Хугацаа нь дууссан эм худалдаалж байжээ
2013-11-20

Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, худалдаалах, үйлдвэрлэх байгууллагын үйл ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилт, удирдлагын шийдвэрийн дагуу хиймэл үе суулгах хагалгаанд хэрэглэгдэж буй хиймэл үе, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийн байдлыг МХЕГ-аас шалгаж тус тус үнэлгээ, дүгнэлт өгчээ.

Улсын хэмжээнд 148 эм ханган нийлүүлэх байгууллага, 1224 эмийн сан, 32 эмийн үйлдвэр ажиллаж байгаагаас 75 эм ханган нийлүүлэх байгууллага буюу 50.6%, 365 эмийн сан буюу 29.8%, 13 эмийн үйлдвэр буюу 40.6% нь хяналт шалгалтанд хамрагдаж 2013 онд төлөвлөгөөнд тусгагдсан эм хангамжийн байгууллагуудын 91.3% хамрагдсан байна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 17 эмийн сан, хоёр иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байжээ. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 54, стандартын бус, чанарын баталгаажилтгүй 92, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 78 нэрийн эмийг худалдаалж байсан.  Шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 34% нь эмийн бүртгэлд бүртгэгдээгүй үндсэн түүхий эд, чанарын шаардлага хангаагүй. Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан–Уул, Дорноговь, зэрэг аймгийн болон зарим дүүргийн эмийн санд найруулсан эм, дотоод бэлдмэлийн шошгонд эмийн нэр, тун, цуврал, эмийн сангийн нэр, бэлтгэсэн огноо, хадгалах хугацаа, хэрэглэх зааврыг тодорхой бичихгүй байна.

Эмийн санд жороор олгох эмийг жоргүйгээр болон хүчингүй жороор олгож байгаа, гаж нөлөө үзүүлсэн эмийн талаар бүртгэл хөтлөхгүй, эмийн гаралтай аюултай хог хаягдлыг ангилан, түр хадгалж устгах үйл ажиллагааг зохих журмын дагуу хийгдэхгүй зэрэг нийлэг зөрчил илэрчээ.

Үүнээс гадна aймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох комисс нь 5000 хүн ам тутамд нэг эмийн сан эсвэл эмийн сан хоорондын зай 500 метрээс багагүй байх заалтыг баримтлахгүй байгаа нь Архангай, Дархан-Уул, Хөвсгөл аймаг болон нийслэлийн зарим дүүрэгт батлагдсан байна.

.

Бүртгэлгүй бүтээгдэхүүнээр эм үйлдвэрлэдэг

:

Эмийн үйлдвэрүүдийн 35% нь үйлдвэрийн байрыг тоосжилтоос хамгаалсан шүүлтийн ба нарийн ширхэгтэй тоосыг ялгах төхөөрөмжгүй, дулаан, чийгшил, шүүлтийг хянах төхөөрөмжөөр тоноглогдоогүй байна. Тухайлбал, Түшиглэн, Эв-Эрдэнэ, Мон-Адонис, Нью-Аюурвед гэх мэт.

Монос, Түшиглэн, Мон-Энзим ХХК-ний эмийн үйлдвэрүүд нь стандартад заагдсан хүн хүчнээр бүрэн хангагдаагүй, Эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүний 37.7, түүхий эдийн 38.9 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, шинэ бүтээгдэхүүний эхний гурваас доошгүй цувралыг эрх бүхий итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж баталгаажуулсны үндсэн дээр зах зээлд нийлүүлдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Нью-Аюурвэд, Түшиглэн, Мон-Адонис, Эв-Эрдэнэ, Гамба гэх мэт эмийн үйлдвэрийн нян судлалын лаборатори нь шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, урвалж бодисоор хангагдаагүйгээс үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ зарим үзүүлэлтийг шинжилдэггүй, үйлдвэрүүдийн чанарын хяналтын лабораторийн 73,5% нь итгэмжлэгдээгүй, 57,6%-д дотоод хяналтын үйл ажиллагаа тогтмолжоогүй байжээ.

 .

