garlaa odoo tag boljee
2013-11-19
зочин:
ховдчуудаа бүгдээрээ аймагаа элбэгдорж гэе
2013-11-19
zochin:
ашиг сонирхлын хууль зөрчсөн томилгоо хийдэг нь улс төрийн намуудын алдаа. хэн нэг нөхрийн сонгуульд хэдэн төгрөг хаяж, хуурамч бүртгэл хийж хороодоор гүйсэн бууны ноходуудадаа шагнал болгон ямар нэг байгууллагад суудал хаяж өгдөг бичигдээгүй хууль аль засгийн үед байдгийн нэг жишээ. хэдэн жилийн өмнө ман ын сонгуульд сбд ийн 25- р тусгай сургуулийн төсвийг нууцаар шилжүүлж байгаад баригдаж хэд хэдэн удаа захиргааны арга хэмжээ авхуулсан, үргэлж ашиг сонирхолын хууль зөрчдөг, хүүхэдтэй тэр тусмаа жирийн хүүхдүүдээс илүү анхаарал, асрамж, сургалтын тусгай арга барил шаардагдсан сургуульд төдийгүй энгийн сургуульд ч ажиллах шаардлага хангахгүй н. чимэдзаяа авгай шиг захирал нэртэй гамшигууд энд тэндгүй үүрлэж сургууль хорлож байна. сургуулийн мөнгийг ман ын сонгуульд хаяж байсан нь хууль зөрчсөн үйлдэл. нитхуралд суудаг төмөрбаатар гэгч этгээдийн гар хөл, халаасны авгай төмөрбаатартайгаа нийлж сургуулийн төсөв иддэг байсаныг тэр үеийн сбд ийн засаг захиргааныхан андахгүй мэднэ. бас бяцхан тойрон хүрээлэгчидтэй авилгачин авгай. сургуулиар нь дүүрэн ах дүүс ураг төрөл нь шавчихсан. ашиг сонирхолын хууль зөрчигдөхийн дээдээр зөрчсөн. сургуульд нь ажилд орвол 2 саяыг төлж байж ордог...
2013-11-19
энхтайван:
чигисийг төрж байхад хэнтий аймгийн засаг дарга нь хэн байсан юм бол.
2013-11-19
zochin:
ene avgaid yamar hamaa bna aa...
2013-11-19
зочин:
улаанбаатар хотыг чингис хаан хот болгосон бол ёстой тэнэг болох байлаа монгол улсыг удахгүй чингэс хаан улс болгочих вийдээ тэгвэл ёстой бүх юм чингэс хаан болвол будилсан юм болно шүү
2013-11-19
цээгий:
хэнтий аймгийг чингис хаан гэж нэрлэсэн нь зөв тэгэхгүй бол улаанбаатар хотыг чингис хаан хот болгох гээд байсан биздээ эсвэл хятадууд хөх хотыг чингис хаан хот болгочиж магадгүй л байсан биз дээ өрсөөд хэнтийхэн чингэс хаан хот болгосон болоо шүү дээ хэнтий аймаг одоо эзэн хааныхаа нэрийг өндөрт өргөх хот болгох хэрэгтэй шүү
2013-11-19
зочин:
ер нь энэ нэрийг хэрэглэж болохгүй юм байхгүй гэж бодож байна. гэхдээ хэрэглэх гэж байгаа бол өндөр татвар авах хэрэгтэй ямарваа зүйлийг хязгаарлахын тул болохгүй гэхээсээ илүү санхүүтэй нь яривал хамгийн сайн хязгаарлалтын арга байдаг юм шүү.
2013-11-19
маршал:
аав чингэс хотых ээж сүхбаатар хотын би чойбалсан хотых ер бусад наймаачин хотын атаарах хэрэггүй бид та нараас цээж дээгүүр
2013-11-19
to-to:
хийх ажилгүй уйдсан, жалга довны хэмжээндээ сэтгэдэг усан гүзээтэн хүн дүрстэнгүүдээс гардаг үзэл юм даа.
2013-11-19
irgen:
муу хуж аа хүүхэн чи архи пиво баар савыг их хаанаар минь нэрлэж байхад буруу гэж хэлээгүй байж юу вэ
2013-11-19
ssss:
hujaa nar uvurmongoliin ali neg hotiig ikh khaanii maani nereer nerelchihvel ta nar yahuu ternees sergiilj bgaa uim
2013-11-19
зочин:
“чингис хаан гэдэг нэрийг нь төр өмчлөх тухай хууль санаачилж, хуулийг хэлэлцэж, батлахаас өмнө хэнтий аймгийн төвийг чингис хаан хот гээд нэрлэчихлээ. юм болгоноо чингис гэж нэрлээд байгаа нь зохимжгүй.........нэрлэмээр санагдаад байвал өөрсдийгөө элбэгдоржийг чингис1,алтанхуягыг чингис2,баярцогтыг чингис3,..... гээд нэрлэе л дээ...
2013-11-19
hhhх:
манай аав хэнтийгийн. гэхдээ ингэж явцуурч туйлширсаныг дэмжихгүй байна лээ. тэнэг бат-эрдэнэ л дэмжиж гүйгээ биз. чинги хааныхаа нэрийг ховорхон бөгөөд үнэ хүндтэй, нийт монголчуудад хамааралтай, үнэ цэнэтэй, утга төгөлдөр, томоохон зүйлд хэрэглэж байя л даа. одоо чингис нэртэй архинаас мааааааш өндөр татвар авах, эсвэл нэрээ боль гэж шаардах хэрэгтэй. хэнтийн итх-ын хэдэн тэнэг, жалга довноосоо хэврээгүй юмнууд ингэж шийдвэр гаргаж болж бйагаа юм уу? бат-үүл ч гэсэн. мөрөөрөө байсан сүхбаатарын талбайг чингисийн талбай гэж тэнэгтээд. анхнаасаа мөрөөрөө байсан буянт-ухааг чингис хаан нисэх буудал болгож тэнэгтээд. тийм агуу хүний нэрийг ичмээр хуучин, жижигхэн буудлын нэр болгох хэрэг байсиймуу?
2013-11-19
ардчилсан намын гишүүн чингэсжин:
маяглаад байвал уянгаа чамд дува сохор гэдэг нэр өгчихнө шүү.
2013-11-19
chalchaa:
manai mongolchuud alivaa yumand shuud ner uguhiig tseerledeg bizde. tsagaan moriig hurtel buural geh met. zaaval shuud nerleh *rdlagagui bsiim. uvs aimag tsedenbal geh u. tegj bhaar ene olon aimag sumaa jaahan negtgej tomruulmaar yum. 2000 huntei sum yaaj hugjih ve de.
2013-11-19
zochin:
zuv baihaa gishuune
2013-11-19
жалгадов:
чингис гэж нэрлэсэн нь зөв дөө. хэнтийнхэн тэгж нэрлэхгүй бол өөр хэн тэгэх юм бэ. сүхбаатар аймаг, сүхбаатар хот сүхбаатар сум гээд л байна. манай завханыхан одоо дилав хутагт аймаг гэх юм гэнэ лээ
2013-11-19