Шинэ журам ирэх оноос үйлчилнэ
Оюутнуудад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлгийг хэрхэн олгох тухай УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж ирэх оноос ялгавартайгаар буюу оюутны сурлагын чанарыг харгалзан олгох болсон.
Гэтэл ихэнх оюутнуудын дунд энэхүү шийдвэрийг сайн ойлгоогүй буюу үндэсний болон урамшууллын тэтгэлгийг хэрхэн олгох болсон тухай мэдээлэл дутмаг байна.
Энэ оны тэтгэлэг болох ес, 10, 11 дүгээр сарын тэтгэлгийг бүх оюутанд өгөх юм.
Одоогийн байдлаар Сургалтын төрийн санд эхний улирлын тэтгэлгийн тооцоо хийгдэж, оюутнуудын нэгдсэн мэдээллэлд тулгалт хийж байгаа аж. Энэхүү ажил дууссаны дараа буюу энэ сардаа багтаан тэтгэлгийг оюутнуудын дансанд шилжүүлэх юм байна.
Харин ирэх оноос дээрх шинэ журам үйлчилнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