Эм тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл дутагдалтай

:

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хөвсгөл аймаг болон зарим дүүрэгт эмийн агуулахын шаардлагыг хангахгүй ба хадгалалтын дэглэмийг нь алдагдуулахгүйгээр тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл дутагдалтай байдаг. Мөн  эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авах үед тээвэрлэлтийн дэглэмийн тухай баримтжуулалт хийхгүй, тээвэрлэх үед температурын хяналт тавьдаггүй байна.

Шалгалтад хамрагдсан байгууллагын 50% нь эм, эмнэлгийн хэрэгслийн зарлагын баримтад баталгаажилтын болон цувралын дугаарыг тэмдэглэдэггүй, мөн тэр хэсэг нь  хэрэглэх заавар монгол хэл дээр бичигдээгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилдэг, эмнэлгийн тоног төхөрөмж ханган нийлүүлэх байгууллагууд багаж, тоног төхөөрөмжийн баталгаат хугацааны засвар үйлчилгээг сар, улирал бүр хийж гүйцэтгэдэггүй, төлөвлөгөөгүй, зөвхөн дуудлагын бүртгэл тэмдэглэлтэй, даралтын, сахарын аппарат зэрэг жижиг багажуудыг ажиллуулах, тохируулах заавар бичиж дагалдуулан олгоогүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

 Эм ханган нийлүүлэх байгууллагын 64.5%-д дотоод хяналтын үйл ажиллагаа хэвшээгүй, дотоод хяналт хийдэггүй, өөрийн онцлогт тохируулан “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам” боловсруулж, мөрдөөгүй, төлөвлөгөө гаргаж хяналт хийгээгүй байгаа нь тогтоогдсон байна.

:

Солонгос эмч нар ГССҮТ-д ирж үе суулгах хагалгаа хийхдээ төлбөрийг бэлнээр авдаг

.

“Монмекс” эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, протез /яс, үений металл эдлэл, бэхэлгээ, бэхлэгч/ импортлох, ханган нийлүүлэх байгууллага нь үйл ажиллагаа явуулж байгаа байргүй, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаагүй. “Мед Монгол” компанийн охин компани “Шинэ Эрин” эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүйгээр имплант худалдаалсан. Монмекс, Агь-Эбо компани нь эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй боловч импортын зөвшөөрөлгүйгээр импортолж, худалдаалжээ.

 ГССҮТ-ийн мэс заслын тасагт хадгалагдаж, эмчилгээнд хэрэглэгдэж буй нуруу, дунд чөмөг, шууны зэрэг имплантын хаяглалтад үйлдвэрлэгч, цуврал, хүчинтэй хугацаа тодорхойгүй, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг эмийн сангаар дамжуулан хийдэггүй, тэдгээрийн хадгалалт, зарцуулалтанд тавих хяналт сул байна.

 Эмч үе солих мэс заслыг хийхдээ рентгэн зургаас таарах размерийг тодорхойлж, хэрэглэх имплантыг сонгуулдаг ба мэс заслын явцад /өвдөг, түнхний үе гэхэд 39-60мм хэмжээтэй/ нарийн хэмжиж, яг таарах размертэй имплантийг суулгадаг тул эдгээр имплантуудыг размер бүрээс эмнэлгийн мэс заслын хэсэгт эмчийн мэдэлд хадгалж байна. Харин иргэд сонгосон имплантийнхаа төлбөрийг ханган нийлүүлэгчид төлж байгаа нь нөгөө талаас ханган нийлүүлэгч иргэдэд эмнэлгийн хэрэгсэл худалдаалж байгаа юм.

ГССҮТ 2009 оноос өнөөг хүртэл “Өвсний үндэс” хөтөлбөр, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, “Глобал сан”, БНСУ-ын “Хьюнде” нэгдсэн эмнэлэг, пүүс компани, хувь хүмүүсээс 228.2 сая төгрөгийн тусламжийн бараа хүлээн авсан боловч санхүү бүртгэлд тусгаагүй, БНСУ-ын “Хьюнде” нэгдсэн эмнэлгийн хооронд хамтран ажиллах гэрээний дагуу тус төв “тусламж” нэрээр хиймэл үеийг импортлох лиценз авч, улсын хилээр оруулсан боловч Солонгос эмч нар уг төвд ирж үйлчлүүлэгчдэд мэс засал хийхдээ төлбөрийг бэлнээр авч байгаад нь эмнэлгийн удирдлагын зүгээс хяналт тавьдаггүй зэргээр тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг эргэлтийн хөрөнгөд бүртгэн авч, ашиглалтанд хяналт тавьж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

