Насанд хүрээгүй охинд үл таних этгээдүүд тариа хийсэн хэргийг шалгаж байна
2011-12-01

“Үл таних этгээдүүд насанд хүрээгүй охинд тариа хийхийг оролджээ” гэсэн мэдээлэл  зарим сонин хэвлэлээр цацагдсан юм.  Уг мэдээллийн мөрөөр  Улсын Ерөнхий Прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт  шалгах тухай үүрэг өгсөн байна. Хэргийн талаар тодруулбал Сонгинохайрхан дүүргийн  нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт  өнгөрөгч арваннэгдүгээр сарын 15-ны Г.Отгонзулд үл таних этгээдүүд тариа хийсэн гэсэн гомдол тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Эл гомдлын мөрөөр цагдаагийн ажилтнууд хэргийн газарт үзлэгээр хохирогч охины гэрээс Неровекс гэсэн бичиг бүхий эм хэрэглэх заавар, Неробекс, Ципринол гэсэн бичигтэй эм, Метронизадол гэсэн бичигтэй тарианы хайрцаг, бортгон шил, систем, 3 граммын 1 ширхэг хэрэглэсэн, 6 граммын 3 ширхэг хэрэглэсэн тариур, Ампицилин гэсэн бичигтэй тарианы 3 ширхэг шил, цус мэт цэгэн толбоор бохирлогдсон хөвөн новкайны 3 ширхэг хоосон шил, аспирин 100 гэсэн бичигтэй эмнүүд, Г. Отгонзулын хэрэглэж байсан гэх I Рhone маркын гар утас, INQ маркын гар утас зэргийг цагдаанийн ажилтнууд  хураан авчээ. Эдгээр хурааж авсан тариа, тариур, цус мэт цэгэн толбоор бохирлогдсон хөвөн, эм зэрэг нь бэр эгч Одмаагийн эмчилгээнд хэрэглэгдэж байсан зүйлс болох нь тогтоогдсон  байна. Г.Отгонзул нь 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Толгойтын 128-47 тоотод байрлах гэртээ аав, ээж нарын хамт байхад нь гаднаас Зулаа гэж дуудахад нь гарахад үл таних 2 залуу түүний үерхдэг найз болох Баярсайханы ах байна уулзая гэж дагуулж явжээ. Гэрээс нь баруун хойш байрлах гудамжинд аваачиж заналхийлэн улаан өнгийн шингэн зүйл хийсэн тариур гаргаж баруун булчин тус газарт нь тарьж, айлган сүрдүүлсэн гэж тэрээр мэдүүлжээ. Г.Отгонзулыг ар гэрийнхэн нь яаралтай түргэн тусламжийн 103-аар 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цаг 25 минутанд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж эмнэлэгийн анхны үзлэгт оруулсан байна. Гэвч үзлэгээр Г.Отгонзулын биед ямар нэг ил харагдах шарх гэмтэлгүй, баруун гарын булчинд тариа тариулсан гэх боловч уг газарт тариурын зүүны ором байхгүй байсан бөгөөд энэ талаар анх үзлэг хийсэн их эмч Г- яаралтай тусламжийн үйлчилгээний хуудсанд тэмдэглэсэн байна. Г.Отгонзулыг мөн өдөр Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний үндэсний төвд ар гэрийнхэн нь авч очиж биохимийн шинжилгээ хийлгэж, Наркологийн төв зэрэгт авч очиж үзүүлсэн байна. Одоогийн байдлаар  түүний биед учирсан гэмтэл байгаа эсэх, тариулсан эсэх, ямар нэг бодисын үйлчлэлээр хордсон эсэхийг тодруулахаар Шүүх эмнэлэгийн шинжээч томилон дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд тогтоол хүргүүлээд байгаа аж. Н.Түвшин  
Shuud.mn
Сонин хачин
naadah chini hun bish vampir za kkkk
2011-12-16
УДАХГҮЙ 15 НЫ САР ГАРАХААР СОЁОО НЬ УРГААД ВАМПИР БОЛОХ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ ЧААВААС
2011-12-02
юу бичээд байгаа юм бэ үнэн үү
2011-12-01
Naiz ni uvchin haldaachihaad huneer em tariulsan bn da.
2011-12-01
dohtoi tsus bh shu shalgaarai
2011-12-01
yahawde egchiinh ni nz zaluuchuud ovchin tuschixvii gej sanaa zovoodl taria hiisen bnshd
2011-12-01
за энэ сэтгэгдэл бичээд байгаа хүн өөрийгөө хичээ
2011-12-01
tsagdaagiin gazart taniltaigaa hend gaihuuldag bnaa ingej neriig ni helne gdg tsagdaagiinhan l helsen bgaa yr ni bol iimerhuu medeelliig shuud helne helne ghd ingej helj bolohgui shdee tgd ch shuud.mn iin zarim medee shal hudlaa bdg ta nar ter nasand hureegui huuhduuud baarand mansuuruulah bodis hereglesen bsniig suhbaatar duurgiin tsagdaa nar ilruuljee gd bichtsen bsan ter chin shal hudlaa medee bsan setguulchiin ner hundiig bitgii dooshluulaaad bai za
2011-12-01
энэ ком-ын дэлгүүр биш галзуугийн эмнэлэг байхаа, юм болгон дээр байж байх юм, харин ч бичих тусам хүмүүсийн дургүй хүрээд бүр ч очихгүй байгаа даа тэнэгүүд ээ
2011-12-01
tn, ingej hunii erkh, ner hund, nuutslald haldaj bolohgyi shu
2011-12-01
naadah chini hun bish vampir za kkkk
huue naad neriig ni nuutslal da yamar hetsu ym dee o gej megeed nerniih ni ehni usgiig ni tavilda ayamar muu ym be tanaih bi ih buhimdaj baina shvv
2011-12-01