“Эрүүл мэндийн тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль болон холбогдох тушаал, шийдвэр, стандартуудын дагуу зөрчлийг арилгуулахаар 163 байгууллагад 935 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчил гаргасан 27 байгууллага, 149 албан тушаалтан, 15 иргэнд нийт 16.6 сая төгрөгийн  шийтгэвэр, 13 байгууллагад 3.661.0 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, барагдуулсан. Мөн холбогдох дүрэм журам зөрчсөн шаардлага хангаагүй зарим байгууллагын үйл ажиллагааг зогсоохоор болжээ.

. Б.Буд
Shuud.mn
Сонин хачин
zochin:
өнгөрсөн онд дорнод аймгийн төвд монос эмийн сангийн хаягийг зүүж олон жил ажилласан мянгансарнай эмийн санд эм олгогч нь 8 настай хүүхдэд витамины оронд том хүний өдөрт 1 удаа уудаг даралтын эмийг 2 удаа уу гэж өгснөөс болж 4 хоногийн дараа уг хүүхэд нас барсан эмгэнэлтэй хэрэг гарч цагдаагийн байгууллагад шилжсэн боловч мөрдөн байцаалтын явцад цагдаагийнхан их хэмжээний хахууль авч уг хээргийг хэрэгсэхгүй болгосон. бас шүүх шинжилгээний шинжээч нь уг эмийн сангийн эрхлэгч дунд мэргэжлийн авгайтай хамаатан садан байсан нь нөлөөлсөн биз. энэ эмийн сан одоо хүртэл ямарч арга хэмжээ авагдаагүй ажилласаар л байгаа нь гайхалтай. эмийн санг уг нь дээд мэргэжлийн эм зүйч ажиллуулах ёстой байтал ганц ч эмийн санд нь эм зүйчгүй байж 3 эмийн сан зэрэг ажиллуулж, эмг-аас уг эмийн сангуудыг бүр 1 дүгээр зэрэглэлд хамруулсан нь орон нутагт танил тал, авилга хээл хахуулийн өргөн сүлжээ бий болсныг холбогдох газрууд нь мэдсэн ч мэдээгүй юм шиг сууж байгаа нь харамсалтай
2014-01-23
зочин:
ямар эм юм бэ нэрийг нь бичээчээ үнэн хөлдүү зүйл бичих юм аа
2013-11-21
çî÷èí:
ýìèéí ñàíã óëñ ìýäýëäýý àâáàë ë íýã öýãöðýõ áàéõ äàà.ýì íýðòýé õóóðàì÷ ýìýýð÷ õîðäîæ ã¿éöëýý äýý òàìèíü.ýì áîë õîð ø¿¿ äýý. õóóðàì÷ íü áîë á¿ð õîð ë äîî.õîð.
2013-11-20
зочин:
энэ бүх зөрчил мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт муу байгаатай шууд холбоотой,тэд хахууль авдаг учраас өндөр шаардлага тавьж хяналт хийж чаддаггүй.иймээс стантарт яриад ч хэрэггүй.
2013-11-20
mongol:
solongos em zardag solongos ezentei ih delguuriin ariin emiin san solongosoos hugtsaa duussan em oruulaj ireed e hugtsaag ni zasaad zaraad bh ym shalgadag gazar bdag ym u
2013-11-20
зочин:
хугацаа нь дууссан ямар ч эм зүгээр л хор болдог. тийм эм худалдаж байгаа газрыг шууд хаах хэрэгтэй.
2013-11-20
irgen:
idej uuh yum bol duurch hugatsaa duussan emiig bol yagaad ch hudaldaj bolohgui. ene bol denduu hunleg bus hargis yavdal shu.
2013-11-20
loll:
hahaha. aptekiin standart l gene. hot ter chigeeree 5 alhaad l aptek sht/. 3-horoolol, 6-bichil, 16 horoolol gehed l duuregiinhee emnelegiig toirood l 10-aad aptek bdag shyy dee.
2013-11-20